x

“Coal Mongolia-2022”: Нүүрсний үнэ ба боломж

Дэлхийд өрнөж буй цар тахал, геополитикийн асуудлаас үүдэлтэй улс орнуудын эдийн засаг хумигдаж, хэтэвч нимгэрсэн сорилтын жилүүд үргэлжилж байна. Гэсэн хэдий ч Төв Азийн цээжинд орших Монгол Улс байгалийн баялаг, тэр дундаа нүүрсээрээ эдийн засгаа тэлэх боломж, гэрэл,гэгээ байгааг “Сэргэлтийг хамтдаа” уриан дор болсон “Coal Mongolia-2022” чуулганы төлөөлөгчид ярьж байв.

Хэдхэн жилийн өмнө цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд хөгжилтэй орнууд агаарын бохирдол, хүлэмжийн хийг үүсгэж буй нүүрсний цахилгаан станцуудынхаа тоог цөөлж байсан. Харин цар тахал, Орос. Украины дайн гээд бидний төсөөлөөгүй үзэгдлүүд хүн төрөлхтний амьдралын хэв маягийг тэр чигээр нь өөрчилж өмнөхөөсөө ухрахад хүргэж байна. Өмнө нь ихэнх орнууд эрчим хүчний нүүрсний хэрэглээгээ бууруулахад анхаарч байсан бол дайнаас үүдэлтэйгээр зарим орон нүүрсний цахилгаан станцуудаа эргэн сэргээж буй нь “хар алт” үнэд ороход түлхэц үзүүлэв.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд эрчим хүчний нүүрс коксжих нүүрснээс дутахааргүй үнийн өсөлтийг үзүүлж байна. Хэдийгээр эрчим хүчний нүүрс өсч байгаа ч энэхүү мөчлөг хэр удаан үргэлжлэхийг бид таамаглаж мэдэхгүй. Тиймээс энэ боломжийг Монголын нүүрсний салбарынхан алдахгүй байхын төлөө хичээх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм. Өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш тасралтгүй өссөн нүүрсний үнэ тонн тутамдаа 400 ам.долларыг давж түүхэн дээд амжилт үзүүлсэн. Гурав дахин нэмэгдсэн “хар алт” өнөөдрийн байдлаар тонн тутамд 340 ам.долларт хэлбэлзэж байна.

Энэхүү түүхэн дээд амжилтыг уул уурхайн дэлхийн гигантууд бүрэн утгаар нь ашиглаж хэтэвчээ зузаатгаж байгаа юм. Харин манай нүүрсний салбарынхан энэ боломжийг төдийлөн ашиглаж чадаагүйг чуулганы үеэр онцолсон юм. Хоёр хөршөөс хамааралтай манай улсын хувьд хил гаалийн хориг хязгаарлалтууд, тээвэр логистик гээд хэдэн 10 жилийн турш шийдэж чадаагүй шийдлүүд нүүрсний салбарынханд тээг болсныг тодотгож байв. Манай улсын хувьд энэ онд эрчим хүчний эрэлт дээр тулгуурлан 34 сая тонн нүүрс гаргахаар төсөвлөсөн ч төсвийн тодотголоороо 18-20 сая тонн болгож бууруулсан. Одоогийн байдлаар 15 сая тонныг нь экспортолжээ.

Үнийн өсөлтийн энэ цонх үед нүүрсээ түүхийгээр нь бус баяжуулан нэмүү өртөг шингээн экспортлох нь гадаад валютын урсгалыг нэмнэ гэдгийг "Coal Mongolia-2022" чуулганы үеэр илүүтэй ярьсан. Олон жил нүүрсээ баяжуулья гэсэн энэхүү шийдлийн яриа энэ удаад илүү ажил хэрэгч байдал руу шилжжээ. Тухайлбал шинээр нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг барьж, бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, АМНАТ-ын тооцоолуурыг бий болгон нүүрсний ангиллын шинэ стандартыг нэвтрүүлсэн гээд бодитой ажлууд өрнөсөн байна. Нүүрсний ангиллын стандартын шинэчлэлийн хувьд хуучин 3 төрлийн 11 дэд ангилалтай байсныг 5 төрөл буюу 22 дэд ангилалд хуваасан аж. Энэхүү шинэ ангиллыг салбарынхан хүсэн хүлээсэн өөрчлөлт биш ч нүүрсний салбарт ахиц авчирлаа гэж дүгнэж байна. Дээрх шинэчлэл нь боомт бүрээр үнийн савлагааг хазаарлахаас гадна жишиг үнэ тогтох хөшүүрэг болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан юм.

Түүнчлэн нүүрснээс зай барьж байсан дэлхийн хандлагыг Орос, Украины дайн орвонгоор нь өөрчилсөн энэхүү геополитикийн хурцадмал байдал болон хийн үнийн өсөлт Монголоос нүүрс худалдан авах сонирхлыг нэмэгдүүлэх төлөвтэйг экспертүүд онцолсон. Европын холбооны хориг арга хэмжээ Австрали, Өмнөд Африкийн нүүрсний нийлүүлэлтийг Европ руу татаж улмаар Монгол, Казахстан зэрэг улсаас нүүрс худалдан авах эрмэлзлийг бий болгож буй.

Хоёр хөршийн тухайд ОХУ европын холбооны хоригоос шалтгаалан Азийн орнууд руу нүүрсээ экспортлох гарцыг сонгож байгаа. Тэдний хувьд Энэтхэг, Хятад руу экспортоо шилжүүлэх магадлал өндөр гэдгийг мэргэжилтнүүд дүгнэж байв. Харин Хятад улсын тухайд манай нүүрсний илчлэгийн ккал өндөр чанартай тул Монголоос нүүрс татах нь гарцаагүй. Тэд манай талаас тогтвортой нийлүүлэлтийг ямагт чухалчилдаг. Хятадын дундаж станцуудын хэрэглээ 4 сая гаруй тонн гэгдэх бөгөөд энэ онд нийлүүлэх бидний боломж 20 сая тонноор хэмжигдэж буй юм. Дээрх тоон үзүүлэлт тээврийн асуудлаа шийдчихвэл нүүрсний экспорт нэмэгдэх боломж харагдаж байгааг илтгэнэ. Монгол Улсын эрчим хүчний нүүрсний нөөцийн задаргааг авч үзвэл дийлэнх буюу 7.8 тэрбум тонныг Төв аймаг, 7.2 тэрбумыг Өмнөговь, 3.7 тэрбум тонн Хэнтийд төвлөрдөг байна. Чулуун нүүрсний нөөц хойд, баруун, хангай, говийн бүсэд төвлөрдөг бол антрацит нүүрсний нөөцийг Өмнөговь, Дорноговь аймгууд бүрдүүлдэг байна.

Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж, ашиглалт, ачаа тээврээ тооцдог шинэ шанг татаад байгаа хэдий ч төмөр зам жигдрээд 30-40 сая тонн нүүрс экспортолтлоо хугацаа шаардана гэдгийг салбарынхан тодотгож байсан юм.

Ийнхүү нүүрсний салбарын эргэн тойрон дахь сайн, саарыг хэлэлцсэн тус чуулганаар уул уурхайн хариуцлага суларч буйд дүгнэлт хийх, “Перу” өвчин Монголын Уул уурхайд нүүрлэж байгааг тодотгон сүүлийн 20 жилд уул уурхай иргэдийн амьжиргаанд бодитоор нөлөөлсөнгүй гэдэгт төлөөлөгчид шүүмжлэлтэй хандсан юм. Мөн түлшний үнийн өсөлт, тэсэлгээний материалын хомсдол нүүрсний экспортыг гацаах вий гэсэн болгоомжлол ч байв.Эцэст нь чуулганы төлөөлөгчид нүүрсээ түүхийгээр экспортлох нь богино хугацааных, хэтдээ нүүрсээ баяжуулахаас гадна Монгол Улс эрчим хүчнийхээ нүүрсэнд тулгуурлан цахилгаан станц барьж нэмүү өртөг шингээн эдийн засгаа тэлэх ёстой гэдэгтэй санал нийлж байлаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 23 цаг 12 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 23 цаг 19 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 23 цаг 28 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 23 цаг 52 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 23 цаг 58 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top