x

Үлэг гүрвэлийн музейны өнгийг сольж өгнө үү, Соёлын сайд аа!

Өнгөрөгч мягмар гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Чингис хааны музейн нээлтийг хийж сүр дуулиантай, ёслол төгөлдөр хийж, Төрийн есөн хөлт цагаан тугийг төрийн ордноос гарган “Чингис хаан” музейд залав. Музейн барилгын ажлыг 2020 оны дөрөвдүгээр сард эхлүүлж хоёр жил хагасын дотор барьж дуусган хүлээлгэж өгсөн нь монголчуудын барьсан хамгийн “шуурхай” бүтээн байгуулалт болов. Улсын төв номын сангийн шинэ барилгыг барьж эхэлсэнээс хойш 10 жил өнгөрч, барилгын гүйцэтгэгч компани эзэнгүй болсон (захирал нь нас барсан) шалтгаанаар барилгын ажил зогсоод байгаатай харьцуулах ч юм биш.

Анх барилгын ажил эхлүүлэхэд төсөвт өртөг нь 53 тэрбум төгрөг байсан бол сүүлд 14,8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 67,8 тэрбум төгрөгт хүрсэн байдаг. Мөн музейн үзмэрийн тоо 12 мянгаас давж, ОХУ-ын Эрмитажийн музейгээс бэлэглэсэн Их Эзэн Чингис хааны нэр бүхий чулууны бичиг, Хубилай хааны тэнгисийн флотын онгоц, Ватикан Улсад байгаа хаадын захидал зэргийн “А” хуулбарыг авчирчээ. Үзсэн хүн бүр их түүхээрээ омогшиж, бардаж байна л гэнэ. Гавъяа нь мэдээж, музей санаачилж, Засгийн газрын тогтоол гаргасан тухайн үеийн Ерөнхий сайд, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон үе үеийн Соёлын сайд нарт ногдоно.

Чингис хаан музейгээс өмнө Монголд барьсан сүүлчийн музей нь Ялалтын талбайд байрлах Лениний музейн барилга. Уг барилгыг барихад тухайн үеийн ханшаар 34 сая төгрөг зарцуулж, 1980 оны долдугаар сард ашиглалтад оруулж байжээ. Тухайн үеийн Соёлын яамны захиалгаар төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан. Музейн 10 танхимыг Владимир Ильичэд зориулж, ЗХУ-аас ирүүлсэн баримт материал, Ленинтэй холбоотой уран бүтээл, үзмэрүүдийг хүмүүсээс худалдан авах замаар үзмэрээ баяжуулж танхимдаа  2237 үзмэр дэлгэж, сан хөмрөгтөө 2726, нийт 4963 үзмэртэй байжээ. 

Гэвч социализм нуран унаж, Монгол Улс ардчиллын замаар замнасны дараа музейн барилга яагаад ч юм МАХН-ын өмчид очиж, “Чандмань төв” нэртэй оффис, түрээсийн орлого цуглуулдаг газар болж хувирсан.

Харин 2012 оны УИХ-ын сонгуулиар АН засаг авсны дараа музейн барилгыг музейн зориулалтаар ашиглах асуудал босч, хоёр жил шахам шүүхдэсний эцэст 2014 оны долдугаар сард шүүхийн шийдвэрээр төрийн өмч болохыг тогтоон Үлэг гүрвэлийн музей болгосон билээ.

Үүний өмнө Монголын говиос олборлож, хулгайгаар хил давуулан, АНУ-д дуудлага худалдаагаар зарах гэж байсан Tarbosaurus bataar (Тарбозавр Батаар) үлэг гүрвэлийн ясыг Соёл, спортын сайд Ц.Оюунгэрэл “баривчлан” авчирсан явдал нь Үлэг гурвэлийн музейтэй болох үүдийг нээсэн юм.

Гэвч музей байгуулагдсанаас хойш найман жил, хоёр сонгуулийн хугацаа өнгөрчихөөд байхад барилгын гаднах чимэглэл хуучин хэвээрээ, Ильичийн гэр байсан өмнөх янзаараа үлдэж. Соёлын зүйлд ялгаварлал байхгүй ёсгүй. Үлэг гүрвэлийн музейг үлэг гүрвэлийнх болгож өгнө үү, Соёлын сайд аа!  Үүнд мөнгө биш, сэтгэл дутаж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 1 цаг 3 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 1 цаг 9 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 1 цаг 15 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 1 цаг 17 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 1 цаг 19 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 19 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 1 цаг 19 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 3 цаг 19 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 3 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 3 цаг 23 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 3 цаг 23 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 3 цаг 26 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 3 цаг 26 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 5 цаг 21 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 5 цаг 21 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 5 цаг 24 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 5 цаг 25 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 7 цаг 39 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 7 цаг 41 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 7 цаг 42 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top