x

Ширхэг чулууг уулын чинээ болгон сүржигнэх нь өөрөө ХОШИН ШОГ

Гучин жил “нийгэм хэцүү байхад бид инээд бэлэглэсэн” гэж цээжээ дэлдсэн хошин урлагийнхан төрийн хар хүний гурав хүрэхгүй өгүүлбэрт гомдон жагсаж, уучлалт гуйхыг шаардлаа. 

Харвал, хошин урлагийнхан өөрсдийнх нь жүжгийн “нэргүй” дүр болсоор ирсэн ганц бие эмэгтэйчүүд, настай эмээ нар, ялгаатай яриатай хүмүүс, хөдөөнийхнийг гомддоггүй гэж боддог бололтой. Ийн нийгмийн ялгаатай хэсгийнхнийг элэглэн түрийвчээ түнтийлгэсээр ирсэн тэд өөрсөд рүү нь чиглэсэн ширхэг чулууг уулын чинээ мэт сүржигнэх нь дахиад л инээдэм болох нь. 

Эзэмшсэн мэргэжлээр нь доромжиллоо хэмээн бархирч байгаа энэ хүмүүс ижил мэргэжилтэй хүн нь жүжигчин гэж хэн болох тухай ямар тайлбар өгснийг, яагаад өөрсдийн уран бүтээл, буй биеэрээ үлгэрлэх ёстойг дахин нэг тунгаан бодоосой гэж хүсэж байна.

Оскарын шилдэг жүжигчний шагналт Мэрилл Стрийпийн 2017 онд Алтан бөмбөрцгийн тайзнаа хэлсэн үгийг та бүхэнд зохиолч Б.Баясгалангийн орчуулгаар хүргэе.

"Бусдыг доромжлох энэ зуршил олон нийтийн нүдэн дээр байдаг хүний үйлдлээр илэрхээрээ бүгдийн амьдралд ямар нэгэн байдлаар нэвчиж, эргээд "Ингэж болдог юм байна" гэсэн зөвшөөрлийг бидний тархинд суулгаж өгдөг. Үл хүндлэл үл хүндлэлийг дуудаж, хүчирхийлэл хүчирхийллийг өдөөдөг. Хүчтэй чадалтай нэгэн нь өөрсдийн байр сууриа бусдыг гутаан доромжлох хэрэгсэл болгоод эхлэх тэр мөчид бид бүгдээрээ ялагддаг" гэсэн юм. 

Жүжигчин Мэрилл Стрийп "Жүжигчин хүний гол ажил бол биднээс ялгаатай хүмүүсийн амьдрал руу нэвтрэн орж, тэдний дотроо яг юу мэдэрч буйг бусдад мэдрүүлэх явдал юм. Энэ зорилгодоо тун чадамгай хүрсэн олон тоглолтууд энэ жил төрлөө. Гайхалтай, дүрүүдийнхээ дотрыг чинхүү мэдэрсэн тоглолтууд.

Харин нэг жүжиглэлт энэ жил намайг онцгой алмайруулж орхилоо. Голыг минь ёстой л гогдох шиг болов. Сайндаа биш л дээ, сайн юм тэнд юу ч байхгүй. Гэхдээ тэр жүжиглэлт үр нөлөөлөл үзүүлж, зорилгоо ч биелүүлсэн. Чиглэсэн хүмүүсээ инээлгэж, шүдийг нь ярзайлгаж ямартаа ч чадсан. Улс орны минь хамгийн хүндтэй суудлыг горилогч бээр тусгай хэрэгцээт сэтгүүлчийг элэглэн тохуурхсан тэр мөчийн тухай би ярьж байна. Эрх тушаалаараа ч, эргээд тэмцэлдэх чадлаараа ч тэр сэтгүүлчээс хэтийдсэн хүн байж шүү.

Ийм зүйлийг харах элэг эмтрэм байлаа. Одоо ч толгойноос минь гарахгүй байна. Учир нь энэ бол кино биш, бодит амьдрал дээр болж буй үйл явдал шүү дээ. Бусдыг доромжлох энэ зуршил олон нийтийн нүдэн дээр байдаг хүний үйлдлээр илэрхээрээ бүгдийн амьдралд ямар нэгэн байдлаар нэвчиж, эргээд "Ингэж болдог юм байна" гэсэн зөвшөөрлийг бидний тархинд суулгаж өгдөг. Үл хүндлэл үл хүндлэлийг дуудаж, хүчирхийлэл хүчирхийллийг өдөөдөг. Хүчтэй чадалтай нэгэн нь өөрсдийн байр сууриа бусдыг гутаан доромжлох хэрэгсэл болгоод эхлэх тэр мөчид бид бүгдээрээ ялагддаг" хэмээн ярьсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 59 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 1 цаг 4 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 1 цаг 10 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 1 цаг 12 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 1 цаг 14 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 14 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 1 цаг 15 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 3 цаг 14 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 3 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 3 цаг 18 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 3 цаг 18 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 3 цаг 21 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 3 цаг 21 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 5 цаг 16 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 5 цаг 16 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 5 цаг 19 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 5 цаг 20 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 7 цаг 34 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 7 цаг 36 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 7 цаг 37 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top