x

“Алтантүлхүүр” хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг 3 дахь жилдээ дэмжин ажиллана

Голомт банкны “Алтантүлхүүр” хүүхдийн сан 3 дахь жилдээ “Зүрх мартахгүй” төсөлтэй хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “Алтантүлхүүр” хүүхдийн санг төлөөлөн Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал, төслийн санаачлан хэрэгжүүлэгч  “Улаанбаатар сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан нар гарын үсэг зурсан юм.

Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо оношлон, мэс засал хийж, амь насыг нь аврах зорилготой уг төслийг Голомт банк эхэлсэн цагаас нь дэмжиж, санхүүгийн болон шаардлагатай бусад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй билээ.

Энэ үеэр “Зүрх мартахгүй” төслийн санаачлагч, “Улаанбаатар сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан “Бид 2020 онд энэ төслийг эхлүүлэх үед  ковид гарчихсан, улс орны эдийн засаг хүнд байсан учраас амжилттай хэрэгжүүлж, олон хүүхдэд тусалж чадах болов уу гэсэн эргэлзээтэй, итгэлгүй байсан. Тэр үед Голомт банк бидэнд гол дэмжлэг, тусламж үзүүлсэн. “Зүрх мартахгүй” төслийн үр дүнд одоогоор 18 мянган хүүхдийг  үзлэг, оношилгоонд хамруулж, 600 гаруй хүүхдэд амжилттай мэс засал хийгээд байна.

Хүүхдүүдэд амьдрал бэлэглэх төслийг дэмжиж буй Голомт банкны хамт олон, ялангуяа “Алтантүлхүүр” сангийн хадгаламж эзэмшигч хүүхдүүд, тэдний эцэг эхэд  талархаж явдаг” гэсэн юм. Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал “Олон айл өрхийг өвчин зовлонгоос салгаж, нийгэмд гэрэл гэгээ авчирч байгаа энэ төслийг Голомт банкны “Алтантүлхүүр” хүүхдийн сангийн бяцхан хадгаламж эзэмшигч нар дэмжиж, бусад бяцхан зүрхнүүдээ аварч байгаа юм шүү” хэмээн онцолсон.

Төслийн хүрээнд 2027 он хүртэл нийт 1000 хүүхдэд зүрхний гажиг засах мэс засал хийж, амьдрал бэлэглэхээр төлөвлөсний 60  хувь нь ийнхүү биелжээ. Мөн төслийн багийнхан Монгол Улсаас гадна Киргизстан болон Тува хүүхдүүдэд үзлэг, мэс засал хийж эхлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 23 цаг 14 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 23 цаг 21 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 23 цаг 30 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 23 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top