x

Голомт банк “ӨВ СОЁЛЫН ГОЛОМТ” төслийг санаачилж Археологийн хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Голомт банк “Өв соёлын голомт” түүх археологийн төслийг санаачлан Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Археологийн олдворууд нь Монгол Улсын түүх, өв соёл, зан заншил, шашин шүтлэгтэй салшгүй холбоотой бөгөөд хойч үедээ үнэн зөв, бодитой мэдээллийг бататган үлдээх томоохон ач холбогдолтой. “Өв соёлын голомт” төслийн хүрээнд Монголын түүх соёлын үл хөдлөх дурсгал, биет өвийн хадгалалт хамгаалалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг шинжлэх ухааны арга зүйн дагуу шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, цаашлаад Монголын соёлын өвийг дэлхийд таниулах археологийн олон төслүүд дээр хамтарч, дэмжин ажиллах юм.

Энэ жилийн хувьд “Өв соёлын голомт” төслийн хүрээнд Түргэний балгас-Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газрыг сонгон, археологийн ажлаа эхлүүлээд байна.

Археологийн малтлага судалгааг хэл шинжлэл, соёл судлал, түүхчид, архитекторууд зэрэг олон салбарын оролцоотойгоор хийдэг.

Төслийг хэрэгжүүлэгч ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн:

Голомт банкны санаачилга, санхүүжилтээр “Өв соёлын голомт” нэртэй урт хугацаанд үргэлжлэх томоохон төслийг эхлүүлээд байна. Уг төслийг манай ШУА-ийн Археологийн хүрээлэн хариуцан хэрэгжүүлж, хамтрагч байгууллагаар Нийслэлийн соёл, урлагийн газар болон Гандантэгчэнлин хийд эрдэм соёлын хүрээлэн ажиллаж байна. Археологийн малтлага судалгааг зөвхөн археологичид хийгээд л дуусдаг ажил биш юм. Тухайлбал, хэл шинжлэл, соёл судлал, түүхчид, архитекторууд, он цаг тогтоох ажлууд дээр хими, физикийн мэргэжилтнүүд зэрэг маш олон шинжлэх ухааны оролцоотойгоор хийгддэг. Мөн археологийн малтлага судалгааны олдворуудаас шашны холбогдолтой эд зүйлс ихээр илэрдэг бөгөөд Буддын шашны холбогдолтой эд зүйлсэд манай археологичдын тайлж уншиж чадахгүй, нарийн утга агуулгатай зүйлс олноор гарч ирдэг. Тийм ч учраас Гандантэгчэнлин хийд эрдэм соёлын хүрээлэнгийн тусламж дэмжлэгийг авч Монголын археологийн дурсгалаас олдсон бурхны шашны холбогдолтой эд, өлгийн зүйлсийг илүү нарийвчлан судлан тайлбарлах боломжийг эрэлхийлж, хамтран ажиллаж байна.

Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан:

Монголын түүхийг ярилгүйгээр Азийн түүх, цаашлаад дэлхийн түүхийг ярих боломжгүй гэж үздэг. Монголчуудын оюуны соёлын түүхийг эрэн сурвалжлах “Өв соёлын голомт” шинэ төсөл дээр манай Гандантэгчэнлин хийд эрдэм соёлын хүрээлэнгийн зүгээс Монгол оронд дэлгэрч байсан Буддын шашны 2000 орчим жилийн түүхийг археологийн олдвороор нотлох, тодотгож гаргаж ирэх, олон түмэнд танин мэдүүлэхээр зорин ажиллаж байна. Монголчуудын эртний ёс заншил, түүх соёл, бичиг үсэг, сүсэг бишрэл, үзэл санаа нь шашин шүтлэгтэй салшгүй холбоотой байсан нь, мөн дэлхий дахинаа түгэхэд Монголчуудын үүрэг оролцоо маш их байсан гэдэг нь археологийн хөдөлшгүй баримт, олдвороор батлагддаг.

Голомт банкны Маркетинг, олон нийттэй харилцах газрын захирал Н.Очирхуяг:

Монгол Улс зуун зуунаар тоологдох алтаар бичигдэх түүх шастиртай, төр улс, эдийн засаг, соёл, шашны гол төв, манлайлагч улс үндэстэн байсан. Энэ бүхнийг эдүгээ цагт Монголчууддаа, цаашлаад дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, нотлон харуулах нь туйлаас чухал. Үүнд археологийн олдворууд буюу түүхийн тулгар сурвалжуудын нэг болох эд өлгийн олдворууд нэн чухал үүрэгтэй. Энэхүү эд өлгийн олдворуудыг нээн илрүүлэх, улмаар хөдөлшгүй баримтаар нотлох хүндтэй бөгөөд амаргүй ажлыг хэрэгжүүлж буй ШУА-ийн дэргэдэх Археологийн хүрээлэн болон Голомт банк хамтран “Өв соёлын голомт” түүх археологийн төслийг санаачлан хэрэгжүүлэхээр болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 23 цаг 12 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 23 цаг 19 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 23 цаг 29 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 23 цаг 52 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 23 цаг 58 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top