x

Итевоны эмгэнэл, монголчуудын мораль

Өнгөрөгч бямба гаригийн орой Сөүлийн Итевон дүүрэгт Сүнсний баярт оролцож байсан олон арван залуус эмгэнэлтэйгээр амиа алдаж, цөөнгүй хүн гэмтэж бэртсэн билээ. Амиа алдагсдын олонх нь 20 гаруй насны залуус байсан бөгөөд 98 эмэгтэй, гадаадын 26 иргэн байжээ.

Энэхүү эмгэнэлт явлын улмаас БНСУ-д орон даяар долоо хоногийн (энэ сарын 30-наас ирэх сарын 5-ныг дуустал) гашуудал зарлаад байгаа. Энэ хугацаанд урлагийн тоглолт, шоу цэнгүүн зохион байгуулахыг хориглосон.

Гэтэл тус улсын Пусан хотод тоглолтоо хийхээр очсон Монголын “Тоонот” студийнхэн 30-ны орой БНСУ-д оршин суугаа монгол иргэддээ зориулан тоглолт зохион байгуулсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Тус хамтлагийн тоглолт энэ сарын 29, 30-нд товлогдсон байсан бөгөөд 2 дахь өдрийн тоглолтоо хийхийн өмнө албаны хүнээс тодруулсан, “хууль зөрчсөн үйлдэл болоогүй” гэдэг тайлбарыг дуучин Г.Эрдэнэбилэг хийжээ. Мөн хоёр дахь өдрийн тоглолтын орлогоо Пусанд хүүхдээ эмчлүүлэх гэж ирээд очих газаргүй болж, гудамжаар хоног төөрүүлж явсан монгол эмэгтэйд зориулсан гэсэн байна.

Мөн БНСУ-д суугаа манай ЭСЯ-наас (Монголын цагаар) өчигдөр оройн 19 цагт “Оршин суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэн, аливаа төрлийн баяр ёслол, тоглолт, спорт наадам зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг” уриалжээ. Хэдийгээр энэ уриалга хугацаа хоцорч хүмүүст хүрсэн байлаа ч “Тоонот” студийнхний хувьд “Солонгосын хуулийг зөрчөөгүй, албаны хүнээс асууж тодрууулсан” хэмээн тайлбарлаж байгаа нь бас л “мораль”-гүй л харагдаж байна. Ялангуяа “орон гэргүй яваа монгол эмэгтэйдээ тусалсан” гэх мэтийн зөвтгөл ч, тоглолт үзэхээр очсон монгол иргэдийн зүгээс ч “Суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэсэн” хэрэг яавч болохгүй нь ойлгомжтой.

Хоёрдугаарт, монголчууд бусдын соёл, шашныг огтоос хүндэтгэж үздэггүй “орк” ард түмэн гэдгийг сая Итэвоны эмгэнэлт явдлын үеэр бид өөрсдөө харж авлаа. Ослын мэдээтэй уралдан “Халловен бол муу ёрын сүнсний баяр. Муу ёрын зүйлийг тэмдэглэснээс болов. Монголчууд ийм баяр тэмдэглэж болохгүй, манай шашинд харш” гэх мэтийн сургаалиуд олон нийтийн сүлжээгээр нэг хөврөв. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан гэдэг “авгай” (бодсон бодол, ярьсан яриа нь яг нэг гэрийн авгай) дунд нь орчихсон “Ёрын муухай сүнс сүгний баяр биш, өгөх хайрлах, хүндэтгэхийн баярыг тэмдэглэе” хэмээн хөөрцөглөсөн нь олны нүднээс холуур өнгөрсөнгүй. Жирийн иргэд нь яах вэ гэхэд төрийн түшээ, УИХ-ын гишүүн хүн ийм ухвар мөчид байж болох уу?

Халловены баярын хувьд Христийн шашинт ард түмнүүдийн дунд анх дэлгэсэн нь үнэн боловч өнөөдөр дэлхий нийтээр хүүхэд залуус энэ баярыг тэмдэглэдэг болсон. Барууны ихэнх оронд энэ баярыг тэмдэглэдэг бөгөөд орчин үед хүүхэд залуусын хамгийн дуртай, айдас хүргэм өвөрмөц онцлогтой наадам, зугаа цэнгээн болсон билээ. Халловений баяр нь амттан үйлдвэрлэгчдийн хувьд нэг төрлийн бизнес болсон. АНУ-д жишээ нь нэг жилд үйлдвэрлэгддэг нийт чихрийн 4 хувийг Халловийний баяраар борлуулдаг байна. Чихэр үйлдвэрлэгчид энэ өдөр дунджаар 2 тэрбум долларын орлого олдог. Нийт 90 сая паунд амттан зарагддаг гэсэн үг. Харин хүмүүс энэ баярт нийт 6 тэрбум долларыг зориулдаг. Ихэнх мөнгө нь хувцас, чимэглэл, амттанд зарцуулагддаг.

Монголд ч энэ соёл нэвтрээд цөөнгүй жилийг үдэж байгаа. Манай томоохон сүлжээ дэлгүүрүүд, супермаркетууд хүртэл энэ баяр зориулж бараа бүтээгдэхүүнээ татдаг уламжлал тогтоод удаж байгаа. Монголчууд өдрөөс өдөрт л дэлхийн хүмүүстэй ижилсэж, хөл нийлэх гэж оролдож байна.

Хоёрдугаарт, БНСУ-ын хүн амын тал хувь нь христ болон буддын шашин шүтдэг. (46 хувь нь шашин шүтдэггүй) Тэдэн дотроо Христийн шашин нь давамгайлдаг (хүн амын 29 хувь) юм байна. Гэвч үүнээс үл хамаараад Халловен бол шашны баяр гэхээсээ нэг төрлийн соёлын бүтээгдэхүүн болсон гэдгийг дээр хэлсэн. Атал парламентын гишүүн хүн “Муу ёрын баяр, хаа, хорь” гэх нь угаас тас харанхуй (мухар сүсэгтээ баригдчихсан) дээр хэтэрхий бүдүүлэг байгаа хэрэг биш үү? "Орк" гэж манайхан нэрлэдэг дээ.

Гуравдугаарт, манайхны "цусанд" аль ч улс үндэстэнд заяагдаагүй онцгой нэг зүйл байна. Ямар ч сайн, муу үйл явдлаас заавал нэг буруутан олдог. ("Тоонот"-ынхон гашуудлын өдрөөр Пусанд тоглосонд жишээ нь тэд биш, тэдний замд тааралдсан нэг ядарсан эмэгтэй буруутай болоод явчих шиг болсон) “Халловений баярт оролцож байсан хүмүүс амиа алдлаа” гэхээр “тийм муу ёрын баяр тэмдэглэсэн болохоор аргагүй” гэнэ. Гудамж талбай нь нарийхан байсан учраас, хэтэрхий их хүн цугласан учраас, эсвэл ковидоос болоод сүүлийн 3 жил гудамжиндаа гараагүй байсан учраас (Засгийн газар нь Халловений өдрөөр анх удаа задгай талбайд амны хаалтгүй гарахыг иргэддээ зөвшөөрсөн) гэх мэтийн энгийн ухамсрын түвшний нэг ч яриа байхгүй. “Муу ёрын баяр хийсэн учраас муу ёр болов”. Бүх юм нь ийм амархан, бас ахархан. Зүгээр л "Эвий хөөрхий, хайран залуус. Эмгэнэл илэрхийлж байна, сэтгэл санаа нэг шүү" гээд өнгөрөхөд яг юу нь уначих гээд байдаг байна аа. Солонгосчууд өөрсдөө лав хэнийг ч буруутгаагүй байгаа даа...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Hulan (172.69.252.132)
    Duuchin Anu ruu buutai etgeed haldlaa gdg medeen dor baahan haha darsan bgaag haraad shock.nd orson doo.
    2022 оны 10 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 59 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 1 цаг 4 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 1 цаг 10 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 1 цаг 12 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 1 цаг 14 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 14 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 1 цаг 14 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 3 цаг 14 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 3 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 3 цаг 18 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 3 цаг 18 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 3 цаг 21 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 3 цаг 21 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 5 цаг 16 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 5 цаг 16 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 5 цаг 19 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 5 цаг 20 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 7 цаг 34 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 7 цаг 36 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 7 цаг 37 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top