x

Харах өндөр

Үйл явдлыг тэртээ холоос, эсвэл хожим үгээр, зургаар дүрсэлж болдог. Харин гэрэл зураг, дүрс бичлэгийн тухайд сансрын пуужин, далайн ёроол уруу шумбагчаар камер илгээж, бас эмнэлэгт хүний биед дуран шургуулж гэдэс дотрыг зурагладаг болсныг эс тооцвол үгүй. Уртаас урт татдаг дуран ч барилгын цаад, уулын оройг давж өнгийхгүй учраас биеэр очихоос өөр аргагүй … байлаа.

Дрон гарч ирээд хувьсгал хийж байна. Эзэн нь газар дээр үлдээд дээш нь камер нисгэдэг болсноор телевизийн нэвтрүүлэг, мэдээ сурвалжлага, уран сайхны болоод баримтат кино, реклам сурталчилгаанд гээд бүгдэд дроноор авсан зураг, бичлэг ердийн зүйл болжээ.

“Монголын баялаг 330”. Монгол орны 21 аймгийн ийм тоотой сум тус бүрийн байгаль, археологи, түүх, соёлын дурсгал, соёлын өвийг сурталчилсан энэхүү цуврал нэвтрүүлэг зүүн хязгаар – Дорнод аймгийн Халхголоос эхлэн бусад сумдаар тойрч, Хэнтий аймаг, Сүхбаатар аймаг, гуравхан сумтай Говьсүмбэрийг гүйцээгээд гэнэт баруун тийш шилжин Говь-Алтай аймгийн сумдаар үргэлжилж байна. Нийт 330 дугаар гарах нь. Дугаар болгон эхэлж төгсөхдөө илүү дутуу баахан нуршиж Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүний нэр, хөрөг, сургаалийг залхтал шургуулснийг үл тоож чадвал сум сумын газар нутаг, хүн чулуу, буган хөшөө, сүм хийдийн туурийг эргүүлж тойруулахаас цэлийтэл дэлгэж чанх дээрээс харуулдаг сонирхолтой нэвтрүүлэг. Энэ бол дрон. Тал дунд ганцаар торойсон эртний чулуун хөшөө, өвсөн дунд цацагдсан туурийн чулуунуудыг өдөр бүр хардаг нутгийн хүн, бас ганц удаа үзээд өнгөрсөн замын хүний ой тоонд үлдсэн тэр дүр зургууд энэ удаад ондоо. Харах өнцөг гэдэг шиг огт өөр харах өндөр. Мянган жилийн өмнө тэр нэгэн чулууг үхэр тэмээ хөллөн хаа нэгтээгээс чирж авчран зорж балбасан бүтээгчид өөрсдөө ч хараагүй тэр өндрөөс бид харж байна.

Дугаар бүр тухайн сумын төвийг дээрээс нь дроноор харуулахаас эхэлдэг. Төрийн далбаагаа мандуулсан захиргааны барилгыг (одоо бүгд нутгийн удирдлагын ордон нэртэй болжээ) шууд нүдэнд тусч амархан олддог. Урд талд нь морь, бөх, эсвэл нутгаас төрсөн алдартны хөшөө заавал байна. Дэргэд нь голдуу хоёр давхар сургууль, соёлын төв, холбооны газрыг бүчсэн антеннууд, хэдэн байшин, бусад нь хашааны айлууд. Гэхдээ 70,80 жил хөгжсөн гэхэд зарим сумд арай арай … Байшин барилга цөөн, байгаа нь навтгар гэсэнгүй, эмх цэгцгүй, замбараагүйг хэлсэн юм. Сумын төвийг эргэн тойронтой нь хайр найргүй хэрчсэн замууд. Энэ бүгдийг дроноор бүртгэж хэмжээд юм бодвол зохистой.

Хөдөөний сумд гэлтгүй хотын хажуугийн Тэрэлжийн хөндийг дрондоод, миний очоогүй сүүлийн хоёр гуравхан жилийн дотор аялал жуулчлалын бааз, resort гэгдэх гэр, байшингуудаар дүүрснийг мэдэж дуу алдлаа. Хоёр талын уулын ам, булан тохойнууд хүртэл пиг. Энд тэнд зай талбай үзэгдэх авч нэгийг ч үлдээлгүй хашаалаад авцгаажээ. Монголд аялал жуулчлал аймаар хөгжих гэж байна.

Тэрэлжийн таних тэмдэг болсон Мэлхий хад. Бодвол галт уулын дэлбэрэлтээр хэсэг халуун лаав энд шидэгдэж царцаад, 60-70 сая жилийн турш халуун хүйтэнд харшиж заадас, завсар үүсч хэмхэрсээр дэвхэж цовхочдог энэ амьтны хэзээ ч үл хөдлөх чулуун төрлийг олжээ. Сурталчилгаан дээр зөвхөн зүүн талаас нь мэлхий төрхөөр зурагладаг учраас цул харагддаг, харин дроны дуранд өнөө маргаашаас хэтрэхгүйгээр лав гурван хэсэг салж нурж мэдэхээр харагдсан тул гэнэт түгшлээ. Хэрвээ Мэлхий хад нурвал үзэмжгүй чулуун овоолго болно. Нэгэнт үйрч буй хад мэдээж хэзээ нэгэн цагт нурна, эхлээд оройд нь дэнжигнэсэн шовгор хэсэг наран мандах зүгт салж нүргэлэн ойчино, дараа нь мэлхийн хоёр хондлой задарна, гэхдээ энэ Засгийн үед лав үгүй, гэнэт маш хүчтэй газар хөдөлж сүйрүүлчихгүй бол багаар бодоход ганц хоёр мянга, магадгүй хэдэн сая жилийн дараа гэдгийг ухаараад тайвшрав. 

Мэргэжлийн байгууллага гэсэндээ үүнийг айхтар мэддэг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Мэлхий хадны орчмын сул үлдсэн 3,5 га газрыг компаниудад олгож аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний цогцолбор гэгчийг байгуулах тендер зарлажээ. Ирэх хавраас ажил эхэлж автомашины зогсоол, дэлгүүр, үйлчилгээ, хоолны газар, бие засах газруудыг барих ажээ. Дараа нь зориулалтыг өөрчлөнө, барилгаа томсгоно, өндрийг нэмнэ, газраа тэлнэ, урд хойгуур нь тойруулаад хаус, хотхон сүндэрлүүлэх нь гарцаагүй. Энэ бол дархан цаазат Богд уулын амуудад туршиж төгөлдөршүүлсэн Байгаль орчны яамны брэнд арга болой. Яг одоо ч Мэлхий хадыг элдэв гэр болон байшин баазууд хэдийнэ бүчээд эхэлсэн ба холгүйхэн тус яамнаас зөвшөөрөл олгоод 6 давхар зочид буудал, бас бусыг бариулж байх юм. Удалгүй энэ их шавааралдаан дунд Мэлхий хад хашигдсаар үзэж харах олон объектын нэг төдий болох нь. Байгаль дэлхий энэ хадыг орчин тойронтой нь, унаган төрхөөр нь дахиад ганц хоёр сая жил хэвээр үлдээхэд бэлэн байхад манай Байгаль орчны яам үгүй шүү гэж байна.

Д.Цэрэнжав /baabar.mn/ 2022.10.10

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 59 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 1 цаг 5 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 1 цаг 11 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 1 цаг 13 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 1 цаг 15 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 15 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 1 цаг 15 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 3 цаг 15 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 3 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 3 цаг 19 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 3 цаг 19 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 3 цаг 22 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 3 цаг 22 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 5 цаг 17 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 5 цаг 17 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 5 цаг 20 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 5 цаг 21 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 7 цаг 35 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 7 цаг 37 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 7 цаг 38 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top