x

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах сайд Танаа

Ж.Сүхбаатар гишүүнийг сайн танина. Танилын хувьд ажилд нь амжилт хүсэн ерөөх нь мэдээж? Харин томилогдсон Сайдынх нь тушаалд ард нийтээрээ чихээ сортойлгож байгаа учраас энэ удаа үзэг цаас харшуулж яаран бичиж байна. Олон хүн бичээсэй, саналаа хүргээсэй гэсэндээ бичиж байна.

Монгол Улсын хамгийн том зовлон юу вэ гэсэн асуултаас эхэлье. Мэдээж ядуурал, ажилгүйдэл, цалин тэтгэмж хүрдэггүй, бензиний гэнэтийн хомсдол, айсуй цахилгааны хомсдол гэсгээд хотын замын түгжрэл гэдэгт бүгд л санал нийлэх байх. Би ч бас тийм бодолтой. Гэхдээ би арай өөр өнцгөөс ярьдаг.

Дураар нь дургиулж, хэт их эрх чөлөө эдлүүлээд түүнийхээ барьцаанд нийгмээрээ орчихсон нь хамгийн том зовлон болчихоод байна. Ингэхтэй зэрэг л яах гэж ардчилал гэж явсан юм, социализмын үед тийм ч сайхан, ийм ч сайхан байлаа гээд улилдаад унахыг мэдэж байна. Улилдангаа баахан улс төрч асны нэрс биччихдэг, тэдний цусыг үзэж байж Монголын нийгэм эрүүлжинэ болоод хадуурч гарна, монголчууд.

Монгол Улсын хамгийн том зовлон юу вэ гэсэн асуултаас эхэлье. Мэдээж ядуурал, ажилгүйдэл, цалин тэтгэмж хүрдэггүй, бензиний гэнэтийн хомсдол, айсуй цахилгааны хомсдол гэсгээд хотын замын түгжрэл гэдэгт бүгд л санал нийлэх байх. Би ч бас тийм бодолтой. Гэхдээ би арай өөр өнцгөөс ярьдаг. 

Ардчилал, хууль, татвар гурав салшгүй нэг эд эс болоод нийгэмд хэрэгжих ёстойг бид умартаад, хууль татвар хоёроо мөрдүүлэлгүй ирсэн эрх баригчдыг яллах нь зөв л дөө. Хэт их популизмдэж байсных нь төлөө, байгаагийнх нь төлөө яллах нь түмэн зөв!

Ардчилал,хууль, татвар гурваар Монголыг нийгмийг 30 жилдсэвхийтэл босгоод юун бар улс байтугай болгочих байсан “алтан цаг зав”-аа бид алдчихаад муугаа үзэж яваагийн тод жишээ нь авто замын түгжрэл бууруулах сайдыг томилж, Үндэсний хороо ажиллуулах гэж байгаа явдал хэмээн би үзэж байна.

Эрх чөлөөг (хувийн машинтай байх) нь эдлүүлэхийн сацуу тэдэнтэй хууль татвараар тэмцтүгэй хэмээн би уриалах байна. Ж.Сүхбаатар гишүүний толгойлох Үндэсний хорооны хийх нэгдүгээр чухал ажлыг шууд заагаад өгчихье. Зарчмыг нь хэлээд өгчихье. Их хотын түгжрэл нийслэлийн үндсэн, гол, хамгийн том зовлон болчихоод байгаа учраас Нийслэлийн Засаг дарга, Тамгын газартайгаа хамт Үндэсний хороо толгойлоод нэг ёсны “дайн” зарлах гэж байгаа гэж ойлгож, бас баярлаж, бэлгэшээж байна.

Нийслэлийн үндсэн, гол, хамгийн том зовлонгийн шалтгааныг арилгахаас л ажлаа эхлэгтүн! Ямар шалтгаан. 

1. Нийслэлийг хэт томруулсан нэгдүгээр шалтгаан. Нэг бүхэл бүтэн аймаг татан буугдаж байгаатай адил хүн ам ганц жилд нийслэлд нүүн ирж механикаар томруулна. Нийслэлд аж төрөх гавьяа зүтгэлийг нь шалгуур болгох, эсвэл өндөр татвар тогтоож нийслэлд иргэний оршин суух эрх худалдах дээрээ тулсан, маш том зовлонг би нэрлэж байна. Өндөр татвар төлж нийслэлд ирж суу гэсэн хууль хэрэгжүүлье. Нийслэлд олон жил шигдэж байгаа ч онцын гавьяа зүтгэл (хөдөлмөр, эрүүл аж төрөл!), нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэргүй иргэдэд өндөр татвар ногдуулж нийслэлээс орон нутаг руу нь шахаж гаргах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлнэ үү!

2. Нийслэлийн механик өсөлтийг дагалдсан машины их бөөгнөрөл, түгжрэл бол хоёрдугаар шалтгаан нь. Жилдээ хичнээн мянга ч гэв, машин импортоор орж ирдэг. Ихэнхи нь нийслэлдээ зарагдаад борлогдоод, нийслэлийн иргэд худалдан аваад хөл дүүжилж байна. Одоо 700 000 машин их хотод хөлхөж байдаг гэсэн мэдээ явж харагдсан. Үнэн ч бай, худал ч бай, нийслэл “0 зогсолт” хийх гэж байгаа нь гарцаагүй үнэн юмдаг. Энэ намаржин, өвөлжингөө “0 зогсолт” хийх болно, ёрлож байгаа юм биш.

3. Нийслэлийн хүн амын механик өсөлт, машины импортыг зохицуулдаг хоёрын зэрэг хатуу хуультай болж таарах нээ дээ? Өөрөөр яах юм? Үндэсний хороо ба сайд Ж.Сүхбаатар өөрөөр яаж ажиллах юм? Хууль барьж л ажиллаж таарна. Ямар хууль? Дээр түрүүчээс нь дурдлаа. Агуулгыг нь ч биччихлээ. Машины тухай ямар хууль?Машин импортын хатуу зохицуулалтын тухай хууль ба мөрдөх журам. Насжилт, баруун ба солгой, нийслэлийн үзэмж, агаарын бохирдолд тэнцэх тэнцэхгүй, машины парк зогсоол, зогсоолын үнэлэмж, зам тээврийн зөрчилд оноох ял хариуцлага гээд явж өгнө. 

4. Татвараар. Нийслэлийн төв зам–баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зорчих бол татвар төлнө. Тэгш, сондгой дугаараар зорчихыг татвараар зохицуулна. Долоо хоног явна гэвэл өндөр татвар тогтооно, дугаар ялгахгүй. Үүнд Хэмнэлтийн хууль маш том зөвтгөл хамгаалалт нь болно.

5. Төрийн албан хаагчдыг хувийн машинаар ажилдаа очихгүй байх журам хавтгайд нь мөрдүүлнэ. Хэрэв төрийн албан хаагчид ажилдаа хувийн машинаараа очих бол татвар төлнө. Нийслэл дэх их дээд сургууль, техникум, ерөнхий боловсролын сургуулийн бүх оюутан сурагчдыг хувийн машинаар хүргэдэг авдагийг хориглох журам батлаж мөрдөнө. Хэрэв хувийн машинаар хүргэж авна гэвэл татвар төлөөд зорчино. Үүнд Хэмнэлтийн хууль маш том зөвтгөл хамгаалалт нь болно.

6. Төрийн яамд, байгууллагын дарга нарын албаны машиныг эрс цөөлнө. Засгийн газрын автобаазыг хувьчилж болно. Дагалдаад яамдын автобаазуудыг хувьчлах буюу тарааж болно. Хувийн таксины компаниудаар үйлчлүүлж болно. Үүнд Хэмнэлтийн хууль маш том зөвтгөл хамгаалалт нь болно.

7. Миний эрхэлж байсан Дипломат албатай холбоо бүхий нэгэн шүүмжийг энд дайя. ГХЯ-ны мэдэлд ДБҮЭГ гэж байдаг. Нэр нь солигдож байсан нь ч үүрэг нь мөнх юм шиг хадаатай. Тийшээ жолоочоор очих гэж нэг ёсны “иргэний дайн” өрнөж ирсэн ба авилгын маш том торон сүлжээ олон жил энэ байгууллагад нүүрлэж иржээ. Үүнийг XXI зууны орчин цаг руу нь хандуулж өөрчлөхийг олон хүн ярьдаг хүсдэг. Гадаад дахь ЭСЯ, БТГ, ЕКГ, Консулын газарт жолооч томилж явуулдагийг Хэмнэлтийн хуулийн дагуу болиулах, гадаад орнуудад суугаа монгол иргэдээ (олон жил суугаад ижил дасал болсон тэндхийн монгол иргэд!), эсвэл суугаа орныхоо иргэдийг гэрээгээр жолоочоор ажиллуулах, энэ бол болохгүй биш өлхөн болно. Маш их хэмнэлт гарна. Нийслэлдээ ч гэсэн ГХЯ-ны автобаазыг татан буулгавал Хувийн таксины компаниудаар үйлчлүүлэхэд саад алга. Мэдээж ёслолын ганц нэг машин зохицуулж болно.

Энэ мэт санаснаараа маш олон пойнт бичиж болж байна. Шатахуун хомсодсон, тэр шатахууныг нь Төр нь олж ирж дийлдэггүй хямрал үе үе тохиодог. Машин нь хэт ихдээд, хэрэглээ нь учир утгаа алдаад (тэнэглэл рүү явж орсон!), нийт машины 70-80 хувь огтын хэрэггүй, ихэнхи нь цаг нөхцөөж (ихээхэн завтай хүмүүс, хараарай кабиндаа ганц ганцаараа яваа!),тэр хэрээрээ тэр “тансаглал”-аа (хайран алтан цаг, хайран шатахуун) Төрөөсөө нэхэж явдгийг болиулах хэрэгтэй. Тэрхүү 70-80 хувь 7 хоног байтугай бүтэн сар шатахуунгүй зогссон ч Монгол орон нураад уначихгүй, тэдний машин унаагаар Монгол орон огтоос дутахгүй. 

Машинаар хоногийн хоол олж иддэг ядуусын армийн тухай миний эсрэг улиглахыг би олонтаа сонсож уншиж байлаа. Энэ улс чинь зах зээлийн эдийн засагтай гээд хувийн тэрэгний таксичин-жолооч, лангуу чингэлэгийн худалдагч үй олныг бэлтэгчихлээр хөгжчихдөг юм уу гэх улигт асуултаа би хариу тавья. Таксичин-жолооч, худалдагчдын хүчээр хөгжиж дэвжиж, дэлхийд цойлж гарч ирсэн нэг ч улс байхгүй!

Шинэ сайд аа, шинэ Үндэсний Хороо! Mиний бичсэнд эмзэглэлгүй, бүтээлчээр сэтгэхдээ миний саналуудыг ашиглана уу!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.142)
    Сүхбаатар сайдад хөрөнгө мөнгө зарахгүйгээр хийж болох ажлаас эхлэж барьж аваарай зарим санаа хэлье Хөдөөний дугаартай ходод байнга явж байгаа машинуудыг хотоос гарга. Хотын иргэншилгүй мөртөө хотод машинтай явж байгаа хүмүүсийг хотоос гарга. Хөөөний машиныг хот дотор бүү явуул эсвэд төлбөртэй явуул Монгол улс баруун гарын дүрэм стандартай үүнийг мөрдүүлэхийн ши тулд буруу рультай машины асуудлыг шат дараатай шиийдвэрлэх хэрэгтэй Танд ажлын амжилт хүсье
    2022 оны 08 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 2 цаг 28 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 2 цаг 34 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 2 цаг 40 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 2 цаг 42 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 2 цаг 44 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 44 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 2 цаг 44 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 4 цаг 44 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 4 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 4 цаг 48 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 4 цаг 48 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 4 цаг 51 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 4 цаг 51 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 6 цаг 46 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 6 цаг 46 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 6 цаг 49 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 6 цаг 50 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 9 цаг 4 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 9 цаг 6 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 9 цаг 7 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top