x

Одоо байтлаасаа малаа яаж маллахыг оросуудаар заалгахдаа тулаа юу?!

1000 малчдын зөвлөгөөн Орост болно гэсэн мэдээлэл нийгэмд тараад эхэллээ. Арай үгүй байлгүй дээ, очиж очиж оросуудаар малаа яаж маллахаа бид заалгах болж байна уу гээд учрыг лавлатал уг мэдээлэл үнэн байна. Тодруулбал, энэ сарын 28-наас ирэх аравдугаар сарын 2-ны хооронд таван өдрийн туршид Монгол Улсын 1000 малчин Орост малчдын зөвлөгөөн, чуулга уулзалтад оролцож орос ах нараас номын дуу сонсох аж.

Энэ тухай ХААХҮЯ-наас тодруулахад “Манай яамнаас зохион байгуулж байгаа ажил биш, хувийн хэвшил аялал жуулчлалын зориулалтаар зохион байгуулж буй юм билээ” гэх хариултыг өгөв. Үндсэндээ бидэнд хамаагүй гэж салбар яамныхан нь хэлж байна. “Монголын хөдөөг хөгжүүлэх малчин нийгэмлэг”, “Малчин тур” ХХК-иас мянган малчин цуглуулж орос руу авч явах юм байна. Хувийн хэвшил, бизнесийн байгууллага өөрсдийнхөө шугамаар хичнээн хүнийг авч явж, Оросоор аялуулж, зардал мөнгийг тооцох нь бусдад хамаагүй.

Хамгийн гол нь Орост очиж малчдын зөвлөгөөн хийж, мал маллах арга туршлагын тухай ярина гэдэг чинь өөрөө утгагүй зүйл. Энэ бол жилийн дөрвөн улиралд малаа адгуулж ирсэн Монголын нийт малчдыг үе удмаар нь доромжилж байгаа хэрэг. Монгол бол нүүдлийн мал аж ахуйгаараа алдартай орон. Манай эдийн засгийн гол бааз суурь ч хөдөө аж ахуй, мал аж ахуйдаа суурилдаг. Мөн бид дэлхийн дайдыг морин туурайгаараа тамгалсан гэж бахархдаг. Дэлхийн түүх бол монгол морины туурайгаар хэмжигддэг гэж монголчууд үздэг.

Гэтэл нүүдэлчин монголчуудын хэдэн зуунаар дамжигдаж, өвлөгдөж ирсэн энэхүү үүх түүх, соёл иргэншлийг “Орост болох 1000 малчдын зөвлөгөөн” гэх энэ бусармаг зүйл шууд утгаараа үгүйсгэж, гутааж, харлуулж байгаа юм биш үү. Үүнийг ойлгож, энэ талаас нь мэдэрч цочмог хүлээж авч байгаа дарга даамал, яам тамгын газар гэж байна уу!

Хэзээ байтлаасаа бид гадныхнаас мал маллах ухааныг асууж байсан юм бэ. Харин манай малчдыг гадны улс орнууд урьж залж асууж, зөвлөмж зөвлөгөөг нь авч байсан түүх бий. Монголын хөдөө аж ахуйн анхны баатар Зундуйн Очир гуайг Пхенъянд очиход хойд солонгосчууд хонь яаж маллахыг асууж, хэлсэн ярьсан бүхнийг нь нэгд нэгэнгүй тэмдэглэж авч байсан тухай “Монголын хоньчдын манлай” номонд өгүүлсэн байдаг.

Орост долгиносон, одоо бүр сүүлдээ малаа яаж маллахыг оросуудаар заалгах дээрээ тулсан энэ зүйлийг таслан зогсоох хэрэгтэй. Хөдөө аж ахуйн яам бидний ажил биш гэж хөндий хойрго хандахын оронд уг зөвлөгөөнийг болиулах чиг үүрэг өгөх хэрэгтэй байна. Малчдын бизнес аялал өөр юу юу ч гэнэ үү, тийм зүйл байдаг юм байгаа биз, хамгийн гол нь оросуудаар хичээл заалгах, тэдний үг сургаалаар Монголын малчид явах гэсэн энэ байдлыг болиул аа.

"Малчдын нийгэмлэг", "Малчин тур" гэх компанийн нөхөд үүнийг бодох хэрэгтэй. Малчдыг доромжилсон, Монголын нүүдлийн мал аж ахуйг гутаасан ажил хийж буйгаа ойлгомоор байна. Яруу найрагч Цэндийн Чимиддорж “Малаа яаж маллахыг марксизмаар заалгахгүй ээ” гэж тэртээ 1989 онд коммунист намын дарангуйлал, Оросын ноёрхол нурж унаагүй байхад “Болор цом”-ын тайзан дээрээс уншиж байсан.

Тэгтэл XXI дүгээр зуунд монголчууд малаа яаж маллахыг оросуудаар заалгах юм гэнэ. Ёстой найрагчийн хэлснээр “Битгий сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа”. Монгол Улс кремлийн гинжнээс салаад 32 жил болж байна. Монголчууд яаж ч ядарсан оросуудаар малаа маллахыг заалгах дээрээ тулаагүй байлтай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 4 цаг 14 мин Мэдээж “Ар нь түүз!” 4 цаг 26 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 4 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 4 цаг 51 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 4 цаг 54 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 4 цаг 59 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 5 цаг 4 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 5 цаг 9 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 20 цаг 8 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 20 цаг 12 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 23 цаг 57 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top