x

Ч.Хүрэлбаатар: Германтай газрын ховор метал, зэс, өнгөт металын чиглэлд хамтарна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад аравдугаар сарын 12-15-ны өдөр айлчилж байна. Айлчлалаар яригдаж байгаа зарим асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

-Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзсан. Бизнес эрхлэгчдийн зүгээс ямар санал хүсэлт тавьж байна вэ. Мөн анхаарах ёстой ямар асуудал байна вэ?

-Ерөнхий сайдын ХБНГУ-д хийж буй айлчлалын хүрээнд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. 2011 онд Монгол Улс Герман улстай ашигт малтмалын салбарт хамтарч ажиллах тухай гэрээ байгуулж байсан. Өнгөт метал, газрын ховор метал болон уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлээр хамтарч ажиллах тухай асуудал байсан. Тэрхүү гэрээний хүрээнд бизнес эрхлэгчидтэй уулзаж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодол солилцлоо. Герман улс авто машин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Цахилгаан авто машин үйлдвэрлэлтэй холбоотойгоор газрын ховор метал, электрон машин үйлдвэрлэлтэй холбоотой зэс, өнгөт металын олборлолттой хамтарч ажиллах боломж нээгдэж байгаа. Үүнээс гадна Германы эдийн засаг хамтын ажиллагааны төрийн нарийн бичгийн дарга Монголд очир үеэрээ хамтарч ажиллах талаар ярьж байсан. Үүнтэй холбогдуулаад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр бэлдэж, мөн тодорхой хэмжээний ажил хийсэн.

-Албан ёсоор тохиролцоонд хүрч, урагшлахаар болсон хэлцэл өрнөсөн үү?

-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулж буй компанийн төлөөллүүдтэй уулзсан. Хөтөлбөрийн дагуу маргаашаас томоохон уулзалтуудаа хийнэ. Түүний өмнө бэлтгэл уулзалтуудыг хийгээд явж байна. Манай улсаас Герман улсад ойрын хэдэн жил албан ёсны айлчлал хийгээгүй. Тиймээс энэ удаагийн айлчлалд ач холбогдол өгч эдийн засаг, бизнесийн чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал тавьж байна. Монгол Улс Ази тив дэх стратегийн түншлэлийн хэмжээнд Япон, Солонгос, Энэтхэг улстай хамарч ажиллах болсон. Харин Европ тивд стратегийн түвшинд харилцаж буй улс одоогоор алга. Герман улстай энэ түвшинд хамтарч ажилладаг болохын тулд бүх чиглэлээр ажлын уулзалт, яриа хэлэлцээр явуулж байна.

-Монгол, Герман улсууд эдийн засаг болоод газар зүйн хувьд хамтарч ажиллах боломж хэр вэ?

-Өнөөдрийн уулзалтууд дээр яг энэ асуудлыг ярилцсан. Газар зүйн хувьд хоёр улс нэлээд зайтай. Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн энд авчрах боломжтой вэ гэдэг талаас нь. Нэн ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнийг тухайд гэхэд зөвхөн хүдрийг нааш нь зөөх боломжгүй. Тэгэхээр германы талаас бэлэн бүтээгдэхүүн болгоод оруулж ирэх боломжтой талаар ярилцсан. Та бүхэн мэдэж байгаа Ерөнхий сайд 2023 оны төсвийг өргөн барихдаа боловсруулах түвшнээ нэг шатаар ахиулах зорилт тавьснаа мэдэгдсэн. Энэ хүрээнд дэлхийд тэргүүлж буй улс орнуудтай хамтарч ажиллаж тэдний туршлага, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд идэвхтэй ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 23 цаг 13 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 23 цаг 20 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 23 цаг 30 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 23 цаг 53 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 23 цаг 59 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top