x

Сангийн сайдын нийтээр нь ичээж "алах" тактик

Урагш алхуулахгүй ч уйдаахгүй дарга нартай даа.. гэж манай нэг жиргээч тээр жил дуу алдаж билээ. Энэ үйл явц бараг шахуу зургаан жил үргэлжилж байна даа. Төсвөө батлуулах гээд ааг амьсгаагүй байх ёстой Ерөнхий сайд маань Герман улсад гэнэтийн айлчлал хийж, “гал, устай”-гаа буув. МИАТ компанийн  Улаанбаатар-Франкфуртын  шууд нислэгийг “барьцаалж” Берлинд газардуулсан хэргээр олон нийтийн шүүлтэд орлоо. МИАТ компани “нислэгийг есдүгээр сарын эцсээр захиалсан. Тийз авсан зорчигчдод урьдчилан мэдээлж, дамжих нислэгүүдйг зохицуулсан боловч гадаад улсаас онлайнаар захиалсан зорчигдод мэдээлж чадаагүй” хэмээн хүлцэл өчсөн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өмнөөс нь уучлал гуйсан боловч зарим эх сурвалж “Бичлэг хийсэн зорчигч өөрөө Франкфурт нисэхээс татгалзаж, Берлинд буусан” хэмээн зүтгэж байна. Ядуу улсын зовлон юм даа, Берлин рүү тусгай үүргийн нислэг үйлдэхэд нэг талдаа 750 сая төгрөгийн зардалтай болохоор нийтийн нислэгээр хамт явсан л гэнэ. За, тэр ч яах вэ, өнгөрсөн явдал болж.

Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхий сайдынхаа эзгүйд бас нэг “бөмбөг” тэслэв. Хүүхдийн мөнгийг иргэдийн дансанд хийхгүй, архи, тамхины худалдан авалт уншдаггүй тусгай зарт хэвлэнэ гэж айлгав. Эцэг эхчүүд хүүхдийнхээ мөнгөөр архи уугаад байгаа учраас ийм арга хэмжээ авч байгаа юм байх. Үүнийг нь сонссон уудаг нөхөд байтугай уудаггүй ангиллынхан хүртэл ичив. Сая УИХ-д оруулж ирсэн төсвийн төсөлд “Нийт өрхийн 9,1 хувь нь хүүхдийн мөнгөө зарцуулдаггүй, хадгаламжинд хийдэг ” гэж хэлээд тэднийг хүүхдийн мөнгөнөөс хассан. Үлдсэн 91 хувь нь ямар нэг байдлаар хүүхдийн мөнгөө амьжиргаандаа зарцуулдаг гэсэн үг. Тэрнээс нь яг хэд нь уудаг тухай Сангийн сайд нарийн тоо баримт хэлчихвэл уг нь сайнсан.

Гэвч тийм баримт байхгүй учраас нөгөө 91 хувь нь бүгд “уудаг байж болзошгүй” этгээдийн тоонд автоматаар ороод явчихаар ичих нь зүй. Аав, ээжийнхээ тэтгэврийн картаар тооцоо хийхээс ичдэг байхад хүүхдийнхээ картыг бариад хүнсний дэлгүүрт дугаарлах чинь аятай, тухтай байх уу? Хүүхдийн мөнгө гээч нь явсаар хүнсний талон маягийн зүйл болж байгаа бололтой.

Уг нь бол хувь хүн, айл өрхөд ч гэсэн хувийн орон зай гэж байдаг даа. Хүний хөнжил, хэтэвч хоёрыг өнгийх муухай л гэдэг. Сангийн сайдад хүнсний дэлгүүрийн талон нэгжихээс өөр хийх ажил алга уу? Ингэж нүүрийг нь улалзуулж, нүдийг нь бүлтэлзүүлж байхаар хүүхдийн мөнгөө зүгээр нэгмөсөн больчихооч!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна Уржигдар 14 цаг 20 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 14 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ Уржигдар 12 цаг 21 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа Уржигдар 12 цаг 15 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана Уржигдар 12 цаг 02 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ Уржигдар 11 цаг 09 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна Уржигдар 10 цаг 50 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Уржигдар 10 цаг 42 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 2025-09-05 Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 2025-09-05 Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 2025-09-05 Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 2025-09-05 Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 2025-09-05 Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 2025-09-05 Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 2025-09-05 Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 2025-09-05 Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 2025-09-05 Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 2025-09-05 Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 2025-09-05 АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 2025-09-05
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top