x

Төр нь буруу явбал улс үндэстнээр нь шийтгэдэг болжээ

Европын холбооны Гадаад хэргийн сайд нар Оросын жуулчдыг Европ руу зорчихыг хориглох тухай Украины уриалгыг хэлэлцэнэ, ОХУ-тай хиллэдэг Финланд, Эстони, Латви, Литва, Польш улс олон нийтийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд түр хугацаагаар хориг, хязгаарлалт хийнэ гэж мэдэгдлээ… Ийм утгатай мэдээллүүдийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Бүр тодруулж хэлбэл, Финланд улс Оросын жуулчны визний мэдүүлгийн тоогоо бууруулахаар болчихсон. Өдөрт мянган виз хүлээж авдаг байснаа 10 хувиар бууруулахаа ил тод мэдэгдээд буй. Оросын жуулчид Европын бусад оронд зорчихын тулд Финландын хилээр дамжиж яваа гээд харахаар тус улсын энэ шийдвэр орос иргэдэд хүнд тусах нь тодорхой.

ОХУ-ын зүгээс Украинд нэрэн дээрээ “тусгай ажиллагаа”, нидэр дээрээ дайн өдөөсөн өдрөөс хойд хөршийн иргэд АНУ, Их Британи, Япон гээд дэлхийн хөгжингүй улсуудын хоригт шууд ба шууд бус утгаараа өртөж эхэлсэн. Путиныг Украин руу дайрах шийдвэр гаргангуут баруунд зорчиж аялж явсан орос иргэд онгоцгүйдэж, картаараа төлбөр тооцоо хийж чадахгүйдээ хүрч байв. Дайныг эсэргүүцсэн дэлхийн улс гүрнүүд эхэндээ ОХУ-ын экспортын бараанд, тус улсын удирдагчдад, том бизнес эрхлэгчдэд хориг тавьж байсан бол сүүлдээ иргэд рүү нь чиглэсэн хоригуудыг авч эхэлсний тод жишээ нь нийтлэлийн эхэнд дурдсан визний хориг юм.

Түүх сөхөөд харахад, өмнө нь энэ мэт түрэмгийлэлд дэлхийн улсууд хариу барьдаг л байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг улс үндэстнээр нь хааж боосон том хориг тавьж явсан түүх үгүй. Үсрээд л экспортын хэдэн барааг нь авахгүй гэх мэтээр эдийн засгийн хориг тавьдаг байв. Бүр цаашиллаа гэхэд сая дурдсанчлан эрх баригчид юм уу, том компаниудыг нь онилж хориг тавьсаар ирсэн. Харин одоо бол дайн өдөөсөн улсын иргэд тэр чигтээ хохирол амсдаг боллоо. Наад захын тод жишээ гэвэл улсынх нь удирдагч дайн өдөөснөөс болж жирийн орос иргэд улс орнуудад аялах, зорчих эрхээ хязгаарлуулаад эхэлчихлээ.

Хөгжингүй оронд очиж эмчлүүлье гэхэд л дайн өдөөсөн улсын иргэн гэсэн “хар тамга” даруулчихаад яаж ч чадахгүй сууцгааж буй нь өнөөгийн Оросын бодитой гашуун үнэн. Дайн эхлүүлсэн учраас гэсэн тайлбартайгаар ОХУ-аас гарсан дэлхийн брэндүүдийг тоочвол овоо урт жагсаалт хөвөрнө. Олон улсын том компаниуд Оросыг орхиход хамгийн түрүүнд хохирсон хүмүүс нь мөн л жирийн иргэд байсан. Дажгүй компанид овоо цалинтай ажиллаж явсан олон зуун мянган орос иргэд өнөөдөр ажил, орлогогүй хэцүүдэж суугаа. Чанартай бүтээгдэхүүн хэрэглэх эрхгүй аж төрнө гэдэг ч хэрэглээ даяарчлагдсан өдий цагт хүсэх зүйл биш.

Дахиад онцлоход, дайн өдөөсөн ямар ч улс өрнийн цөөхөн орны хязгаарлагдмал хоригт биш дэлхийн улс гүрнүүдийн том хоригт орж үндэстнээрээ хэцүүддэг цаг үе яалт ч үгүй ирчихэж.

Путин гэдэг хүнээс болж жирийн орос иргэд хэцүүдлээ гэсэн шүүмжлэл нэг талдаа үнэн ч нөгөө талаас нь харвал туйлын бодитой дүгнэлт биш. Путиныг сонгосон хүмүүс нь Оросын иргэд. ОХУ-ын олонх иргэн сонгосон учраас тэр Ерөнхийлөгч болсон. Ерөнхийлөгчийн мэдлийнхээ хүрээнд дайн зарласан. Ингээд харахаар жирийн орос иргэд сонголтынхоо золиосыг биеэрээ амсаж яваа гэсэн дүгнэлт л гарч ирж байна. Хатуу ч гэлээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн бодитой дүгнэлт гэвэл энэ.

Жирийн орос иргэдийн туулж яваа энэ зовлон бидэнд ч хамаатай. Шуудхан хэлэхэд “Манай улс дайн өдүүлээгүй учраас оросуудын үүрч яваа зовлон маньд ирэхгүй” гэж бодох нь хэтэрхий гэнэн хэрэг. Энгийн жишээ хэлье. Рейтинг өндөр улстөрчдийнхөө байр байдлыг харахад манай баатрууд “тэгж хязгаарлана, ингэж хориглоно”, “уул уурхайд мөнгө оруулж эдийн засгийг авч яваа компанийн эздийн хөрөнгийг хураана”, “хувийн сургуулиудыг татан буулгана”, “чөлөөт эдийн засаг гэсэн ойлголт байхгүй төрийн зохицуулалттай эдийн засаг л гэж бий” гэх мэт коммунизм үнэртсэн мэдэгдэл хийж алга ташуулж яваа анзаарагддаг. Алга ташигчид нь тэднийг сонгосон олонх иргэд. Ийм улстөрчдийг хэдэн парламент дамжиж сонгосны хамаг хэцүүг үүрч яваа нь мөн л өнөөх олонх иргэд. Сонгосон улстөрчдийнхөө тарьсан балгийг өндөр инфляц, төгрөгийн үнэгүйдлээр төлсөн шигээ ард олноороо гундуухан амьдарч яваа нь өнөөдрийн хачиргүй үнэн.

Посткоммунист хандлагатай улстөрчдөө сонгосон хэвээр аж төрвөл дэлхийн улс гүрнүүдийн элдэв дэмжлэгээс хаягдаж, мөнхийн хоёр хөршийнхөө арга, эвийг харсан хэцүүхэн улс болох тавилан ойрхон харагдаад байна гэчихэд дэгсдүүлсэн болохгүй. Төр нь авторитар, иргэд нь хязгаарлагдмал эрхтэй амьдрах хэцүү сонголттой нүүр тулах эрсдэл хаалга тогшиж байна. Сүүлийн жишээ гэхэд хойд хөрштэй хамтарч хийж буй цэргийн сургуулилт. Восток 2022-т оролцсон нь сүүлийн гучин жилийн манай гадаад бодлогын хамгийн том алдаа гэж харах хүн олон байгаа. Япон улсаас манай улсад суух Элчин сайдаар ажиллаж явсан эрхэм хүртэл “Монголын хандлага жаахан өөрчлөгдсөн, гурав дахь хөршийн бодлого нь суларсан гэж судлаачид үздэг. Би ч бас тэгж харж байна” гэсэн утгатай үг унагасан нь жирийн нэг байр суурь биш. Дэлхийгээрээ дайн өдөөгч улсад, тухайн улсын жирийн иргэдэд хүртэл хатуу хориг тавиад эхэлсэн ийм цагт улсынх нь удирдлага ийм хөнгөн гоомой шийдвэр шийдэл гаргаад суувал хатуу хэцүүг нь хэн үүрэх вэ? Өмнө хэлсэнчлэн жирийн монголчууд л хүнд бэрхийг нь үүрнэ. Харамсалтай нь тийм хэцүү цаг ирвэл жинхэнэ буруутан нь харалган эрх баригчид биш. Тэднийг сонгосон жирийн иргэд л жинхэнэ буруутан нь. Булзах аргагүй хатуу үнэн гэвэл энэ л байна даа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 2 цаг 28 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 2 цаг 34 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 2 цаг 40 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 2 цаг 42 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 2 цаг 44 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 44 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 2 цаг 44 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 4 цаг 44 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 4 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 4 цаг 48 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 4 цаг 48 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 4 цаг 51 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 4 цаг 51 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 6 цаг 46 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 6 цаг 46 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 6 цаг 49 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 6 цаг 50 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 9 цаг 4 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 9 цаг 6 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 9 цаг 7 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top