x

50 саяын акурк

Монголчууд туйлшрахдаа амархан. Тэр нь гомдол ч юм шиг, эсэргүүцэл ч юм шиг, эсвэл хор шар, адайр зан нь ч юм шиг.

Ухаан зарах юман дээр эсэргүүцэл нь үерийн ус шиг нүүгэлтэх мөртөө ажил хэрэгт нэмэртэй ёгт үг, ёж үг, хэлц үгийг хүлээн авна ойлгоно гэж байхгүй. Монголчуудын нүүдэлчин, байгаллаг, маллаг төрх нь л нэвт харагдаад байх шиг.

Тамхины иш хаявал 50 саяар торгоно гэчихсэний төлөө ёстой боож үхэх нээ?

Нийгмийн цахим сүлжээгээр дүүрэн хараал зүхэл, ам асуулт, өдөөлт, өөр юу ч гэдэг юм. Энэ чинь ёгт үг, ёж үг, хэлц үг цаанаа монголчуудыг соёлч боловсон бай, ахуйн соёлыг эрхэмлэ, ариун цэвэрч бай, тамхинаас татгалз, эрүүл саруул бай, спортлог бай гэсэн уриа дуудлага болохоос яг 50 сая төгрөг гаргуулаад торгочихно гэсэн үг биш шүү дээ. “50 саяар торгох” хууль батлуулна, цагдаа түүнийг нь мөрдөнө гэсэн үг биш шүү дээ, Та минь ээ!

Гэтэл манай нийгмийн цахим сүлжээнд эсэргүүцэн бичиж байгаагаар бол яг л монгол хүний зөрүүд адайр зан, тэгэхээс тэгэхгүй гэсэн зоргоороо араншин харагдах шиг. Ердөө гаргалгаа нь “Би заавал тамхи татна, тамхиныхаа ишийг заавал хаяна, тэгээд таван мянгаар торгуулна” -ийм л дүр зураг буугаад болдоггүй.

Л.Оюун-Эрдэнэ гэх энэ эрхэм “50 саяар торгоно” гэснээсээ болж маш олон хүнийг тамхичин болгочих вий, эсвэл тамхинаас гарч байгааг нь эргээд тамхинд нь оруулчих вий гэсэн айдас гэнэт надад төрлөө. Адайр араншин нь ийм л юм руу хөтлөх гээд байна.

Сингапурын хөгжлийн загвар гэж бид их ярьдаг. Ерөнхий сайд ч сар гарангийн өмнө өөрөө айлчлаад нүдээрээ үзээд ирсэн. Хэрэгжүүлье гэсэн нь буруу биш, эх орны хөгжилд л хэрэгтэй.

Бид XXI зууны хөгжлийн хурдны их уралдаанд өөрсдийгөө сойж оролцох гэж байгааг монголчууд минь ойлгон ухаараач, гэгээрээч гэж би мөн ч их бичсэн дээ. Тэр уралдааны амжилттай, эрсдэл багатай оролцох бэлээхэн загвар жорыг гадаадаас хуулбарлахаас өөр мэргэн гарц байхгүй. Тийм мэргэн гарцын нэг Сингапур юм.

Тамхины хог, зажилсан бохь хаявал 5,000 $-ын торгуультай гэсэн зар, анхааруулга Сингапурт хорин хэдэн жилийн тэртээ очиход энд тэндгүй өлгөөтэй байсныг би санаж байна. Тэнд амны ба гарын салфетькаа үнэлчихсэн ширхэглэн зарах ба тэр нь хог болгож хийсгэхгүй, илүү зардал гаргахгүй гэсэн төрийн мэргэн санаа нь. Ахуйн соёлыг хүчээр хуулиар нэвтрүүлж байгаа нь тэр юм санж.

Хөгжил дэвшил хамгийн наад захын ахуйн хэрэглээнээс эхэлдэг, тэгээд дээшээ өсөж өргөждөг. Хүн бүр цэвэрч нямбай, боловсон, соёлтой байлгахыг Сингапурт албаддаг, хуулиар дарангуйлдаг, нийтээр нь жигшээдэг, тэр хүмүүжил нь яван явсаар боловсрол, соёлынх нь суурь болдог, тэр суурь нь насан туршийнх нь аз жаргалтай амьдралын түлхүүр болдог. Тийм боловсрол хүмүүжилтэй хүн ажиллах соёлыг өлхөн эзэмшээд бизнес, мөнгө, санхүү, улс төрдөө гялалздаг учиртай– Сингапурын хөгжлийн туршлагыг товчоор тэгж ч томьёолдог. Нийгэмд туйлын дарамтгүй амьдрах тухай ур ухаан, тархины урлагийн тухай яриад байна. 

Монголчуудын хамгийн том зовлон бол, улс нь хөгжиж өгөхгүй байгаагийн “хүний хүчин зүйл” бол, нийгмийн хамгийн том стресс бол монголчууд бид насан туршдаа амьдралтайгаа зодолдож, түүндээ дийлэгдэж амьдардаг явдал юм.

Өөрийгөө ялна, өөрийнхөө аж байдлыг өөрчилнө гэж монгол хүнд гал устай үзэлцэхтэй адил. Ихэнх нь дийлэгдээд уначихдаг.

Харин сингапурчууд бол бүгд, улсаараа өөрийгөө ялж, өөрийнхөө аж байдлыг өөрчилж чадсан гаргуун биет жишээ сургамж юм. Бүх улсаараа.

Үүнийг ёж үгээр, ухуулан таниулах санаатай, ухааруулах санаатай “50 саяын акурк” гээд хэлчхэж. Ахуйн соёлын уриалга. Хөгж дэвж, хамгийн наад захын жишээнээс эхлэн, соёлж гээд л ухуулчхаж, огтоос буруу биш.

Хэдэн жилийн өмнө хэлсэн “400  сая жуулчин” мөн л амны чилээ гаргах чалчаа ярианы аятайхан далим болов.  Яг 400 сая хүн аваад ирнэ гэсэн утгаар биш Монгол эх орон маань олон сая жуулчин татах сайхан орон болж, тийм нөхцөлийг буй болгохын төлөө аялал жуулчлалаа улсаараа хөгжүүлье гэсэн л уриа болохоос математикийн хэдэн тооны тухай яриа биш л дээ.  

“Тэрбум мод” уриа байна. Яг тэрбум ширхэг мод коммунист субботникоор тарина гэсэн агуулгаар хэлэгдээгүй юм. Энэ чинь НҮБ-ын нэр хүндтэй индрээс дэлхий дахинд хандуулж хэлсэн улс төрийн том уриалга юм. Эх дэлхийгээ, ганцхан цэнхэр бөмбөрцгөө хайрлан хамгаалъя, хүлэмжийн хийгээ багасгая, эх дэлхийн экологио сэргээн босгоё гэсэн глобал уриалга юм. Хятадын Гадаад хэргийн сайд айлчлаад манай “Тэрбум мод”-ыг угтуулаад “70 тэрбум мод” дэвшүүлж байгаа чинь энэ уриа даян дэлхийд хүрсний гэрч бус уу?

Энэчлэн “50 саяын торгууль”-ийг нийгмийн зөв амьдрал түлхүүр гэж ойлгууштай санагдана! 

Судлаач-профессор Д.Баярхүү 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 4 цаг 6 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 4 цаг 12 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 4 цаг 18 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 4 цаг 20 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 4 цаг 22 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 22 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 4 цаг 22 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 6 цаг 22 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 6 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 6 цаг 26 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 6 цаг 26 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 6 цаг 29 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 6 цаг 29 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 8 цаг 24 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 8 цаг 24 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 8 цаг 27 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 8 цаг 28 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 10 цаг 42 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 10 цаг 44 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 10 цаг 45 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top