x

УРААН

УРААНЫ ТУХАЙ

Ураан бол Үелэх системийн 92 дугаарт бүртгэгдсэн цацрагт идэвхит химийн элемент юм. Манай дэлхийд маш их тархацтай бодис. Огт ураангүй газар гэж бараг байхгүй байх. Ховор элемент биш учир үнэ ч хямдхан. Гэхдээ нягтралын хувьд Австрали, Канад, Казахстан гуравт одоо илэрчихээд байгаа урааны нийт нөөцийн бараг ерэн хувь нь бий. Одоогоор Монголд илрээд байгаа ураны илэрцийг дэлхийн нөөцийн 2 хувьд хүрэхгүй гэж үздэг.

Гэхдээ Монголын зүүн ба зүүн өмнөд бүс ураанаар маш баян. Хайгуулаар урааны орд олох магадлал маш өндөр гэж геологичид ярьдаг. Ураан нь цацараг идэвхит бодис учир радиацаар нь хөөж олоход амар. 1970-аад оны үед радиац хэмжих аргаар тодорхойлсоор Хэнтийн Дадал сумыг хамгийн өндөр цацрагтай гэж тодорхойлжээ. Тэнд Чингис хаан төрсөн. Цацрагийн хэмжээ ихэдвэл мэдээж амьд организмд муу ч. хэр тааруу цацрагт байгалийн ураан хоргүй. Ураан маш удаан задардаг учир байгаль дээр удаан хадгалагдана. Дадал сум дахь ураан радиац хэдэн сая жилийн өмнө ийм л үзүүлэлттэй байсан байж таарна. 

Урааныг гинжин урванаар эгшин зуур задалбал маш өндөр дулаан гаргахаас гадна цацраг ялгаруулна. ХХ зууны эхээр ураан болон бусад цацраг идэвхит бодисуудыг нээсний дараа цацрагийг нь маш ашигтай зүйл гэж ойлгон янз бүрийн эмчилгээнд хэрэглэхээс гадна, хүнс, нүүрний тос, шүдний оо, гоо сайхны бодист холих, цацрагаар шарах зэргээр ашигладаг байв. 

Урааныг зориудаар эгшин зуур задалснаар гэнэтийн өндөр темпратурыг нь ашиглаж хүчтэй дэлбэрэх бөмбөг хийж болох санаа төрж, улмаар үүнээ хэрэгжүүлэн 1945 оны зун анхны атомын бөмбөгийн бүтээн Нэвадад туршжээ. Улмаар хэдэн жилийн дараа урааныг бага багаар хяналттай задлан дулаан гаргаж түүгээрээ генератор ажиллуулан цахилгаан гаргаж авч болохыг нээжээ. Ийнхүү атомын цахилгаан станц бий болов. Одоо дэлхий дээр 450 орчим атомын цахилгаан станц ажиллаж буйн 100 орчим нь АНУ-д, Франц, Японд тус болгонд нь тавь гаруй нь ажиллаж байгаа. Маш олон орон өдгөө атомын цахилгаан станцтай болсон. Хятад, Энэтхэг улсууд атомын цахилгаан станц байгуулалтаа идэвхижүүлж ойрын хугацаанд тус бүр 50 станц нэмж барихаар идэвхитэй ажиллаж байна. Ердөө 100 грамм уран хэдэн мянган тонн нефть, нүүрснээс гаргаж авах эрчим хүч бий болгож чадна. 300 грамм уран 15 богоон нүүрс шатаасантай тэнцэх эрчим хүч ялгана гэсэн тооцоо бий. Тэгээд ч нүүрс, байгалийн хий, газрын тосыг бодвол байгаль орчинд хоргүй. Үүнээс гадна ураны задарлаас үүсэх цацрагийг анагаах ухаанд өргөн хэрэглэж байна.

ШАР НУНТАГ

Байгальд оршин буй ураан нь урааны исэл (U3O8) гэх хэлбэрээр байдаг. Байгалийн ураан нь ураан 235, ураан 238 гэсэн хоёр янз изотоп хэлбэртэй. Эхнийх нь идэвхитэй, дараагийнх нь идэвхигүй. Идэвхитэй 235 изотоп нь нийт урааны хүдрийн ердөө 0,72 хувийг эзэлдэг ховор бодис. Ураан олзворлоно гэдэг нь чухам энэ өчүүхэн хэсгийг оноодон ялгаж авах урт удаан, үнэ өртөг өндөр, нарийн технологи шаардсан процесс юм. Хамгийн эхний шат нь байгальд байгаа урааны нягтрал ихтэй ордоос урааны ислийг хүдрээс нь салган авах ажиллагаа. Энэ ислийг “шар нунтаг” гэж нэрлэнэ. Байгальд байхдаа аль зэрэг цацраг тогтмол ялгаруулж байна, тэр хэмжээндээ л цацрагтай. Анх гаргаж авсан урааны исэл шар өнгөтэй байсан учир ингэж нэрэлсэн болохоос цайвар, саарал, хүрэн янз бүр өнгөтэй, гол нь орд ойр хавьдаа ямар элемент шороо шавартайгаас өнгө хамаарна. Шар нунтаг хүдрээс ялгах нь ердийн геологийн ажиллагаа. 

ХИМИЙН ТЕХНОЛОГИ

Байгаль дээр элбэг байдаг урааны ислийг геологийн аргаар ялгаж авсны дараа ураан ялгаж авах нарийн технологи эхлэнэ. Энэ шат бол геологитой огт хамаагүй, цэвэр химийн үйлдвэрлэл юм. Өндөр технологи шаардсан энэ төрлийн үйлдвэрлэл тун цөөн хэдхэн оронд бий. Геологийн ажиллагаагаар ялгаж авсан шар нунтагаа химийн үйлдвэрт зөөж авчиран шорооноос нь салгана. Энэ ухаж авсан шорооны тун бага хэсэг нь урааны исэлтэй, тэрэн дотор идэвхитэй уран бүр өчүүхэн. Ураанаа фтортой хольж UF4 болгоно. Эндээс 6 атомт фторт ураан болгоно. Фторын хүчээр цэвэр урааны исэл гаргаж авна. Үүнийгээ хийн хэлбэрт оруулна, эсэст нь уусмал хэlбэрт шилжүүлнэ. Ер нь химийн нарийн урвалыг угсруулан үйлдсээр цэвэр ураантай болно. 

БАЯЖУУЛАХ АЖИЛЛАГАА

Баяжуулна гэдэг нь урааны хоёр төрлийн изотопыг биенээс нь салгана гэсэн үг. Урааны атом 92 электрон ба протонтой. Атомын цөмд буй протонтой зэрэгцээд нейтрон бий. Протон, нейтроны нийлбэр масс тоо идэвхитэй уранд 235, идэвхигүйд нь 238 байна гэсэн үг. Ердөө 0,72 хувийг нь эзэлж буй идэвхитэй урааныг идэвхигүйгээс нь салгах процесс юм. Энэ өчүүхэн хувь эзэлж буй идавхитэй ураан л гинжин урвал явуулах чадвартай, иймээс асар их дулаан ялгаруулан цөмийн реакторын түлш болдог, мөн цөмийн зэвсэг болно. 

Ураан 235-ыг ялгахдаа дууны хурдаас хэд дахин хурд бүхий центрфуг ашиглана. Ингэж урааны хоёр төрлийн изотопыг хурдтай эргэлдүүлэн жингээр нь ангилж буй юм. Атом дотор буй цөмийн хүндийн жингийн ялгааг ашиглаж байна гэхээр энэ нь технологийн гайхамшиг төдийгүй, ямархуу нарийн процесс болох нь ойлгогдох байх. 

Центрфүгдэх ажиллагаа бол уран боловсруулах нийт процессийн хамгийн нарийн төвөгтэй ба маш их нууцалдаг технологи юм. АНУ, Англи Франц гурван орон Франц ба Голландад ураан баяжуулдаг. Орос, Хятад өөрийн баяжуулах лаброторитой. Ураан 235-ыг 5-7 хувь ялгасныг атомын цахилгаан станцын түлш болгохоос гадна анагаах ухаанд хэрэглэдэг. Цөмийн зэвсэгт доод тал нь 20 хувь хүрсэн байх шаардлагатай. 

Одоо дэлхий дээр 30 гаруй оронд 450 гаруй атомын цахилгаан станц ажиллаж байна. Эдний түлшийг эдгээр хэдхэн үйлдвэр-лаброторид бэлддэг.

Б.Баабар /2022.10.24/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 1 цаг 1 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 1 цаг 7 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 1 цаг 13 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 1 цаг 15 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 1 цаг 17 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 17 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 1 цаг 17 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 3 цаг 17 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 3 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 3 цаг 21 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 3 цаг 21 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 3 цаг 24 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 3 цаг 24 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 5 цаг 19 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 5 цаг 19 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 5 цаг 22 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 5 цаг 23 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 7 цаг 37 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 7 цаг 39 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 7 цаг 40 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top