x

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт АН хамтрах нь хэнд ашигтай вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлж дууссан бололтой. Өнөөдөр уг асуудлыг МАН-ын удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх юм байна. Шинээр бүрдүүлэх танимд Л.Оюун-Эрдэнийн хуучин танхимаас дан дээлтэй дөрөв, давхар дээлтэй дөрвөн сайд үлдэж ажиллахаар болсон тухай хэвлэлүүд бичиж байна. Албаа үргэлжлүүлэх сайд нарын тоонд Шадар сайд С.Амарсайхан, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, мөн Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд Ч.Номин нарыг багтаажээ.

Харин шинээр давхар дээл нөмрөх сайд, гишүүдийн тоонд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Учрал, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Х.Болорчулуун,  Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нар багтсан тухай мэдээлэв. Үндсэндээ танхимынхаа тал хувийг шинэчилж байгаа юм байна.

Ингэхдээ, шинээр томилогдож байгаа сайд нарыг сонгохдоо төрийн хар хайрцагны бодлого, төрийн албаны мерит зарчимд /мэргэжил, ур чадварын шалгуураар шатлан дэвших тогтолцоо/ тулгуурлаж, хоёроос доошгүй удаа сонгогдсон, Байнгын хороо толгойлж байсан хүмүүсийг дэвшүүлжээ. Энэ удаагийн сэлгээгээр ажлаа өгч байгаа сайд нарын олонхи нь “Төрийн албаны туршлагагүй, залуу, салбараа мэддэггүй, салбараа мэддэг байлаа ч бодлогын түвшинд ажиллах, шийдвэр гаргах чадваргүй” гэх мэтээр шүүмжлүүлж байсныг санах ёстой.

Ерөнхийдөө үүсээд байсан нөхцөл байдал болон сонгогдсон хүмүүсийн нэрийг харвал харьцангүй “боломжийн” гэхээр сонголт. Өмнө нь хэвлэл, соошлаар сэвэгдээд, сайдын суудал горилоод байсан нөхөдтэй харьцуулбал шүү дээ. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Х.Болорчулуун, Эрчим хүчний сайдад Б.Баттөмөр, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Ганбаатар нарыг нэр дэвшүүлснийг харвал бас л өөр дээрээ гал дуудах дуртай нөхөд. Гэвч аж ахуй удирдах арга барил, бизнесийн туршлага энэ тэрийг нь харсан юм болов уу даа. Х.Болорчулууны хувьд ЖДҮ зээл аваад гурилын үйлдвэр байгуулчихсан, Б.Баттөмөр нь бас л ЖДҮ-чин, Ж.Ганбаатарын хувьд бол буй биеэрээ наймаачин /бизнесмэн/ хүн. Л.Оюун-Эрдэнэд өөрт нь хангалттай гэж үзсэн бол яая гэх вэ.

Бас нэг гэнэтийн гэмээр зүйл нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр байгуулах танхимдаа АН-аас хүн урьж байгаа. Тэргүүн Шадар сайд, Барилга хот байгуулалтын сайдын суудал амласан гэх мэдээлэл байна. Хоёр суудал гэснийг бодоход хоёр хуваагчихаад тамганы хэрүүлтэй байгаа АН-ын аль аль талтай нь эвтэй байх бодлого барьсан бололтой. Тэр нь харин байндаа тусахаараа ямар хариу урвал үзүүлэхийг таахад бэрх. С.Эрдэнэ нь лав энэ сургаар намын бүлгээ тараав бололтой. ҮХНӨ-ийг хүчингүй болгоход кноп дарсан дөрвөн гишүүнээ намаас хасах шийдвэрийг гаргасан байна.  

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн хувьд АН-д урилга илгээх нь цаг хугацааны асуудал байсан гэж болно. МАН хоёр сонгууль дараалан төрийн эрх мэдлийг дийлэнх олонхиор азаргалсны дараа “Азийн ардчиллын баянбүрд” гэгдэж байсан Монголд коммунизмын сүүдэр сэвэлзэж эхэлсэн, нэг намын диктатрур тогтсон тухай гадна дотногүй л ярьж байгаа. Ялангуяа ОХУ-ын Украинд хийж буй дайны дараа хоёр том гүрний дунд хавчуулагдсан жижиг буурай орны ирээдүй хэрхэх бол хэмээн барууны ертөнц түгшүүртэй нүдээр харах болсон нь нууц биш. Сүүлийн хоёр сарын дотор манай улсад ойр ойрхон айлчилсан НҮБ-ын дарга болон Орос, Хятад, Япон, Солонгос, Европын холбооны гадаад хэргийн сайд нарын айлчлал ч гэсэн “Ардчиллын баян бүрд” гэгддэг Монгол улс ардчиллаа хамгаалж чадаж байна уу, үгүй юу” гэдэг дээр анхаарлаа хандуулж, сэрэмжлэх болсны бас нэг шинж.

Ийм нөхцөлд, Монгол Улсын гадаад харилцаа, геополикийн асуудлаа бодсон ч гэсэн “Монгол улс бол Орос, Хятадын талыг баримтлагч биш. Дэлхийн хөгжингүй орнуудтай хөл нийлж эдийн засгаа сэргээх бодлоготой ардчилсан улс” гэдэг үнэлэмжээ авч үлдэхийн тулд АН-ын байр суурь, дуу хоолой, дэмжлэг оролцоо зайлшгүй чухал.      

Мөн Ерөнхий сайдын зарласан “Шинэ сэргэлтийн бодлого” амжиллтай явах, цаг бусын эсэргүүцэлтэй тулахгүй байхын тулд сөрөг хүчинтэйгаа хамтарч ажиллах шаардлага байгааг ойлгож болно. Гэхдээ үүн дээр АН-ын гаргах байр суурь, шийдвэр илүү чухал. Ерөнхий сайдын энэ урилгыг ажил, хамтын ажиллагаа гэж үзэх үү? Авилга, барьцаа болгох уу? гэдэг нь намын эрх мэдэлтнүүдээс шууд хамаарна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 2 цаг 28 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 2 цаг 34 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 2 цаг 40 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 2 цаг 42 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 2 цаг 44 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 44 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 2 цаг 44 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 4 цаг 44 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 4 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 4 цаг 48 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 4 цаг 48 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 4 цаг 51 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 4 цаг 51 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 6 цаг 46 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 6 цаг 46 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 6 цаг 49 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 6 цаг 50 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 9 цаг 4 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 9 цаг 6 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 9 цаг 7 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top