x

Автобусныхаа төлбөрийг 1000₮ болгоод өгөөч “АХ АА”

Уулсын дундах, үүлс шүргэм Улаанбаатарын иргэн та сайхан намаржиж байна уу. Тэнгэр баганадсан өндөр барилгууд талбай тойрон сунайх, хотын төвөөр ганган залуус сүнгэнэлдэх, үйлсийн сайны төлөө үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл завгүй зүтгэх нь Улаанбаатарт үнэхээр сайхан зохидог шүү. Даанч Улаанбаатар минь “удаанбаатар” болоод удчихлаа. Уугуул, суугуул, явуулын хэний ч бай уурыг өдөр болгон бардаг хотын өнөөх там буюу зам.  

Урьд монголын бодол “морьтой ч болоосой” гэдэг байсан бол одоо бид ам тутамдаа “метротой ч болоосой” л гэж маани мэгзэм мэт уншиж байна. Гэхдээ дүүжин тээвэр, усан замтай болгоно гэж хэлээд биднийгээ дагзаддаг толгойнуудтай байхад сансарын энэ мөрөөдлөөсөө салах хэрэгтэй байх л даа. Тэрний оронд одоо бэлэн байгаа нийтийн тээврийн хэрэгслээ зүлгэх, зүтгүүлэх тухай ярих нь илүү ойр байна. Улаанбаатарын түгжрэлийн тэргүүн шалтгаан хэт төвлөрөл, удаах нь хэт машинжилт.

Хэрвээ хот дотор холхидог автобусууд тос, тоосондоо дагтаршсан хиртэй байгаагүй бол, тогтсон цагтаа ирдэг, явдаг байсан бол, тохой булан бүрт хүртээмжтэй байсан бол, тийшээ явна, ийшээ дамжна гэдэг мэдээлэл нь ил тод байсан бол хүмүүс хувийн унаанаас илүү нийтийн тээврийг сонгоно.

Хэзээ ирээд, хаашаа явна гэдэг мэдээлэл нь ил тод биш болохоор, автобус нь хэт хуучирсан, техникийн тос үнэртсэн, тоос дарсан заваан байгаа болохоор, нэг газраас нөгөө газар хүрэх хүртээмжгүй учраас нийтээрээ нийтийн тээвэрт суухаас халшраад байна.

Төдийгөөс өдий хүртэл түгжрэл болон нийтийн тээвэртэй холбоотой олон төсөл хөтөлбөр, өөрчлөх сайжруулах, засах алхамууд хийгдсэн бас хийгдсээр байгаа нь мэдээж. Бидэнд эн тэргүүнд хүртээмжтэй тухтай автобус хэрэгтэй байна. Улаанбаатарчууд бухын доодхыг харж турж үхдэг үнэг биш шүү дээ. Бухимдалдаа боогоод үхчихээсээ өмнө өөрсдөө өөрчлөлтийнхөө нэг хэсэг байя. Бид алдаг оног төлдөг таван зуун төгрөгөөр нийтийн тээврээс тухтай явах нөхцлөө худалдаж авч хүчрэхгүй ээ. Тиймээс нэг удаа зорчих автобусны үнээ нэмээд нийтээрээ илүү тухтай зорчих шийдлүүдээ шаардъя.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Автүбус угаагч цалин бага гээд ажилдаггүй. Үнээ нэмэхээр угаагчын цалин өснө
    2022 оны 09 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 2 цаг 27 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 2 цаг 33 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 2 цаг 39 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 2 цаг 41 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 2 цаг 43 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 43 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 2 цаг 43 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 4 цаг 43 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 4 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 4 цаг 47 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 4 цаг 47 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 4 цаг 50 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 4 цаг 50 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 6 цаг 45 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 6 цаг 45 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 6 цаг 48 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 6 цаг 49 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 9 цаг 3 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 9 цаг 5 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 9 цаг 6 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top