x

Голомт банк PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлийн гишүүн байгууллагаар элслээ

Голомт банк Монгол Улсаас анхлан PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлд /PCI SSC/ хамтын ажиллагааны гишүүн байгууллагаар элсэн орлоо. Ингэснээр Голомт банк PCI аюулгүй байдлын стандартыг боловсруулах, тогтоох үйл явцад дуу хоолойгоо хүргэж, олон улсын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хамгаалах, сайжруулах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан дэлхийд тэргүүлэгч 800 гаруй байгууллагатай хамтран ажиллана. Мөн жил бүр тус зөвлөлийн хурлаар кибер аюулгүй байдлын салбарын шилдэг туршлагаас хуваалцах, шинэ санал, санаачилга гаргах боломжтой юм.

Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като “Бид PCI аюулгүй байдлын стандартын байгууллагатай хамтран ажилласнаар дэлхийн жишигт нийцсэн илүү аюулгүй, илүү найдвартай төлбөрийн экосистемийг бий болгох боломжтой. Голомт банк тус зөвлөлд Монгол Улсаас элссэн анхны гишүүн байгууллага бөгөөд PayPal, Amazon, Microsoft, HSBC, Citi зэрэг дэлхийн томоохон компаниудтай мэдээллийн аюулгүй байдлын чиглэлд нэгдэн ажиллана” гэв.

Тус зөвлөлийн гол стандарт нь PCI Мэдээллийн аюулгүй байдлын стандарт /PCI DSS/ буюу төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлыг хөгжүүлэх, кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Голомт банк 2017 оноос хойш үйл ажиллагаандаа PCI-DSS стандартын шаардлагуудыг нэвтрүүлж, жил бүр олон улсын магадлан итгэмжлэгдсэн аудитын байгууллагаар аудитаа хийлгэж байна.

PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Лэнс Жонсон “Систем рүү чиглэсэн кибер халдлагууд улам боловсронгуй болсоор байгаа энэ цаг үед PCI аюулгүй байдлын стандартууд нь байгууллагуудад төлбөр тооцооны мэдээллийг хамгаалах, хор уршиг ихтэй мэдээлэл алдагдах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, бууруулахад тусалдаг. Голомт банк бидэнтэй нэгдэж байгаа нь PCI аюулгүй байдлын стандартыг таниулах, нэвтрүүлэхэд туслан цаашлаад дэлхийн хэмжээнд төлбөрийн аюулгүй байдлыг сайжруулахад идэвхтэй оролцож буйгаа батлан харууллаа.” хэмээн онцолсон юм.

PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлийн тухай:

PCI SSC зөвлөлийг American Express, VISA card, MasterCard зэрэг дэлхийн томоохон картын брэндүүд төлбөрийн картын мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2006 онд хамтран үүсгэн байгуулсан. Байгууллагуудад уян хатан, үр дүнтэй мэдээллийн аюулгүй байдлын стандарт, хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд төлбөрийн аюулгүй байдлын стандартаар дэлхийд тэргүүлдэг олон улсын форум юм

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 23 цаг 11 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 23 цаг 18 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 23 цаг 28 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 23 цаг 51 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 23 цаг 57 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top