x

Бизнесийн салбарын манлайлагчдын чуулга уулзалт тун удахгүй...

Голомт банкнаас жил бүр уламжлал болгон явуулдаг бизнесийн салбарын манлайлагчдын чуулга уулзалт FMC /Financial Managers’ Convention/ болон Business Conference тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. Бизнесийн салбарын шинэ боломж нь өрсөлдөх биш, хамтдаа хөгжих юм. Тиймээс бид энэ удаа “Open to new opportunities” буюу “Шинэ боломжид НЭЭЛТТЭЙ байя” уриаг дэвшүүлэн хөгжлийн шинэ боломжийг нээхийн тулд бизнесийн байгууллагуудыг хүчээ нэгтгэж, хамтран ажиллахыг уриалж байна.

FMC арга хэмжээнд Монголын эдийн засагт бодит, үнэ цэнтэй хувь нэмэр оруулж буй томоохон корпорац, компаниудын удирдлагууд уригдаж, дотоод болон гадаад эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцэж, улсынхаа хөгжилд ерэг нөлөө үзүүлэх оновчтой шийдлийг хамтдаа эрэлхийлэхийг зорьдог билээ.

Харин Business Conference арга хэмжээнд бизнесийн үйл ажиллагаа нь хурдацтай өсөж, өөрийн салбарыг түүчээлэн ажиллаж буй аж ахуйн нэгжийн төлөөлөл, тэдгээрийн удирдлагууд уригдан оролцдог гэдгээрээ онцлогтой. Арга хэмжээнд оролцогчид бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн илүү сайжруулж, хөгжүүлэх талаар мэргэжилтнүүдийн өгч буй судалгаа, мэдээлэлтэй танилцаж, харилцан туршлага солилцох боломжтой байдаг.

Бид өнгөрсөн 3 жилийн хугацаанд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан дээрх чуулга уулзалтуудыг контент хэлбэрээр явуулж байсан бол энэ жил бүх арга хэмжээг биечлэн явуулахаар төлөвлөөд байна. Зохион байгуулагч, мэргэжилтнүүдийн зүгээс хэлэлцүүлэг, форум, илтгэл зэрэг бүх хөтөлбөрүүдийг шууд хэлбэрээр оролцогчдод хүргэж, тэдэнд харилцан санал солилцох боломж олгосноороо илүү үр өгөөжтэй арга хэмжээ болно гэж найдаж байна.

Арга хэмжээний үеэр тавигдсан мэргэжилтнүүдийн илтгэл, судалгаанууд нь видео контент хэлбэрээр олон нийтэд хүрэх тул харилцагч та ч бас Golomt bank фэйсбүүк хуудсаас хамгийн сүүлийн үеийн эдийн засгийн судалгаа, мэдээллийг хүлээн авах боломжтой.

Бизнесийн салбарт шинэ боломж, шинэ гарцыг хамтдаа нээх FMC-2022, Business Conference-2022 арга хэмжээтэй тун удахгүй...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 23 цаг 14 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 23 цаг 21 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 23 цаг 31 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 23 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top