x

Дэд сайдуудыг аймгийн засаг дарга болгоё!

Хэргээр ийм сэдэв сэвмээр санагдлаа. Гарчгаа тэгж содон авлаа. Яагаад гэвэл ийм гарчиг үзчихээд заавал уншиж таарна, тэр гарцаагүй. Хэмнэлтийн хуулиар дэд сайдуудыг хална гэх яриа байнга гардаг. Тийм бол тэднийг сориод аймагт Засаг даргаар ажиллуулаад үзье. Боловсон хүчний онч мэргэн бодлого гэх үү? Эсвэл хүний нөөцийн сэлгээ гэх үү, өөрсдөө сонго!

Ховдын Засаг даргын томилгоог Засгийн газар ба Ерөнхий сайд тун оновчтой хийлээ гээд би хувьдаа баярлаад огшоод байгаа. XXI зууны эрчтэй хөгжил рүү чиглүүлсэн боловсон хүчний анхны мэргэн сонголт боллоо. Одоо яалт ч үгүй. Ховдын угшилтай, Ховддоо босс байсан, хуйвалдааны онолоор ховдчуудаа ховсдож, хувааж захирч, бас тоншиж байсан тэр уламжлалыг зоригтой эвдсэнд нь хотын олон сэхээтнүүдийн адил баярлаад ээлжит нийтлэлээ босгож байгаа хэрэг шүү дээ.

Аймгийг аймгийн хүнээр нь удирдуулдаг, аймаг орон нутгаа сайн мэддэг, малчдаа ойлгодог, малд нүдтэй тийм нутгийн ах, дарга нар бол ХХ зуунтайгаа өнгөрсөөн, одоо мэдтүгэй! Танай аймгийг англи хэлтэй баруунд төгссөн хотын сэхээтэн залуус удирдахаар очно. Ерөнхий сайд аль хэдийнэ шийдчихсэн. Бандан пад! 

Малыг малчдад нь хувьчилсан, хөдөөд хувийн өмчийг хуульчлаад өгчихсөн. Хөдөө капитализм ноёрхож байгаа. Өөр тайлбар байна уу? 

Бүр болхи жишээ татах уу? Ичмээр, би өөрөө тэгж бичиж байгаадаа ичиж байвч натуральбайгаллаг сэтгэдэг монголчуудад хандаж хэлчихье.

Ерөнхийлөгч Жо Байден америкийн хөдөөгийн фермерүүдэд зориулаад өвс хадлан, тэжээл, худаг ус, мал эмнэлэг гээд ямар шийдвэр гаргаад, өөрөө аль мужид өвс тараагаад, хаврын тариалалт, намрын ургац хураалтын аль фронт дээр таваргаж яваа вэ? АНУ-ын мянгат, арван мянгат малчдыг Цагаан ордонд цуглуулан ямар шагналын хур буулгаж байна вэ? Яг энэчлэн Өрнөдийн орнууд гэдэггүй юм аа гэхэд хөрш Хятад, Орост мянгат, арван мянгат малчдын (тариачдын) шагналын хур буулгаж байна уу? 

Хөдөө тэр чигтээ хувьчлагдсан. Зуд боллоо гэхэд зудын өвс тэжээл, гурил будааг Ховд аймгийн засаг дарга бүсгүй хариуцахгүй (ЗДТГ), малчид өөрсдөө хар толгойгоороо хариуцах хэрэгтэй гэснийг би хоёр гараа өргөн дэмжин уухайлна. Яах гэж малаа хувьчилж авсан юм бэ гэсэн анхны наад захын асуултын хариуг Ховдын засаг дарга бүсгүй хэлээд өгчихжээ. Ердөө л хувьчлан авсан бол өөрөө (гэр бүлээрээ) арчлан тордож, адуулж, өсгөж, орлого болгох гэж хувьчлан авсаан! гэсэн ганцхан (цорын ганцхан) хариулт буй.

Аймагт олон жил царцаж хэвтсэн дутуу барилгуудыг хойш тавина гэжээ. Яах аргагүй зөв. Хоёр гурван мянган хүнтэй суманд клуб, эмнэлэг, сургууль заавал хэрэгтэй биш ээ гэдгийг Ховдын засаг дарга бүсгүй зоригтой хэлээд тавьчихлаа. Социалист хөдөөгөө санагалзсан хуучинсаг сэхээтнүүд (дарга нар) нь ойлгодоггүй ээ, нийслэл рүү ирж Төрийн ордонд гомдол мэдүүлж хов яриад нэмэргүй ээ. Хөөрхий засаг дарга охиныг матаж буулгуулчих санаатай.

Яг хуучнаараа байхыг хүсэгчид ганц Ховдод бус нийт 21 аймаг, тэр олон зуун сумдад яг байгаа шүү, би гөрдөөгүй. Социалист хөдөөгөө хавтгайдаа санагалзсан, түүнтэйгээ зөрчилдсөн 30 жилийн тамыг туулж дуусгая. Одоо дуусгая!

МАН хэрэв боловсон хүчний төрийн бодлогыг сонгуульт энэ жилүүддээ зангидаж байгаа юм бол Ховдын засаг даргын томилгоо шиг ийм дайчин томилгоог бүх аймагт хийгтүн!

Хэрэв 2024 оныхоо сонгуульд тойрог өгч өрсөлдүүлнэ гэж байгаа бол (цаадуул нь 2024 онд хүчээ үзнэ гэж байгаа бол? Тийм хүн олон бий, би нэрлэж чадна) Улаанбаатарт яам, агентлагуудад дарга хийж байгаа бүх залуусаа (юуны өмнө дэд сайдууд, ТНБД нар) 2023-2024 онд хөдөө томилж ажиллуулагтун. Хөдөө дэх хөмөрсөн тогоон дотор XXI зууны оюуны гэрэл гэгээг бадруулагтун. Харвард, Оксфорд, Кембриж төгсгөөд ирсэн залуусыг цүнх баригчаар (УИХ-ын гишүүний туслах ч гэх шиг) бүү ажиллуул. Тэд хөдөөд очоод аймаг, эсвэл томхон сум удирдалцаад хөдөөгийн харанхуй мафийг бутцохиод, барууны ажлын тэргүүний туршлага нэвтрүүлэх гээд үзэг. Харвард, Оксфорд, Кембрижийн боловсролтой залуус хөдөөг шал өөр нүдээр харна. Тэд дэлхийн соёлыг хөдөөд түгээнэ. Гадаад хамтын ажиллагааг чинь цэцэглүүлж чадна. Улаанбаатарт аль нэг яаманд муухан нэртэй, хэл амтай яваа боловсролтой залуус минь аав ээжийнхээ уугуул нутгийг зорьж хүчээ үзэгтүн, тэгээд 2024 онд ялаад гараад ир, зам чинь нээлттэй байна. Маргашгүйгээр ялах зам чинь дурайж байна. 

Боловсролтой шинэ залуу даргын гарт хуйхлагдаж чадахгүй, тэсэхгүй боож үхэх монгол хүн хөдөөд үй түм бий. Зөвшөөрч байнаа. XXI зууны энэ цаг үед “Хохь чинь!” гэдэг ганцхан хариулт тэдэнд тохирно. Үй түмэн гомдол, гонгинуураа Төрийн ордон руу урсгаг, харъя, түүнийг нь илчилж, нийгмээрээ элэг доог болгоё. Хэвлэл мэдээллээр матаасыг чинь цацъя. Элэг доог онигоо болоод ирэхээр Гандан руу гүйх байх, тэрийг нь бас элэг доог болгоё. Эцэст нь бөө дээр бууг. Бас тэрийг нь элэг доог болгоё.

Би хүн доромжлох тавлах тухай яриад буй биш юм. Ингэж нэг цочроохгүй бол хөдөө чинь болохоо больчихсон байна. Малыг малчдад өглөө гээд хөдөөд ажилгүйдэл, ядуурал, архидалт хавтгай байна. Түүндээ санаа зовсон шинжгүй хээв нэг аж төрсөөр байна. Дөжирсөн толгой дэндүү их байна. Түүн дээр нь хуйвалдааны онолд суралцсан хөдөөгийн дарга нарын мафийн бүлэг гудрах, цуслах гээд үзэж таарч байна. Шоронгийн хаалга татаад байдаг дарга нарыг жагсаавал хөдөөгөөс бас гараад ирдэг юм билээ шүү. Авилга хахууль, ар өврийн хаалга, сум сумаараа нутгархах, бүлэглэж цуслах хэрэг тасрахгүй байсаар ирсэнийг таслан зогсоох алхам Ховдоос эхэлж байна. Бүх аймагт түгээе.

ХХ зууны эхэнд одоогийн Хөвсгөл аймагт “Дани тосгон” байсан юм гэнэ лээ. Тэгвэл Өмнөговь, Хэнтийд “Америк-Канад тосгон”, Дорноговьд “Франц тосгон” бий болгоё л доо. Дорнод аймагт “Япон тосгон”, Сүхбаатар аймагт “Солонгос тосгон” гараад ирэг л дээ. Төв аймгийн нэг суманд шинэ зеландын үлгэр жишээ ферм байгуулал даа. Өвчин салдаггүй монгол хонь малаа шинэ зеландынхтай эрлийзжүүлэл дээ.

Аймгийн төсөв жигд байх тухай гонгинооныг би өөрөөр хардаг. Хэнтий манлайлж байна ч гэх шиг. Өмнөговь уул уурхайн хүчинд бусдаасаа илүү цэцэглэн хөгжиж байгаа юм бол бусад нь дандаа гуйлга гуйж, улсын төсвийн мөнгөөр аргацааж байх ёсгүй. Хэнтий дараагийнх нь болог. Улаанбаатарчууд хүсээд очиж чаддаггүй тасархай аймаг болог л дээ. Бүр түрүүлээд монгол, англи хоёр хэлийг хослуулан хэрэглэсэн дижитал аймаг болсон ч болохгүй гэх газаргүй шүү дээ. 

Юунд нь хардаж боож үхэх гээд байгаа юм. Хөдөө дэх ажилгүйдлийг (нийгмийн бүх асуудал) шийдэхэд гадаадын туршлагын бэлэн жор, гадаадын мөнгө хангалттай бэлэн байж байна. Бүр болохгүй бол гадаад хүнээр аймгаа түр удирдуулаад үзсэн ч яадаг юм. 

Украины дайнд татагдчихгүй гээд үй олон буриад орос залуус Монголд ороод иржээ. Улаанбаатараар нэг холхиулаад байх нь хаашаа юм. Гэр бүлээрээ ажил хайж байна, хаана ч хамаагүй гэсэн зар явж байна лээ. Аймгууд, овсгоотой сумдууд шүүрээд аваач. Наад аймгийн төв, сумын төвд чинь гэрэл гэгээ болж очно. Удмаараа залхуурч хэвтдэг монголчуудад хувийн аж ахуйгаа тордох, хүнсний ногоо тарих, гахай тахианы аж ахуй эрхлэх, худаг усаа тордох үнэ төлбөргүй сургалт, үлгэр жишээ болог л дээ. Малын өвчин гэж байхгүй болог л дээ. Ядаж хир бөөснөөс чинь салгаад өгнө. Ариун цэвэрч, аригч хямгач байдалд сургаад өгнө. Өвс хадлан тэжээлээ хар толгойгоороо хариуцдаг юм гэдгийг амьдрал дээр харуулаад өгнө. Ажилгүйдээд үхчих гээд байгаа бол орос, буриад айлд зарагдаад хөл дээрээ босоод ирээч. 

Бусдаасаа илүү сайхан амьдралтай нэг хоёр аймаг гараад ирэг л дээ. Ялгараг. Бусдаасаа хамаагүй илүү бүтээмжтэй, технологи, засаглалтай болог л дээ. Тэднийг дууриагаад бусад нь чирэгдэг. Адаглаад нийслэлдээ багтахгүй шавсан хүн ард нь тийшээ нүүж очиг, юу нь буруу байна вэ?

Дахин уриалъя. Харвард, Оксфорд, Кембрижийн боловсролтой залуус хөдөөг шал өөр нүдээр харна. Тэд дэлхийн соёлыг хөдөөд түгээнэ. Англи хэлтэй америк боловсролтой засаг дарга нарыг тэр “малчдад хайртайчууд” матаж давхиад Ордонд амаа таглуулаад эцэст нь Гандад ороод хад мөргөөд буцаг л дээ! 

Хариу тус нь юу вэ? Барууны боловсролтой залуус жинхэнэ монгол хөрсөн дээрээ бууж, хал үзэж туршлагажих үнэгүй дадлага курс чинь болог л дээ!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 4 цаг 4 мин Мэдээж “Ар нь түүз!” 4 цаг 15 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 4 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 4 цаг 40 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 4 цаг 44 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 4 цаг 49 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 4 цаг 54 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 4 цаг 59 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 19 цаг 58 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 20 цаг 2 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 23 цаг 47 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top