x

"Улны"-хны мөнгө хаашаа урсдаг вэ?

Ирэх оны төсвийн төсөл УИХ дээр ид яригдаж эхэлсэн үеэтэй давхцуулан ТВ5 телевиз бас нэгэн “сюрприз” дэлгэв. ХНХ-ын яамнаас хэрэгжүүлдэг ядуурлыг бууруулах төслөөр бүхэл бүтэн 70 тэрбумыг угаасан тухай. Аз болж энэ “хэргийг” нь аудитын байгууллага овоо хараандаа аваад, ухаад гаргаад ирснийг ТВ5 телевиз Ням гаригийн тоймоороо үзүүллээ. Энэ сэдвийг өнгөрсөн пүрэв гаригийн чуулганаар төсвийн төсөл хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар сөхөж, УИХ-ын гишүүдэд “сонордуулжээ”. УИХ-ын хаврын чуулганаар НББХ-ны гишүүд сонссон боловч нүдээ аниад өнгөрөөсөн олон асуудлын нэг нь.

Тодруулбал, ХНХ-ын сайдын эрх мэдлийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг шинээр бий болгох чиглэлээр жилдээ 100 тэрбум орчим төгрөгийг төсөвлөдөг юм байна. Үүнд нь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авдаг хөнгөлөлттэй зээл, тусламж багтдаг юм байна. ХНХ-ын сайдын захиран зарцуулсан энэ мөнгөний өнгөрсөн дөрвөн жилийн зарцуулалтад аудитын байгууллага (Үндэсний аудитын газар) хяналт шалгалт хийсэн чинь 70 тэрбум төгрөг хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болчихсон. МСҮТ-ийн барилга байшин барих, тоног төхөөрөмж авах, оюутнудыг сургахад зарцуулсан гэх боловч хаана ямар ажил хийсэн тухай тайлан байхгүй. Говь-Алтай аймгийн нэг иргэн нэг төслөө бариад долоон удаа зээл авсан, Хамгийн багадаа хоёр, ихдээ 55 иргэн нэг хаяг, утасны дугаараар бүртгүүлээд ХЭДС (Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан), ЖДҮХС(Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан)-гаас зэрэгцүүлээд зээл авчихсан. Эргэн төлөгдөөгүй 12,7 тэрбумын өртэй, хэн төлөх нь тодорхойгүй... Нөгөө “ул”-ныханд зориулсан мөнгийг хэн хааш нь гулсуулаад байна вэ?

Энэ мэдээлэл ТВ5 телевизээр гарсны маргааш, “Өдрийн сонин”-д бас нэгэн мэдээлэл гарав. ТВ5 телевизийн захирал асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн нөхөр нь ҮАГ-ын дарга Д.Хүрэлбаатар юм байна. Тэдний хүү Х.Улам-Өрнөх нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргаар ажилладаг, хурдан удмын адуу, автомашин хоёрт гар татдаггүй, орчин цагийн тэрбумтан гэнэ. Барилгын компанид тендер авч өгнө гээд 125 сая төгрөгийн авилга авсан хэргээр АТГ-т хоёр жил шалгуулж байгаа. Хамгийн сүүлд Дарханы замын барилгын ажлын багцыг өөр компанид шилжүүлсэн, санхүүжилт олгосон хэрэгт холбогдоод байна л гэнэ.

Нэгдүгээрт, ХНХ-ын сайд асны нөхөр нь ҮАГ-ын дарга байсан хийгээд шалгалтын үр дүн ингэж гарсан нь огт санамсаргүй зүйл биш байх. Хоёрдугаарт, санаатай байлаа ч гэсэн аудитын байгууллагаас явуулсан хяналт шалгалтын үр дүнтэй маргах хүн гарахгүй байх. Ядаж л ядууралтай тэмцэж байгаа яамны ажлын үр дүнг бид бодитоор нь харлаа шүү дээ.

Гуравдугаарт, УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өнгөрөгч баасан гаригт Хөгжлийн банкнаас авсан чанаргүй зээлээс болж хуулийн байгууллага саатуулан шалгаж байгаа. Туслахынхаа нэр дээр авсан 12 тэрбум төгрөгийн төлөгдөөгүй зээлийнх нь тухай өнгөрсөн хэдэн өдөр соошлаар нэг сэвлээ. Төрсөн ах нь Ж.Бат-Эрдэнэ нь бас Дарханы замын тендерийг зувчуулсан хэргээр баривчлагдсан л гэнэ.

Баривчлагдахынхаа өмнө Ж.Батзандангийн хийсэн мэдэгдлийг бараг толгойтой бүхэн үзсэн байх. “У.Хүрэлсүх ээ, чи бид хоёр найз байсан. Миний ах танай намын Бага хурлын гишүүн, чиний зөвлөх байсан” гэж ирээд хоолойгоо цахиртуулсан бичлэгийг... Яахав, Ж.Батзандан бэртэгчин л дээ. Гэхдээ тэр бол зүгээр л УИХ-ын сул гишүүн байсан, нам нь сөрөг хүчин байсан, нам дотроо Ж.Батзандан бас сөрөг хүчин байсан. Тийм этгээд Хөгжлийн банкнаас туслахынхаа нэр дээр 12 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр авч чадсан, авч чадаад зогсохгүй төлөх сонирхол ч үгүй болтлоо зэрлэгшсэн шалтгаан нь хэн, юу байсан бэ? Авсанд биш, өгсөнд бас их учир байна даа...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 1 цаг 0 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 1 цаг 6 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 1 цаг 12 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 1 цаг 14 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 1 цаг 16 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 16 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 1 цаг 16 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 3 цаг 16 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 3 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 3 цаг 19 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 3 цаг 20 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 3 цаг 23 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 3 цаг 23 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 5 цаг 18 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 5 цаг 18 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 5 цаг 21 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 5 цаг 22 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 7 цаг 36 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 7 цаг 38 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 7 цаг 39 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top