x

Д.САРАНГЭРЭЛ | Нэг амиар хоёр удаа баатар болдоггүй

Өнгөрөгч долоо хоногт эрх баригч МАН-ын зүгээс бас дахин нэг “чихнээс цус гармаар” мэдээг дуулгалаа. Мэдээллийн зарим нэг сайтад бичсэнээр УИХ дахь МАН-ын бүлгээс түүнийг УИХ-ын дэд даргаар томилуулахаар ярилцаж байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг дэд даргаас буулгаж, ХНХ-ын сайдаар томилоод, түүний оронд ХНХ-ын сайдаар сар ажиллаад огцорсон Д.Сарангэрэлийг дэвшүүлж байгаа юм байх. Хонь бүрэн, чоно цатгалан гэдэг билүү.

Асуудал ингэж эхэлсэн... ХНХ-ын сайд Д.Сарангэрэл төрийн ордонд зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр амьдралын баталгаажих түвшингээс доош орлоготой өрхүүдийг “улны айл” гэж нэрлээд тэднийг “улнаас” нь гаргах тухай ярьсан. "Ул", "шал" гэдэг үгийг хэлэлцүүлгийн туршид хичнээн ч олон удаа давтав. Энэ нь нийгмийн сүлжээгээр нэвт явж, иргэдийн зүгээс “ялгаварласан, гадуурхсан” гэдэг буруутгал гарч ирсний улмаас ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хууль зөрчсөн” үндэслэлээр Д.Сарангэрэлийг Ерөнхий сайдынхаа эзгүйд албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

Гэвч, “Төрийн хатан эрдэнэ”-ээр өргөмжлөгдсөн эрхэм гишүүнд маань энэ явдал таашаалтай санагдсангүй. Байнгын хорооны хуралдаан дээр дахин нөгөө үгээ давтаж, “Ул гэдэг үг надтай хамт яамнаас явсан, санаа зоволтгүй. Харин айл нь үлдсэн шүү. Үг хөөхөөр үхэр хөө гэдэг юм. Үхэр гэдгийг тэр ядуу айлуудаа гэж ойлгоорой” хэмээн яамныхныг загнасан билээ. “Ул” дээрээ “үхэр” гэж хэлүүлсэн иргэдэд ямар олигтой байх вэ?

Ингээд өнгөрөгч долоо хоногт хэсэг иргэд Д.Сарангэрэл гишүүний энэ үйлдлийг “Монгол Улсын Үндсэн хуулийг чанд сахиж, нийтийн эрх ашгийг эрхэмлэн дээдэлнэ” гэсэн УИХ-ын гишүүний тангаргаа зөрчсөн, тангаргаасаа няцсан явдал хэмээн үзэж, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татахаар Цэцэд ханджээ. Хуульд “УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татна” гээд заачихсан болохоор тэдний буруу биш. Харин УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрсөн эсэхийг Цэц тогтоох ёстой.

Хэрвээ Д.Сарангэрэл гишүүнийг “Үндсэн хууль зөрчсөн байна” гэж Цэц тогтоовол түүнийг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж, тойрогт нь нөхөн сонгууль явуулахаас аргагүй болно. Харин “зөрчөөгүй байна” гэвэл Д.Сарангэрэлийг сайдын албан тушаалд нь эргүүлэн томилохоос өөр аргагүй. Нэг ийм л хоржоонтой юм болчихоод байна. Энэ бүх эмх замбараагүй байдал нэг мөр шийдэгдээгүй, Цэц шийдвэрээ гаргаагүй байхад МАН-ын бүлэг дахиад л Д.Сарангэрэлийг “УИХ-ын дэд даргаар томилно” гэж дээш шидэх нь хэр зохистой вэ?

Д.Сарангэрэлийн тухайд гурав дахиа сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ-ын байнгын хорооны дарга, Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан (сар хүрэхгүй огцорсныг эс тооцвол) гээд улстөрчийн хангалттай карьер хийсэн хүн. Дээр нь 2020 оны сонгуулийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар “Ковидын хүнд үед эрүүл мэндийн салбарыг амжилттай удирдаж, олон хүний амь насыг авран хамгаалсан” хэмээн үнэлж “Төрийн хатар эрдэнэ”-ээр өргөмжилж байлаа.

Тиймээс Д.Сарангэрэл гишүүнд “Нэг амиар хоёр удаа баатар болдоггүй” гэдэг хуучны үгийг сануулах нь илүүц биз. Тэрэндээ тулбал “Ковидын үед нэг хүнийг найман саяар эмчилж байсан баримтаа шалгуул” гэдэг хүмүүс ч бас олон байгаа.

Ер нь бол УИХ-ын гишүүн, төрийн түшээ байна гэдэг хүн бүрийн хүрч очдоггүй өндөрлөг. Гэтэл манайхан УИХ-д сонгогдохын тулд болох, болохгүйг бүгдийг нь хийж гарч ирдэг мөртлөө гарч ирсэн хойноо хусмаа чамласан хүүхэд шиг “ямар ч ашиггүй, хэрэггүй дөнгө” гээд хаяад явдаг. Хотын дарга Д.Сумьяабазар тэгсэн. Х.Нямбаатар сайд хүртэл  “Хотын даргын албан тушаалын төлөө УИХ-ын гишүүний мандатаа өгөхөд бэлэн” гэж ярьсан удаатай. Хотын дарга болохыг, сайдын албан тушаал хашихыг л хүссэн юм бол яах гэж заавал ард түмнээс мандат авч УИХ-д орж ирдэг байна?

Энэ хоёрын чинь сонгогддог процесс, томилогддог шалгуур нь тэс ондоо. УИХ-ын гишүүн болохын тулд тухайн тойргийн иргэдэд таалагддаг, тэдний саналыг авч чадсан байхад л хангалттай. Тэднийхээ юу хүсч байгааг нь дамжуулаад сууж байхад болно. Харин Засгийн газрын гишүүн, сайд гэдэг бол тэр "есөн хүслийг" нь гүйцэлдүүлэх үүрэгтэй хүмүүс. Тийм болохоор яам толгойлж, салбар удирдахын тулд тэр хэмжээний боловсролтой, мэдлэг, туршлагатай байх ёстой.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 59 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 1 цаг 5 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 1 цаг 11 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 1 цаг 13 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 1 цаг 15 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 15 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 1 цаг 15 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 3 цаг 15 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 3 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 3 цаг 18 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 3 цаг 19 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 3 цаг 22 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 3 цаг 22 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 5 цаг 17 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 5 цаг 17 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 5 цаг 20 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 5 цаг 21 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 7 цаг 35 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 7 цаг 37 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 7 цаг 38 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top