x

Ковидын хууль чинь банкуудын “цусны эргэлт”-ийг хаачихлаа. Нээхгүй юм уу, УИХ?

Ёстой мэдрэмжгүй, иргэддээ байтугай эдийн засагтаа “хайргүй” төр юм. Он дуусаад иргэд зээлээ төлж эхлэхгүй бол дараагийн зээл хүсэгчид зээл авч чадахгүйд хүрээд байна. Өөрсдөө “Ковидын хууль” гэх нэрээр зээл төлөлтийг түгжчихээд “Яагаад ипотекийн зээл гарахгүй байгаа юм бэ” гэж гайхаад байгаа нь өнөөгийн Засгийн газрын бас нэг алдаа. Магадгүй тэд 2017 оноос хойш бондын эргэн төлөлтөөр энэ хөтөлбөр хэрэгжиж ирсэн гэдгийг ойлгодоггүй бололтой.

Өнөөдөр арилжааны банкууд өөрийн хөрөнгөөрөө энэ өндөр зардалтай зээлийг санхүүжүүлэх хүсэлгүй байна. Хэдийгээр нийгмийн хариуцлагын хүрээнд гэх “дарамт”-ын дор санхүүжүүлсэн ч Монголбанк ч гэсэн мөнгөө өгдөг байх баталгаа хэрэгтэй. Тэгэхгүйгээр, арилжааны банкууд эрсдлээ 100 хувь хүлээгээд бүрэн хэмжээгээр нь өөрсдөө санхүүжүүлнэ гэхээр боломж хомс, эрсдэл ч өндөр. Үнэндээ арилжааны банкууд яагаад мөнгөгүй болсны шалтгаан нь зөвхөн орон сууцны зээлээс алдагдал хүлээнэ гэсэн айдсаас үүдэлтэй биш л дээ.

Жишээ нь, Эрчим хүчний сайд, холбогдох зохицуулах албан хүмүүс “Энэ өвөл хот хөлдөнө шүү” гэсэн утгатай сануулгыг халуун зунаас эхэлж өглөө. Бүр “лаа бэлд” гэсэн. Үнэндээ арилжааны банкууд үүнд л бэлдэж байна. “Яаж энэ өвөл ирэх гээд айлгаад байгаа эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай, хатуухан хэлэхэд хаалгаа барьчихалгүй даван туулах вэ гэж. Үүндээ тулах юм бол юун ипотекийн зээл!

Цаашид ипотекийн зээлийг үргэлжлүүлье, утаанаас салъя, утаанаас үүдэлтэй өвчнүүдээс ангижрахыг хүсэж гол зорилтоо болгох гэж байгаа бол урт хугацаанд хүүгүй мөнгө байршуулдаг сангуудад реформ хийж Хөрөнгө оруулалт, менежентийн компани болгох шаардлагатай. Энэ нь жинхэнэ “Алсын хараа”-тай бодлого болно. Ингэснээр хөрөнгө оруулалт, менежментийн компаниудад төвлөрсөн мөнгийг улстөрчид “хүүхдийн мөнгөнд тараачихъя” гэх зэргээр сангуудыг хоослох бус, хүүгүй төгрөгүүдээ алсын хараатай зөв зорилттойгоор ашиглах боломжтой юм.

Та бүхэн санаж байгаа бол Монгол Улсын Их Хурал 2008 оны 10-р сарын 13-ны өдөр ноолуурын нөхөн олговорт 30.5 тэрбум төгрөгийг Монгол Улсыг хөгжүүлэх сангаас гаргах тогтоолын төслийг баталж байв. Энэ гашуун жишээг давтахгүйн тулд хэрэв цаашид Баялгийн сан, Төрийн сан, Тэтгэврийн санд төвлөрсөн хөрөнгөөр иргэдээ олигтойхон амьдруулж чадахгүй бол Ипотект олгоосой. Ингэснээр зөвхөн МИК биш, Хөрөнгө оруулалт, менежентийн компаниуд олширч тэр ипотекийн зээлүүдийг худалдаж авдаг боломжтой болно.

Өнөөдөр ипотекийн зээл олголт зогссон. “Амьтай голтой” байгаа мэт харагдавч үндсэндээ зогссон. Зээлийн нөхцлийг тойрч яриад байдаг нь “хаяг андуурсан” хэрэг гэдгийг эрх баригчид ч, тэднийг сонгогчид ч ойлгох цаг болсон. Улстөрчид яагаад зээлийн нөхцлийг яагаад яриад байдаг вэ гэхээр иргэд 8 хувийн хүү төлж байснаа 6 хувийн хүү төлөх нь, буураад 3 хувь боллоо гэхэд “бүр гоё” гэж хүлээж авдаг. Гэтэл зээлдэгчдийн сар тутамд төлдөг хүүний төлбөрийн хэмжээ багасдаггүй. Та сард цалингаасаа 500 мянган төгрөг төлдөг байсан тэр хэмжээ хэвээрээ л байдаг. Дээр нь ийнхүү ипотекийн зээлийн хүүг бууруулсан шийдвэр гарах бүрт орон сууцны м.кв-ын үнэ нэмэгдчихдэг. Тэгэхээр зээлийн хүүг бууруулах нь “бай”-гаа оносон шийдвэр огт биш байгаа биз.

Уг нь улстөрчид гашуун үнэнийг тайлбарлаад цаашаа явбал асуудлыг шийдэх, зорилтдоо хүрэхийн тулд даван туулах хугацаа нь богино байх учиртай. Нийслэлийн нийт өрхийн тал нь орон сууцанд орчихсон ч нөгөө талаа бас бодох хэрэгтэй биз дээ. Тэр боломжийг хэдхэн зээлдэгчийг баярлуулснаар хаачихаж болохгүй. Нийт хүн амын хэдэн хувь нь ямар хэмжээний цалин авч байгааг нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа байдлаас хараад бодитой тоо гаргаж аваад бодлогоо хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Зорилтот бүлэгт хэдэн өрх, иргэн байгааг тодорхойлоод тэдэнд чиглэсэн бодлого гаргаж хэрэгжүүлэх зэргээр ямар ч байсан зээлдэгчид болон орон сууцны зээл авах гэж байгаа иргэд хоорондоо барьцахааргүй хүүгийн нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэхгүйгээр урт хугацаатай, хүүгүй их хэмжээний мөнгө байсаар байтал гарын салаагаар урсгах мэт зүйлд зарцуулж байгаа нь харамсалтай.

Хамгийн гол тулгамдсан асуудал болох зээлийн төлөлтийн урсгалыг битгий хаагаач. Ковидын давлагаа хэзээ дуусч, “хаалтын ажиллагаа” хийж, зээлдэгчид зээлээ төлж эхэлнэ гэж тооцож ийм заалт хийсэн юм бэ? Үр дагавраа хар даа! Банкуудын “цусны эргэлт”-ийг “Ковидын хууль”-ийн заалтаар хаачихаад “Банкууд яагаад мөнгөгүй болчихов”, “Ипотекийн зээл олгохгүй байгаа юм уу, яагаад” гэхчлэн ажил хэрэгч бус хандахаа болих хэрэгтэй байгааг Засгийн газар, шийдвэр гаргагчдад яаралтай анхааруулъя.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 2 цаг 26 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 2 цаг 32 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 2 цаг 38 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 2 цаг 40 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 2 цаг 42 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 42 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 2 цаг 42 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 4 цаг 42 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 4 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 4 цаг 46 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 4 цаг 46 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 4 цаг 49 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 4 цаг 49 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 6 цаг 44 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 6 цаг 44 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 6 цаг 47 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 6 цаг 48 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 9 цаг 2 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 9 цаг 4 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 9 цаг 5 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top