x

Төсвийн “хэмнэлтийн” бодлого нь иргэдийнхээ 90 хувийг “улны” бүлэгт чихэв

Өнгөрөгч долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн 2023 оны төсвийн төсөл эхнээсээ аваад дуустлаа хууран мэхлэлт болов.

Хэмнэлтийн гэж нэрлэсэн боловч 1,5 их наядын алдагдалтай (төсвийн тэнцвэржүүлсэн орлого 18,7 их наяд төгрөг, төсвийн зарлага 20,2 их наяд төгрөг) оруулж ирсэн ирэх оны төсөвт эрх баригч нам гурван их наяд гаруй, дөрвөн их наяд шахам төгрөгийг хөрөнгө оруулалтаар тавьсан байна. (Энэ тухай хожим өгүүлнэ) Олон улсын валютын сангаас зөвлөсөн “халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх” бодлогыг төсөвт суулгасан гэх авч зөвхөн хүүхдийн мөнгөнд нэг их наяд 394.6 тэрбум төгрөгийг тавьсан байх жишээтэй. Үүнийгээ “Цар тахлын үед өрхийн орлогыг хүүхдийн мөнгөөр дамжуулан нэмж байсан тул огцом бууруулах боломжгүй” хэмээн тайлбарлажээ.

Ингээд сарын 3.7 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийг өндөр орлоготойд тооцож хүүхдийн мөнгөнөөс хасаад үлдсэн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болсон байна. Гэвч энэ нь 2024 онд болох УИХ-ын сонгуультай холбоотой гэдгийг адгийн тэнэг ч ойлгох биз.

Ердөө арав гаруйхан хоногийн өмнө Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Д.Сарангэрэл “Халамжаас хөдөлмөрт” сэдвээр төрийн ордонд хэлэлцүүлэгт зохион байгуулж, халамжаар амьдардаг “улны” айлуудыг ажилтай, орлоготой болгох тухай ярьж байв. Хэдийгээр Д.Сарангэрэл сайд “улны” бүлгээс болж унасан боловч эрх баригч намын зүгээс “Халамжийг хавтгайруулахаа больё. Зорилтот бүлэгт нь чиглүүлье” хэмээн дуугарч эхэлсэн билээ. Гэтэл оруулж ирж байгаа төсөв нь энэ.

Уг нь бол 20 мянган төгрөг байсан хүүхдийн мөнгийг 100 мянга болгосон нь цар тахлын үеийн хөл хорионоос болж ажил, орлогогүй болсон иргэдийн амьжиргааг дэмжих түр хугацааны арга хэмжээ байлаа. Хөл хорио тавигдаж, хэвийн амьдралд шилжсэний дараа буцаагаад татчих ёстой байсан зүйл. Тэгсэн бол ядаж есөн хувь биш, тав дахин хэмнэлт хийх байлаа. Дээр нь “халамжаар амьдардаг” хэсэг бүлгээ хөдөлмөрт эрхлэлт рүү түлхэх боломж бас байлаа.

Монгол Улсын нийт хүн ам 3,3 сая (2020 оны зургадугаар сар) гэж тооцвол эндээс ажил эрхэлдэг буюу НДШ төлдөг нь 817 мянгахан. Хүүхдийн мөнгө авч байгаа 0-18 насны сая 300 мянган хүүхэд, тэтгэврийн насны 200 мянган иргэнээ хасаад цаана нь хөдөлмөрийн насны нэг сая хүн татвар төлдөггүй буюу албан ёсоор ажил эрхэлдэггүй гэсэн үг. Нөгөө “халамжийн” бүлэгт багтаж байгаа юм. Төрийн ордонд зохион байгуулсан дээрх хэлэлцүүлэг дээр “халамж авдаг 2,5 сая иргэн байна” гэснээс хүүхдийн мөнгө авч байгаа сая 300 мянгаа хасвал давхардсан тоогоор 1,2 сая хүн бусад төрлийн халамж авдаг гэсэн үг. Энэ хүмүүсийг ажил эрхэлдэг, татвар төлдөг болгох нь уг нь төрийн бодлого байлтай.

Гэсэн хэдий ч хүүхдийн 100 мянгаар хоёр удаа сонгуульдсан нам нэгэнт угжнаасаа салж чадахгүй болсон бололтой. Түүнийхээ оронд 3,7 саяас дээш орлоготой өрхийг өндөр орлоготойд тооцоод, түүнээс доош орлоготой бүх өрхийг хүүхдийн мөнгөнд хамруулахаар болов. Нийт өрхийн 91 хувь. Албан ёсоор энэ бүх айл өрх “зорилтот бүлэг” буюу “улны” айлуудын тоонд багтлаа гэсэн үг. Энэ бол ирэх 2024 оны сонгуульд зориулсан эрх баригч намын авилга, эдийн засгаа хорлож буй сүйтгэл юм.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 1 цаг 2 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 1 цаг 7 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 1 цаг 13 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 1 цаг 15 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 1 цаг 17 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 17 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 1 цаг 17 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 3 цаг 17 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 3 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 3 цаг 21 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 3 цаг 21 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 3 цаг 24 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 3 цаг 24 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 5 цаг 19 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 5 цаг 19 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 5 цаг 22 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 5 цаг 23 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 7 цаг 37 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 7 цаг 39 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 7 цаг 40 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top