x

Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа

Боловсролыг дэмжигч Голомт банкнаас жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2022” өнөөдрөөс эхэлж байна. Монгол Улсын дотоодын их, дээд сургуулиудын 3, 4 дүгээр курсийн 100 оюутныг бид шалгаруулж, чанартай боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад нь дэмжлэг үзүүлсээр 18 дахь жилтэйгээ золгож буй юм.

Дотоодын их, дээд сургуулийг 2023-2024 онд төгсөх оюутнууд мэргэжил харгалзахгүйгээр манай хөтөлбөрт оролцох боломжтой бөгөөд бид зөвхөн мөнгөн тэтгэлэг олгоод зогсохгүй оюутан залуусын мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, судалгаа,  дадлага, цагийн ажил хийх, цаашлаад Голомт банканд тогтвортой ажлын байраар хангах боломж олгодгоороо давуу талтай.

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт оюутан, залуусын санал бодол, хүсэл зорилгыг илэрхийлэх, өөрийгөө нийгэмд нээн харуулах боломж олгосон нээлттэй контент бүтээх шалгуур тавьж буйгаараа онцлог. Та бүхэн “Эх орны хөгжилд миний нөлөө, үүрэг оролцоо”, “Дижитал шилжилт” гэсэн 2 сэдвээс сонгож, үзэл бодлоо видео бичлэг, эсвэл эссэ хэлбэрээр илэрхийлж явуулаарай. Мөн сургуулийн болон дүнгийн тодорхойлолтоо хавсаргах шаардлагатай.

Голомт банк уг хөтөлбөрөөрөө дамжуулан залуу үеийн хүсэл мөрөөдөл, дуу хоолойг сонсохыг эрмэлздэг бөгөөд одоогийн байдлаар 15 салбарын 50 гаруй их, дээд сургуулийн 1,500 оюутанд нэг тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

Анкет хүлээн авах хугацаа: 2022/10/04-2022/10/14-нийг дуустал

Тэтгэлэгт хүсэлтээ илгээх заавар:

  1. https://student.golomtbank.com/#/ хаягаар өөрийн анкетыг бүрэн бөглөх
  2. 1. “ Эх орны хөгжилд миний нөлөө, үүрэг оролцоо”

2. “Дижитал шилжилт” сэдвүүдээс 1-ийг сонгон,  чөлөөт контент бэлтгэн хавсаргах

  1. Контентын хэлбэр:
    1. Видео бичлэг
    2. Эссэ бичих

Сонгон шалгаруулалтын үе шат:

  1. Анкет + бүтээлийн шалгаруулалт
  2. Бүлгийн ярилцлага
  3. Ганцаарчилсан ярилцлага

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг hr@golomtbank.com хаяг болон 7575-1111 /1705/, /1706/, /1665/, /1777/ утсаар аваарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираны мөргөлдөөн хөрөнгийн зах зээлийг ганхуулж буй энэ үед санхүүгийн зөвлөхүүд юу гэж зөвлөж байна вэ? 10 цаг 53 мин Лондонд түргэн тусламжийн тэрэгнүүдийг шатаасан хэргийг антисемит үзэлтэй холбоотой үзэн ядах гэмт хэрэг хэмээн шалгаж байна 11 цаг 2 мин AI токенууд шинэ урамшуулал уу, эсвэл зүгээр л бизнесийн зардал уу? 11 цаг 6 мин Илон Маск SpaceX болон Tesla компаниудад зориулан чип үйлдвэрлэх төлөвлөгөөгөө танилцууллаа 11 цаг 10 мин Ираны дайн: Эрэг, арлууд руу нь халдвал Персийн буланг минажуулна гэж Тегеран сүрдүүлэв 11 цаг 13 мин Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн (ABC) ажилтнууд сүүлийн 20 жилд анх удаа ажил хаялт зарлалаа 11 цаг 24 мин Нью-Йоркийн ЛаГуардиа нисэх буудалд зорчигч тээврийн онгоц галын машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амиа алдлаа 11 цаг 26 мин Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 7 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах санал хүргүүллээ 11 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 11 цаг 31 мин Ормузын хоолой дахь Трампын стратегийн өөрчлөлт шүүмжлэл дагуулж байна 11 цаг 32 мин Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана 11 цаг 46 мин Монгол, Британийн харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх асуудлыг хөндөв 11 цаг 51 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүрэгт ажиллав 12 цаг 19 мин Хятад улс шатахууны үнээ нэмэхээр боллоо 12 цаг 59 мин Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийж эхэллээ 13 цаг 1 мин Нийслэлд баригдаж буй барилгуудын орчны аюулгүй байдлыг шалгаж байна 13 цаг 2 мин Прокурор: 304 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 13 цаг 4 мин ЕБС-ийн сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлтийн судалгааны үр дүнг танилцууллаа 13 цаг 51 мин ОУШХБ-ын Суурин төлөөлөгч Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа гардуулав 13 цаг 55 мин УИХ-ын дарга Н.Учрал Бээжингийн робот үйлдвэрлэлийн паркад зочиллоо 14 цаг 36 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал...
Top