x

"Стоикчуудын амар амгалангийн түлхүүр, сэтгэлийн түгшүүрийн ЭСРЭГ ЭМ"

“Амьдрал дээр биднийг нугачан дардаг гэхээсээ илүү зүгээр л айлгадаг зүйлс нь олон. Начир дээрээ бид бодит байдалд бус өөрсдийнхөө төсөөллөөс болж шаналан, шархалдаг”

“Үнэнийг хэлэхэд, бид амьдралын талаар маш бага зүйл мэддэг, сайн мэдээ гэж юу, муу мэдээ гэж юу байдгийг үнэхээр мэддэггүй" гэж Курт Воннегут түүхийн хэлбэрийн талаар нөлөө бүхий лекцийнхээ үеэр Гамлетын тухай ярьж байхдаа тэмдэглэжээ. 

"Байгалийн бүх үйл явц бол асар их нарийн төвөгтэй цогц үйл явц бөгөөд түүнд тохиолдож буй аливаа зүйл сайн эсвэл муу гэдгийг ялгах боломжгүй юм" гэж Алан Уоттс алдаад байна уу, оноод байна уу гэж өөртөө дүгнэхдээ сэтгэхүйн үүднээс сэтгэхгүй байхыг сурсан тухайгаа нэгэнтээ бичжээ. 

Гэсэн хэдий ч бидний ихэнх нь "муу мэдээ" гэж үздэг зүйлээс үүдэлтэй сөрөг гэж дүгнэж буй үйл явдлын хэтийн төлөвийн талаар санаа зовж, өдөр бүрийг өнгөрөөдөг. 1930-аад оны үед нэг пастор сэтгэлийн түгшүүрийг таван төрлийн санаа зовнилоос ангилсан бөгөөд дөрөв нь хийсвэр санаа, тав дахь нь "жинхэнэ суурьтай санаа зоволт" бөгөөд энэхүү жинхэнэ шалтгаант санаа зоволт нийт 8 хувийг эзэлдэг гэжээ.

Хүний энэ хандлагад тулгуурласан мэдээний хорин дөрвөн цагийн мөчлөг нь асуудлыг улам хурцатгаж, 8 хувийг 98 хувь болгож өсгөдөг боловч бодит байдлын энэхүү гажуудлын үндэс нь оюун санааны эртний хандлага юм. Энэ нь гадны үйл явдлуудаас үл хамааран дотоод сэтгэл оршин байдаг гэсэн бидний сэтгэл зүй. Нэгдүгээр зууны Ромын агуу гүн ухаантан Сенека үүнийг мөнхийн мэргэн ухааны сан болох "Стоикийн захидал" нэрээр хожим хэвлэгдсэн үнэн ба худал нөхөрлөл, айдсыг даван туулах оюуны хүмүүжлийн тухай ер бусын ойлголттойгоор судалжээ.

"Үндэслэлгүй айдас" гэсэн гарчигтай арван гурав дахь захидалдаа Сенека ийн бичжээ,

“Биднийг үйрүүлж үймрүүлэхээс илүү олон зүйл биднийг айлгах магадлалтай; Бид бодит байдлаас илүү төсөөлөлдөө зовдог” гэж бичээд өөрийгөө ялан дийлж, ядарч туйлдсан хүн төрөлхтний хийсвэр гамшигт өөрийгөө бэлдэх зуршлыг ажигласан Сенека залуу найздаа ингэж зөвлөжээ.

“Хямрал ирэхээс өмнө аз жаргалгүй байж болохгүй гэж би танд зөвлөж байна; Учир нь та нарыг заналхийлж хоолойн дээр чинь хутга тулгаж, цээжинд чинь хүнд оргиж байгаа хараахан ирээгүй тэр аюулууд чам дээр хэзээ ч ирэхгүй байх; Үүний дагуу зарим зүйл биднийг байх ёстойгоосоо илүү зовоож байдаг; зарим нь биднийг бодит болохоосоо өмнө тарчлаадаг; мөн зарим нь биднийг огт зовоох ёсгүй байхад бид аль хэдийн урхинд нь орчихсон унаад тарчилчихсан байдаг; Бид уй гашууг хэтрүүлэх, эсвэл төсөөлөх, эсвэл урьдчилан таамаглах зуршилтай” гэжээ.

Дараа нь Сенека үндэслэлтэй, үндэслэлгүй санаа зовнилын талаар шүүмжлэлтэй үнэлэлт дүгнэлт өгч, бидний сэтгэлийн зовнилын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг тэнэглэлийг тодруулахын тулд гоёмсог үг хэллэгийг ашиглан,

“Зарим нэг зовлон бэрхшээл бидэнд тохиолдох магадлалтай; гэхдээ энэ нь одоо байгаа баримт биш юм. Гэнэтийн зүйл хэр олон тохиолдсон бол! Хүлээгдэж байсан зүйл хэр олон удаа биелээгүй вэ! Хэдийгээр энэ нь тогтоогдсон ч зовлонгоо гүйцэлдүүлэх гэж гүйх нь юунд тустай вэ? Хэрвээ тэр зүйл бодит болон тохиолдвол та тэр үедээ угаасаа зовох болно;  Тиймээс тэр хүртэл, энэ хооронд илүү сайн зүйлийг хүлээх сэтгэлийн тэнхээ, сахилга баттай хурц оюун ухаантай байгаарай. Үүнийг хийснээр та юу хожих вэ? Цаг хугацаа. Тохиолдож болох зовлон иртэл хүлээх тэр цаг хугацаанд та сайн сайханд найдвал магадгүй нэг алхмын цаана байсан сорилтуудыг хойшлуулах, дуусгах, эсвэл өөр хүнд шилжүүлэх олон үйл явдал тохиолдож болно. Хоолойд тулгасан сэлэм байлаа ч сүүлийн мөчид сэлэмний ирийг шалгах хэрэг ч гарч юун магад. Муу аз ч гэсэн хувирамтгай байдаг. Магадгүй ийм зүйл тохиолдох болно, магадгүй үгүй; гэхдээ л аюул зовлон тохиолдох хүртэлх зайд лав биш. Тиймээс илүү сайн зүйлийг хүлээж байгаарай” хэмээжээ.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 7 цаг 9 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 7 цаг 11 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 7 цаг 12 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 7 цаг 23 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 7 цаг 28 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 8 цаг 37 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 9 цаг 13 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 9 цаг 17 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 11 цаг 21 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 11 цаг 25 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 11 цаг 27 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 11 цаг 31 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 11 цаг 38 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 11 цаг 42 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 13 цаг 5 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 13 цаг 11 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 13 цаг 37 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 13 цаг 38 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 13 цаг 40 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 14 цаг 1 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top