x

ҮРЭЛТ ба ҮСРЭЛТ: Таныг хойш татаж буй далд ХҮЧ

Байгууллагад ижил цалинтай, ижил үүрэг гүйцэтгэдэг хоёр хүн яаж эцсийн дүндээ асар өөр үр дүнг авчирдаг вэ?

***

Энд олон хүмүүсийн мэддэггүй нийтлэг асуудал байдаг. Билгүүн бол гайхалтай ажилтан. Тэр чухам л өдөр шөнөгүй ажлаа хийдэг. Тулгаа ч мөн адил гайхалтай, бас ажилдаа нямбай. Тэдний нэг ялгааг эс тооцвол тэл бараг л ихрүүд юм. Эдний нэг ялгаа нь Тулгааг байгууллагад үнэхээр үнэ цэнэтэй болгож, Билгүүний үнэ цэнээс хумсална. 

Энэ ялгаа нь үрэлт юм.

Билгүүний хийх ёстой зүйлийг хийлгэхийн тулд дарга нь өдөр бүр орж ирээд толгойг нь цохино. Билгүүн юу хийх ёстойгоо хянаж чаддаггүй бөгөөд зөвхөн зааварчилгааны үед л хийдэг.

Харин Тулгаа юу хийх ёстойгоо өөрөө мэдэх бөгөөд, үүнийгээ хийж байгааг харуулна. Тэр даргаараа үглүүлэхээсээ өмнө ажлаа гүйцэтгээд, үр дүнгээ харуулдаг гэсэн үг. .

Билгүүн, Тулгаа хоёр ижил даргатай. Билгүүнийг ямар нэгэн зүйл хийлгэхэд шаардагдах хүчин чармайлт нь Тулгааг ямар нэг зүйл хийхэд шаардагдах хүчин чармайлтаас 10 дахин их юм.

***

За ажилтан талаас нь хараад үзье. 

Билгүүний зүгээс авч үзвэл тэр амбицгүй эсвэл өндөр урам зориггүй байсан ч аливаад чадварлаг, ажилдаа чадвартай.

Тулгаагийн үзэж байгаагаар тэр адилхан чадвартай, чадварлаг бөгөөд ижил хэмжээний ажлыг арай бага төвөггүй хийж байхад яагаад дарга нь Билгүүнтэй адилхан ханддагийг гайхдаг.

Даргын үүднээс авч үзвэл тэд хоёулаа үнэ цэнэтэй ажилчид боловч тэд адилхан үнэ цэнэтэй биш юм. Тулгаа бол Билгүүнээс хамаагүй илүү үнэ цэнэтэй юм. Тэдний нэгийг нь явуулах шаардлагатай бол Билгүүн байх байсан.

***

Асуудлыг бага зэрэг эргүүлье.

Та үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд өөр юу хийж чадах вэ гэж асуухын оронд юуг устгаж болохыг асууж болно.

Байгууллагад өөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хамгийн хялбар аргуудын нэг бол таныг ажлаа хийхэд шаардагдах үрэлтийг багасгах явдал юм. Үүний тулд та шинэ ур чадвар эзэмших шаардлагагүй. Та зүгээр л өөрийнхөө харах өнцгийг даргынхаа суудлаас болгоод үзээрэй, ингэвэл чи чамайг ажиллуулж, гараас чинь юм гаргахын тулд дарга чинь ямар хүч гаргадгийг харна гэсэн үг. Ингэсний дараа яг л оршин тогтнохын тулд алдаагаа арилгадаг байгальтай адилаар та зөвхөн амьд үлдэх төдийгүй цэцэглэн хөгжихийн тулд аливаа зүйлийг устгаж чадна. 

Ингэж бодоод үзээрэй.

Дарга чинь чам шиг өдөрт 100 нэгж энергитэй бөгөөд ямар нэгэн зүйлд хүрэх боломжтой. Хэрэв та аль хэдийнээ хийх ёстойгоо мэдэж байсан зүйлээ хийлгэхийн тулд даргаасаа 10 нэгж зарцуулдаг бол та хийх ёстой зүйлээ чанартай хийдгийг үл харгалзан өөрийгөө муухай харагдуулж байна. Мөн та даргынхаа ажлын бүтээмжийг ямар нэгэн байдлаар бууруулж байна.

Байгууллагад үнэ цэнээ дээшлүүлэх талаар бодохдоо бид хөгжүүлэх шаардлагатай ур чадвар, авах ёстой ажлын байр, өсөн нэмэгдэж буй хариуцлагын талаар ихэвчлэн боддог. Ингэхдээ бид үрэлтийг багасгах хамгийн ойлгомжтой аргыг орхичихдог. Үрэлтийг багасгана гэдэг нь ижилхэн 100 нэгж эрчим хүч таныг урагшлуулна, энэ нь таны даргыг урагшлуулна, энэ нь байгууллагыг урагшлуулна гэсэн үг юм.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 59 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 1 цаг 4 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 1 цаг 10 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 1 цаг 12 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 1 цаг 14 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 14 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 1 цаг 15 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 3 цаг 14 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 3 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 3 цаг 18 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 3 цаг 18 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 3 цаг 21 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 3 цаг 21 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 5 цаг 16 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 5 цаг 16 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 5 цаг 19 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 5 цаг 20 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 7 цаг 34 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 7 цаг 36 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 7 цаг 37 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top