x

Голомт банктай хамт “Lemon Spice”-аар зочилъё

Монгол үндэсний болон олон улсын хоолны соёлыг нийтэд түгээх, танин мэдэхүйн мэдлэг олгох зорилготой “Lemon Spice” хамгийн том хоолны фестиваль яг одоо Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Дэлхийн улс орнуудын хоолыг нэг дороос амтлах боломжийг олгож буй “Lemon Spice” фестивальд Голомт банк ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй юм.  

Тус фестивальд Улаанбаатар хотод тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нийт 64 үйлчилгээний газрууд оролцох ба үндсэн 4 хэсэгт хуваагдан зочдод үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөгдсөн байна. Та энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр шилдэг тогооч нарын хоолыг амталж, амьд хөгжмийн тоглолт үзэж, сонирхолтой тэмцээн, хөтөлбөрт оролцож, гэр бүл, найз нөхдөөрөө цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.

Энэ үеэр Голомт банкны ПОС төхөөрөмжтэй асрууд дээр 50,000₮-өөс дээш дүнтэй төлбөр, тооцоог Si картаар хийсэн харилцагчид 5%-ийн буцаан олголт авах эрхтэй боллоо. Буцаан олголт худалдан авалт хийснээс 1 өдрийн дараа таны дансанд орох юм.

Мөн та Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах Голомт банкны асраар зочлон Si картын танилцуулга, мэдээлэл авангаа VR тоглож хөгжилдөөрэй. Үүнээс гадна манай банкны ATM арга хэмжээний талбайд байрших тул та шаардлагатай банкны үйлчилгээг газар дээрээс нь түргэн шуурхай авах боломжтой.

“Lemon Spice” фестиваль нь 26-ны өдөр 12:00-22:00, 27-ны өдөр 10:00-23:00 цагийн хооронд үргэлжлэх хуваарьтай бөгөөд бүх насныхныг хамарсан, сонирхолтой хөтөлбөр таныг хүлээж байна.

Нээрээ, цаг агаар баасан гаригт +16 градус, бямба гаригт +20 градус дулаантай, бороо орохгүй ч үүлэрхэг байх төлөвтэй тул хүүхэд, багачуудаа дулаан хувцаслаж ирэхийг эцэг, эхчүүддээ зөвлөе.

Та фестивалийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Lemon Spice”-ийн 89562222 дугаараас лавлах боломжтой. Харин Голомт банкны үйлчилгээ болон хөнгөлөлт, урамшууллын талаарх асууж, тодруулах зүйлээ Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдож авна уу!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 23 цаг 16 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 23 цаг 23 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 23 цаг 33 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 23 цаг 56 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top