x

Монгол улсын аварга тариаланч Д.Бямбатөгс: Ногоо тарих ажлыг сэтгэлээсээ хийвэл шимийг хүртэнэ

Нутаг орондоо Банш хэмээн авгайлагддаг Монгол улсын аварга тариаланч Доржийн Бямбатөгс гуайн тариан талбай дээр саатсан тэмдэглэлээ хүргэж байна


Дэлхий сар хоёр нэг нэгэндээ яаж уягдаж, хэн хэнээ хэрхэн тойрч тойглодгийг ажаад “энэ шинэ сар шүү, эгэх хуучин он шүү” гэж зурж, зурхайлдаг. Энэ жил тогтсон аман мэндчилгээ зөрж зурагдсан илүү сар Монголын минь хөдөө талаар зуншив. Наймдугаар сар давчихсан, найр хавтгайрч намар наашилсан ч аргын тооллоо дагадаг малчин ард минь “сайхан зусаж байна уу” гэж нэг нэгэнтэйгээ мэнд мэдэж өнжив. Ийм нэг илүү сартай зуны сүүлийн өдрүүдийн нэгэнд аав бид хоёр шаргал, бараанаар хоолой дүүргэн суух Шаргын говийн Баянбүрд, нутгийнхны ярьж заншсан “Хоршоолол” гэх газар дөрөө мулталсан юм.

Хоршоолол гэж ярьж дадсан энэ газрын суурийг тэртээ хорьдугаар зууны дунд үед Хөдөлмөрийн баатар  Лодойхүү гуай тавьсан аж. Тухайн үеийн бүтэн нэрээр “Говийн хөгжил хоршоолол”. Надад говь гэхээр элсэн манханууд нэг нэгнийхээ шилийг дараад, нарны цацрагаар элсний ширхэг бүр нь тоглож алтраад шаргалтах ёстой гэдэг зураг сэтгэлд буугаад байдаг юм.

Үнэндээ Шарга нутаг Хасагт хайрхан уулын хараа бараанд хамгаалагдаж, ардуураа Дарвийн цэнхэр уулс, урдуураа Хар азарганы нуруугаар хүрээлэгдэн уулсын дунд суудаг, уулнаасаа уруудаж ирсэн усны мэт жижиг жижиг чулуудын нэгдэл, өндөр Алтай бүрдэл билээ.

Мэдээж өнө эртнээс өнөөх хүртэл уламжилж ирсэн нүүдлийн мал аж ахуй нутгийн иргэдийн амьжиргааны цөм эх үүсвэр байсаар байгаа. Гэтэл зорьж ирсэн газрын энэ судагт газар тариалан голлох үүрэгтэйг нүдээр хараад догдлох сэтгэл төрж байв. Өөрчлөгдөж буй уур амьсгалын балгаар ингэдэг үү, угаас нэмэх хасах хэмийн өндөр үелзэлд байдаг болоод тэр үү говь нутаг минь салхилахыг харин ч нэг үзүүлнэ шүү дээ. Бүр ч нэг авч шидэх нь үү дээ гэмээр савлана. Дайраад, буугаад мордсон гадны хүний зүрхэнд ч үлдэм ил хэцүү салхи, шуургаараа энэ нутаг алдартай.

Аа яаяа, салхитай шүү гэж дурсдаг гадны ямар ч хүний сэтгэлд өөр нэг зүйл уягдчихсан байдаг. Тэр бол шаргын шийгуа (тарвас). Шаргын шийгуа говийн наранд ангасан хүний цангаа тайлах шидтэй, ам дүүрэн арааны шүлс асгаруулах чихэрлэг шүүстэй, ногоон хальс хүртэл нь шунаж, шимж мөлжим, үрийг нь ч хаялгүй залгичихмаар санагдам сайхан амттай. Энэ амтыг тарьж ургуулдаг тэр хүн бол өнөөдрийн энэ бичвэрийн гол эзэн. Тавин жил хүрз атган, атар эзэмшиж буй Монгол улсын аварга тариаланч, арав арван жилээр атар амжилттай эзэмшсэн ойн хүндэт медальт Доржийн тав дахь хүү Бямбатөгс. Нутгийнхны хүндэтгэн авгайлдгаар Банш гуай. Тэрээр Лодойхүү баатрын байгуулсан энэ нэгдэлд анхнаасаа шахуу тариалан эрхэлжээ. Эдүгээ тавь дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Түүний хувьд уншиж сураад дараагаар нь эзэмшсэн эрдэм нь төмс тарих байв. Анхандаа төмс, лууван, манжин, байцаахан тарьдаг байсан бол жил ирэх тусам сортоо баяжуулж, энэ жил талбай дээрээ газрын алим, шар шийгуа, өргөст хэмх, улаан лооль зэрэг нарийн ногоо ургуулан хураахын зэрэгцээ улиас, бургас зэрэг мод үрслүүлж байна.

Тэрээр говьд тариалан эрхлэхийн давуу талыг хэлэхдээ, говийн өгөгдөл дулааны агууламж нь зохиомлоор үүсгэх хүлэмжийн хэмтэй адилхан тул ургахгүй гэх зовлонгүй нэмээд уулын ус бууж ирдэг тул гантай жилд ч ургацаа өгдөг хэмээн онцолж байсан юм.  

Зочинтойгоо талбай дээр нь хуучилж суухад зун байв шүү дээ. Намартаа амжаад бичлэгийн баатраа түмэнд түгээгээд алдаршуулчихна даа гэж хөглөж явтал нэг мэдэхэд модод шарлаж амжаагүй хөлдчихсөн аравдугаар сартай нүүр золгов. Танд доор дэлгэх энэ яриаг хальсанд буулгаад тавь ч хоноогүй байгаа хэдий ч тэр цаг хугацаа, энэ уур амьсгал тэс өөр болчихсон байгааг цохоод нэг тэмдэглэчихье. Бид ер ийм бор хоногийг элээж байна шүү. Элит, люкс, инфлүүнсэр байх гэж хэт хичээсэн, гоёчилсон, хурдатгасан хуурамч тансаг амьдралаар нүдээ хэтэрхий боолгоод, тархиа гүн угаалгаад байна уу даа.

Гэтэл салхиндаа сэмэрч, нарандаа алтрах байгаагаараа тансаг амьдрал гэдэг хичнээн ганган, дулаахан, өег вэ. Тууштай байдал амьдралын хамгийн чухал чанар шүү гэж бид мэднэ. Нутгийнхны дууддагаар Банш гуайн тавин жилийн газрын хэвлийдээ үнэнч, хийж буй хөдөлмөртөө сэтгэлээ шингээсэн нь миний үеийнхний хайгаад байдаг тууштай зан байна шүү гэх бодол аяны төгсгөлд олзлов. 

Б.Бүжинлхам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 58 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 1 цаг 3 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 1 цаг 9 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 1 цаг 11 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 1 цаг 13 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 13 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 1 цаг 14 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 3 цаг 13 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 3 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 3 цаг 17 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 3 цаг 17 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 3 цаг 20 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 3 цаг 20 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 5 цаг 15 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 5 цаг 15 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 5 цаг 18 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 5 цаг 19 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 7 цаг 33 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 7 цаг 35 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 7 цаг 36 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top