x

Сайд болохын тулд эхнэрээ худалдахаас сийхгүй болчихсон хэдэн гишүүн...

-Сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа-

Энэ хэдэн гишүүн гадуур, дотуур янз бүрийн муу “юм” мөн ч их хийж байна даа. Монголын ард түмнийг удирдан чиглүүлж байгаа хүмүүс гээд байгаа шүү. Нэгэнтээ Ц.Нямдоржийн хэлсэн “Монгол Улс хөгжихгүй ш тээ” гэсэн товч, тодорхой ганц үг янгинатал бодогдох.

Улиг болтлоо УИХ-ын гишүүн, сайд хийж байгаа эдгээр хүмүүс урьд нь тэгээд улс орноо хөгжүүлчихгүй яасан юм бэ. Дахиад сайд хийж ямар гавьяа байгуулах гэсэн юм бол. Өнөөдөр хуралдах намын Удирдах зөвлөлөө ёстой нэг шантаажлах шиг болж байгаа байх даа. УИХ-д хоёроос дээш сонгогдсон гишүүдээс сайд болгоно гэж ямар нь тунхаглан зарласан юм бэ. Харин ч эсрэгээрээ УИХ-д анх удаа сонгогдсон, нэр цэвэр, нээнтэггүй, шинэ уураг тархинуудыг Хууль тогтоох хийгээд Гүйцэтгэх засаглалд давхар дээлтэй хүчийг нь сорих чухал цаг үе биш үү. Өнгөрсөн 25 жилийн Монголын улс төрийн амьдрал гэдэг бол тэр чигээрээ бузар булайгийн үүр уурхай, хуулийг уландаа гишгэгсдийн сонгодог төлөөллүүд юм. Хамгийн харамсалтай нь Монгол Улс хэзээ ч хөгжихгүй гэдэгт гүн бат итгэлтэй болчихсон хүмүүсийн цуглуулга бол өнөөдөр УИХ-д хоёроос дээш сонгогдсон нөхдүүд билээ. Шинээр сонгогдсон гишүүнд “Хөгжихгүй ш тээ, угаасаа хөгжихгүй” гэж хэлсэн Ц.Нямдорж бол Монголын улс төрд сүүлийн 30 жил оршин тогтнож байгаа ганц хүн. Монголд юу болохоор байсан ч болохгүй байгааг, яагаад урагш ахиж дэвжихгүй, уул уурхай дотроо тамын тогооны үлгэрээр амьдарч байгааг тэр л гадарлана.

УИХ-д хоёроос дээш сонгогдсон нөхдүүд бол гишүүний нэрээр бизнесээ тэлж, үр хүүхэд, ач зээгээ Монголын “юм”-аар хөл дээр нь босгож аваад барууны орнуудад амьдруулахыг хүссэн бэртэгчингүүд. Шулуухан хэлэхэд, олж авсан жаахан хөрөнгө мөнгө, улс төрийн туршлага, нийгэм дэх байр сууриа ганхуулахгүйхэн шиг, дээр нь сайдын нэр зүүгээд явах санаатай нөхдүүд билээ. Ийм л хэдэн хүн өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайд болцгоох гэнэ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар та биднийг хүүхэд байхад л Сангийн яамны Төрийн бичгийн дарга байсан. Оюутан болох үед УИХ-ын гишүүн байсан. Эхнэр авах үед Сангийн яамны сайд байсан. Одоо бидний үеийнхэн 40 нас гараад явж байх энэ цаг дор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга хийгээд явж байна. Энэ улс орны банк, санхүү, мөнгө хөрөнгөний бүх л эрх мэдэл, шийдвэрийг бүтэн 25 жил та мэдэж захирсан. Өнөөдөр Монгол Улс хөгжсөн нь хаана байна. Арван настай байхад минь ч сайд байсан, авгай авах үед минь ч сайд байгаа Ч.Хүрэлбаатар өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд болно гэнэ үү. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар та хууль тогтоох засаглалд хэд дэх жилдээ сууж байна. Эдийн засгийн байнгын хороог хэдэнтээ удирдав. Энэ улс орны төлөө, энэ олон жилд тэгээд юу хийж гийгүүлэв ээ.

Өнөөдөр тэгсэн ХХААХҮ-ийн сайд болно ч гэх шиг. Түүний өрөөсөн дугуй Х.Болорчулуун та гурвантаа гишүүн болсон, одоо сайд болно гэв үү. Монгол Улсын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт тэг зогсолт хийсэн өдрүүд үргэлжилж байна. Таны сонгогдсон Дорнод аймгийнхан баларч байна, Монголын хөдөө баларч байна. Та өөрөө УИХ-ын ХХАА-н байнгын хорооны дарга, юу хийж гийгүүлэв. Сайд болоод юу хийж чадах юм бэ. Эрчим хүчний төсөл тендерт Ц.Даваасүрэнтэй дөрөө харшуулж явдаг та яагаад гэнэт ХХААХҮ-ийн сайд болно гэж зүтгээд эхлэв. Хумсын чинээ ахиц дэвшлийг хөдөө аж ахуйн салбарт хийж чадахгүй “гурил” байж. Одоо наад бэртэгчин санаагаа боль, энэ яамны сайд болоод ингэнэ дээ гэсэн “ад”-ын бодлоос өөр танд юу ч байхгүй. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Шадар сайд болно гэв үү, өмнө нь ЗГХЭГ-ын дарга хийж байхдаа тэгээд юу хийж гийгүүлсэн хүн бэ. Одоо Монголыг хөгжүүлэх яг ямар мэргэн санаа орж ирээ вэ. Ингэж ард түмнээ доромжлохоо боль.

За тэгээд Б.Чойжилсүрэн, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн... өөр хэн хэн ч гэнэ вэ. Б.Чойжилсүрэн гишүүн ээ, таны мөнгө улс төрд угаагдаад одоо болсон. Их ч арвижсан. Ц.Мөнх-Оргил гишүүн ээ, таны УИХ доторх нөлөөлөл, хор найруулга одоо хангалттай. Сү та нар хүчтэй байж болно. Энэ удаа савраа тат. Г.Тэмүүлэн минь дээ, УИХ-д дахин сонгогдохоо бодоход сайдын суудал хүндэднэ. Аавыгаа санаа сэтгэл тайван амьдруулахыг бод. Д.Тогтохсүрэн гишүүн ээ, танд Өвөрхангай чигийн замын тендерүүд, нүүрсний уурхай, уурын зуухнууд хангалттай амьралд чинь, дахиад нэг сонгогдоход чинь хүрэлцэнэ.

Тийм болохоор бүлгийн даргын ажлаа л бүтэн хий. Энэ мэтчилэн сайдын суудалд санаархан, муу бүгдийг сэтгэж яваа бүгдэд дор бүрд нь хэлмээр байна. Нэгмөсөн л Монгол Улсыг сүйрүүлэх гээгүй юм бол өмнө нь сайд байсан, гишүүн удаа дараа болсон нөхдүүд Засгийн Газрын шинэ бүтцээс хол очиж хуцацгаа. Одоо та нар Монгол Улсад гавьяа байгуулдаг, хөгжлийн замд хөтөлдөг гэж юу байсан юм. Сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа...

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 8 цаг 49 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 8 цаг 52 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 8 цаг 54 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 8 цаг 56 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 8 цаг 57 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 8 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 11 цаг 18 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 11 цаг 18 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 11 цаг 20 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 11 цаг 20 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 11 цаг 21 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 12 цаг 43 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 12 цаг 46 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 12 цаг 48 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 12 цаг 49 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 12 цаг 50 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 13 цаг 7 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 13 цаг 10 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 13 цаг 10 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 14 цаг 56 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top