x

“Эрдэнэс Тавантолгой”-г битүүмжилж, нүүрсний хэргийг албан ёсоор шалгаж эхэллээ

Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг шууд хяналтад авсанаа зарлалаа. Тус компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоожээ. Энэ хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэх Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилжээ. Мөн Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт, онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгасан байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "..."Эрдэнэс Тавантолгой" компанийн онцгой дэглэм “Эрдэнэт” үйлдвэрийнхээс тэс өөр, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой. "Эрдэнэс Тавантолгой" компани сүүлийн жилүүдэд Засгийн газрын шийдвэрээр хэд хэдэн том төслийг санхүүжүүлж байна. Энэ хүрээнд оптек гэрээ буюу урьдчилсан нөхцөлөөр зарж, борлуулах, зарим төслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн. Оптек гэрээнүүдийг ирэх сардаа багтааж, Засгийн газар холбогдох бичиг баримтуудыг нууцаас гаргаж, олон нийтэд ил тод болгох үүрэг хүлээсэн. Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдож очоод тус компанийн үйл ажиллагаанд үнэлэлт өгнө. Олон нийтийн дунд хардалт төрүүлээд буй нүүрсний хулгай, бусад зүйлийг шалгаж ил тод болгоно" гэлээ.

Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оптек гэрээнүүд яахын аргагүй анхаарал татдаг. Саяхан ил болсон мэдээллээр, ийм 88 гэрээний асуудал яригдаж байгаа юм. Үүнээс гадна, анхаарал татсан хэд хэдэн ноцтой мэдээлэл яригдах болсон. Тэдгээрийн нэгийг л дурдахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын мэдээ, нүүрсний зам дахь камерын “мэдээ” хоёр зөрдөг байна. Жишвэл, тус компаниас 200 машин нүүрс экспортоор гаргалаа гэхэд хяналтын камерын бичлэгээр 1000 ч юм уу, 2000 машин нүүрс гарчихсан нь тогтоогддог аж. Энэ мэт олон эргэлзээтэй асуудал тус компанийн эргэн тойронд үүсээд удаж байгаа билээ.

Тэгвэл Засгийн газрын хуралдааны мэдээллийн дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “...Засгийн газрын тогтоолыг дэмжиж байна. Ажлын хэсгийн дарга, Бүрэн эрхт төлөөлөгч, гишүүдтэй бүх түвшинд хамтран ажиллана. Гол нь бүх тоон зөрүүтэй мэдээлэл арилж, нэг тоо, нэгдсэн мэдээлэлтэй болно” гэж цахим хуудсаараа мэдэгдэв.

Гэхдээ Б.Ганхуягийн хувьд эрх мэдэл нь өчигдрөөр хязгаарлагдаж байгаа юм. Учир нь Засгийн газрын тогтоолд заасанчлан өчигдрөөс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх үйл ажиллагааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат удирдана.

Ер нь бол Засгийн газрын энэ шийдвэр дөнгөж өчигдөр яригдаад, өдөртөө гарчихаж байгаа юм огт биш. Өнгөрсөн хавраас эхлээд Ерөнхий сайд нь өөрөө нүүрсний хэргийн талаар ярьсан. Тэр нь энэ компанитай холбоотой байдаг. Олон нийт нүүрсний хэрэг гэж яг юуг хэлээд байгааг гадарлана.

Хууль хяналтынхан энэ хэрэг дээр тодорхой хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа хийсэн байдаг. Засгийн газар ч ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Ажлын хэсэг гарсанаас хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, Эдийн засаг, хөгжлийн сайд, Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар хоёр ойлголцохгүй байсан бололтой. Б.Ганхуяг уржигдар “...Ч.Хүрэлбаатарыг уг нь ах зах, эрэмбэ дараалал, ажлын туршлага, нас, намбыг нь хүндэтгээд явах л юм даа. Даанч нэг эр хүн шиг зөвлөөд, хэлээд, загнавал загнаад явахгүй юм даа” гэж цахим хуудастаа бичсэн байв.

Тэрчлэн, хэд хоногийн өмнө зарим мэдээллийн хэрэгслээр “...Ерөнхий сайд гурван ч удаагийн Засгийн газрын хуралдаан дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг ав гэж шахсан” гэсэн мэдээлэл цацагдаж байсан юм.

Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалангийн хэлсэнчлэн “Эрдэнэс Тавантолгой”-д авсан энэ арга хэмжээ нь гадаад валютын нөөцтэй шууд холбоотой. Нүүрс гараад байдаг, валют орж ирдэггүй. Экспортолж буй нүүрсийг 100 хувь гэж үзвэл ердөө гурван хувь нь валют болж орж ирж буй. Ядахад, Засгийн газар ирэх оны төсвийн орлогын дийлэнхийг нүүрснээс олно гээд “төсөөлчихсөн” байгаа. Тэгэхээр энэ орлогоо олохын тулд “Эрдэнэс Тавантолгой” ХК-даа эргэлзэхгүй болох ёстой.

Эх сурвалжуудын мэдээллээр, Засгийн газар энэ шийдвэрийг гаргах гэж нэлээд асуудал болсон бололтой. Өчигдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэхээр орсоноос хойш улс төрийн хүрээнд хөөрхөн талцал үүсгээд авчээ. Шулуухан хэлэхэд, Засгийн газар ч уг асуудал дээр хоёр тал болж, өглөөнөөс үд болтол “хэлэлцсэн” байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнх нь тухайд “...“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг цэгцэлнэ” гэж дайраад байгаа “хэргийн эзэн” нь аж. Тэрбээр Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр “... Оюу толгой, “Эрдэнэт”, Хөгжлийн банк бүгдээрээ “гал”-тай байсан. Тэр бүхнийг давж, хэрэг асуудлуудыг шүүх дээр очтол нь Засгийн газрын зүгээс бүх дэмжлэгийг үзүүлсэн. Одоо шүүхийг харж байна. Энэ “Эрдэнэс Тавантолгой” ч “гал”-тай байна. Ямар ч байсан цэгцэлж ард нь гарна” гэжээ.

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаан тарангуут Хятадаас Монголд сууж буй Элчин сайд Цай Вэньруйтай уулзсан байна. Засгийн газрын ХМОНХГ-аас өгсөн албан мэдээлэлд “....Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын дарга Ши Жиньпин Хятадын Коммунист намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд баяр хүргэсэн. Мөн манай хоёр улсын Иж бүрэн Стратегийн түншлэлийн хүрээнд өргөжин хөгжиж, шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ” гэсэн. Гэвч энэ уулзалт “Эрдэнэс Тавантолгой”-д авсан арга хэмжээтэй холбоотой нь тодорхой юм.

Түүнчлэн Засгийн газрын өчигдрийн хуралдаанд АТГ, ЦЕГ зэрэг хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцсон байна. Тэд Засгийн газрын хуралдаан бүхэнд суугаад байдаггүй. Тэгэхээр өчигдрийн үйл явдал бол “Эрдэнэс Тавантолгой”-г ингэж “битүүмжилж” байгаад, нүүрсний хэргийг албан ёсоор шалгаж эхэллээ л гэсэн үг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 4 цаг 32 мин Мэдээж “Ар нь түүз!” 4 цаг 44 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 5 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 5 цаг 9 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 5 цаг 12 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 5 цаг 17 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 5 цаг 22 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 5 цаг 28 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 20 цаг 26 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 20 цаг 30 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top