x

Гадаадын хөрөнгө оруулалтыг хаасан этгээд нь генерал Б.Хурц байсан гэв үү?

Лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдаанаас нэгэн “онцгой” гэхээр шийдвэр гаргажээ. Импортын цементийн гаалийг татварыг он дуустал тэглэхээр болсныг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Үр дүнд нь зах зээл дээр тонн нь 500-600 мянган төгрөг байгаа цементийн үнийг 400 мянга болгож бууруулах боломжтой гэв.

Шалтгаан нь үндэсний дөрвөн компанийн нэг Хөтөлийн цемент шохойн үйлдвэр бүрэн зогссон учраас дотоодын зах зээл дээр цементийн хомсдол үүсээд байгаа юм байна. Ердөө зургаахан сарын өмнө “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийг шоронд хийж байгаад төрд хурааж авсан нөгөө үйлдвэр. Зүйрлэвэл дөрвөн хөлтэй ширээний нэг хөлийг нь тайрсантай адил болжээ. Түүнийгээ импортын цементээр орлуулах арга ухаан сийлсэн байна.

Хөтөлийн цементийг төрд авсны дараа манай “толгой” шахуу (“олгой” гэсэн нь онох байх) сэтгүүлч нар “Төр өмчөө авчихаар ийм сайхан, цементийн үнэ бүр шалан дээр уначихсан байна шүү. Одоо импортын цементийг хорьчихвол яг мандлаа” гээд бичээд байсан даа. Тэр ч хаа байхав.

Засгийн газрын хуралдаан болохоос хоёр өдрийн өмнө буюу даваа гаригт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин" сэдвээр хэлэлцүүлэг захион байгуулсан байдаг юм. За тэгээд тэрэндээ зориулаад “Жапан тауны газрыг улстөрчид, хууль хяналтынхан нийлж дээрэмдсэн. Нэр усыг нь хэлэмгүй байна, хэрэг нь шалгагдаж байгаа. ТЕГ-ыг удирдаж байсан. Ийм байхад гадаадын хөрөнгө оруулалт яаж орж ирэх юм” гэх мэтээр энд тэндгүй байхан ярьжээ. Нэр усыг нь нуугаад байх ч шаардлага алга л даа, уг нь. Б.Хурц гэдэг хүний тухай ярьж байгааг ньхүн болгон л мэдэж байгаа. Сүүлийн 10 гаруй жил явж байгаа яриа, шинэ ч юм биш. Ядаж шалгаж байгаа нь овоо л доо.

Гэхдээ энд нэг зүйл дутуу байна. Хувийн хэвшлийг,гаднын хөрөнгө оруулалтыг дээрэмддэг нь ганц хууль хяналтынхан, улстөрчид гэж үү? Төр өөрөө дээрэмдэж байгааг бас юу гэх вэ? Холоос хайх хэрэггүй, саяхны жишээ бий. Дөрвөн жилийн өмнө У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад одоогийн УИХ-ын дарга (тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан) тагнуул, цагдаагийнхныг дайчилж очоод “тусгай ажиллагаа” гэдэг юм явуулж Салхитын мөнгөний ордыг төрд авч байлаа. Уурхайн хамгаалалтад ажиллаж байсан залуусыг өчиж унагаад дээр нь гишгэсэн зураг хаа сайгүй тавигдсан даа. 

Бүүр саяхны жишээ гэвэл өнгөрөгч гуравдугаар сард Хөтөлийн цементийн үйлдвэрийг “Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй” гэдэг шалтгаанаар Засгийн газар нь хуралдаад төрд хурааж авсан. Бас л шүүхийн шийдвэргүйгээр. Одоо тэр үйлдвэрийнхээ хаалгыг бариулчихаад “цементийн хомсдол боллоо, яанаа ийнээ” болоод явж байна. Төр нь иргэнийхээ өмчийг ямар ч эргэлзээгүйгээр, ичиж эмээлгүйгээр дээрэмдчихдэг ийм улс оронд гадаадын хөрөнгө оруулагчид орж ирнэ гэж байхгүй. Хууль зүйн сайдын толгойд яагаад энэ тухай бодогдсонгүй вэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 2 цаг 26 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 2 цаг 32 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 2 цаг 38 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 2 цаг 40 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 2 цаг 42 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 42 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 2 цаг 42 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 4 цаг 42 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 4 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 4 цаг 46 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 4 цаг 46 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 4 цаг 49 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 4 цаг 49 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 6 цаг 44 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 6 цаг 44 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 6 цаг 47 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 6 цаг 48 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 9 цаг 2 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 9 цаг 4 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 9 цаг 5 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top