x

Монголчууд бие биенээ барьж идэж дуусах нь ээ

Монголд өнөөдөр нэр бүтэн нэг ч хүнгүй болох нь. Итгэж найддаг лидергүй, үндэсний бахархалгүй болсон улс үндэстэн сүйрдэг. Муу амлаж байна гэж бүү бодоорой. Монгол Улсыг өр, өвчин зовлон, өөрсдийгөө хэмлэх технологи л сүйрүүлэх нь...

Улсын гадаад өр 33 тэрбум ам.долларт хүрч ирээдүй тунчиг бүрхэг боллоо. Засгийн газарт үүний эсрэг урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж хугацаа хожихоос өөр ямар ч арга зам алга. “Монгол Улс дефолт зарлана” гэх мэдээллийн хариуд Сангийн сайд “Монгол Улс ойрын жилүүдэд дефолт зарлахгүй” гэж бардам хэлээд сууж байна. Түүнийхээр бол Монгол Улс дампуурах нь цаг хугацааны л асуудал бололтой. Аль ч намын улстөрчдөд өөрсдийг нь засаглаж байхад энэ улс дампуурчихгүй бол ирээдүйд яах нь ямар ч хамаагүй байдаг даа. Өртэй ширтэй хэцүү байгааг нь мэдсээр байж нэмж өр тавьж малчдад бүр хашаа хороог нь барьж өгнө гээд л зүтгэж байх жишээтэй. Ашиг нь өөрсдөд нь их учраас албаар өрөнд оруулаад байна гэж ойлгогдохоор. Ийм байхыг ч үгүйсгэхгүй. Монгол Улсыг өөд нар үзүүлэхгүй, иргэдийг нь санхүүгийн дарамт, сэтгэл санааны хямралаас гаргахгүй байгаа бас нэг асуудал бол өвчин зовлон. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын айдас түгшүүр одоо ч монголчуудын дунд байсаар байна. Үүнээс гадна олон төрлийн хавдрын өвчлөл. Үүнийг эрт илрүүлэхээр Засгийн газраас төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч хэрэгжилт нь иргэдийн бухимдлыг л нэмсээр байна.

Ийм л хүнд хэцүү нийгэмд амьдарч буй монголчууд нэгнээ дэмжихийн оронд хэмлэж байгаа нь бүр илүү харамсалтай. Сайн яваа нэгнээ дэмждэггүй юм аа гэхэд хүлээн зөвшөөрдөггүй зан бидэнд бий. Мөрөөрөө орон нутагт хөдөлмөр эрхлэх гэсэн нэгнийгээ нутгийнхан нь бөөрөлхөж барьж идэхээ шахдаг, багш, эмч, сувилагчийн дутагдалтай ч хөдөө очсон эмчийг цагаач гэж хэлээд гомдоодог, эмчгүй говийн сум ч байна. Нэгнээ дэмжих бус хэмлэдэг монголчуудын ийм арчаагүй занд цахим орчин цучил нэмж байна. Цахим орчноор дамжуулан хэн дуртайгаа харааж зүхдэг, сэтгэлийг нь мохоодог, гутаан доромжилдог болов. Хүн бүхний нөр их хөдөлмөрийн өчүүхэн жижиг хэсгийг ч өөрийн биеэр үзээгүй атлаа тэднийг сэтгэл санаагаар гутаан доромжлох, харааж зүхэх ажил бүр мэргэжсэн хэсэг манай нийгэмд хэтэрхий олон болчихоод байгаа нь нууц биш болжээ.

Амжилттай яваа нэгнээ дэмжиж, хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс баг болж ажиллана гэдэг бүр худлаа гэдгийг өнгөрсөн хугацаа хангалттай харууллаа. Эгэл жирийн спорт холбоодоос эхлээд эх орноо удирдах улс төрийн нам нь хүртэл нэгдэж чадахгүй хагарч бутарсаар. Энэ нь бүр даамжирч эх орондоо ч бус эх дэлхийдээ багтаж амьдрахад хэцүү, байж суух газаргүй боллоо. Тухайлбал, сагсан бөмбөгийн холбооны талцал хуваагдлаас болоод Монгол Улс олон улсын тэмцээн уралдаанд оролцож чадахгүй, олон улсад үнэлүүлж эхэлсэн тамирчдынхаа ид амжилт гаргах насыг хий хоосон бараад дууслаа. Урлаг соёлын салбарт ажиллаж байгаа уран бүтээлчид ч ялгаагүй. Бүгд хоорондоо өрсөлдсөн, нэгнээ унагах гэсэн, би л олон улсын тавцанд гарахгүй бол өөр хэн ч гарах ёсгүй гэсэн сэтгэхүйтэй.

Улстөрчид нь ч эвлэж чадахаа больсон. Улс орноо хэрхэн удирдан чиглүүлж хөгжүүлэх бус өрсөлдөгчөө хэрхэн намнах, хэрхэн ажил хийж байгаа дүрийг үзүүлэх үү гэдэгт л тархиа гашилгадаг болцгоов. Бүгд хувийн эрх ашиг, өөрөө л тэсэж үлдэхийг урьтал болгож дүр эсгэсэн улстөрчид.Ер нь манай монголчуудад тэгж болохгүй, ингэж болохгүй гэсэн хэм хэмжээ байхгүй болсондог оо. Угтаа Төрийн сүлд минь өршөө хэмээн цай сүүнийхээ дээжийг өргөдөг ард түмэн байлаа. Гэтэл одоо төр нь ч төр шиг байхаа больж, иргэд нь ч иргэд шиг байхаа болив. Эцэстээ үндэсний шашнаа ч дээдэлж хүндлэхээ больж харааж зүхдэг болсон. Шашны тэргүүн хамба Д.Чойжамцыг хүртэл бузар амьтан болгох нь. Баян хоосонгүй, дарга цэрэггүй төв гандан руу гүйдэг хэрнээ түүнийг саяхнаас бузар амьтан болгож харагдуулах гэсэн оролдлого гарч эхэллээ. Үндэсний шашнаа, шашны тэргүүнээ зүхдэг үндэстэн Монголоос өөр хаана байна вэ.Монголчууд биесээ барьж идэж дуусах нь...

Өчигдөр Монгол Улс, монголчуудын хувьд түүхэн өдөр байлаа. Энэ өдөр Монгол Улс олимпийн анхны алтан медалиа авч байлаа. Энэхүү медалийг энгэртээ зүүж, эх орныхоо төрийн дууллыг олимпийн тэнгэрт эгшиглүүлж, гурван сая хүрэхгүй монголчуудыг гудамж, талбайгаар дүүрэн баярлуулж, огшоосон хүн бол анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн Сайхан сумын уугуул Найдангийн Түвшинбаяр.Ардчиллын 30 жил дэх үндэсний бахархлаа бид шоронд хийгээд шонд дүүжилчихсэн.

Өнөөдөр монголчууд өөрсдийн гэсэн үнэт зүйл бахархах зүйлгүй амьдарч байна. Үнэ цэнэтэй гэсэн бүхэн рүүгээ бид нулимж байна. Монголчууд бид өөрсдийгөө “тамын тогооны онигоо” хэмээн егөөддөг. Энэ бол Монголчуудын үнэхээр муу зан. Аль дээш цойлж гарч ирж шинэ зүйл сэдэж санаачилж байгаа нэгнийгээ үргэлж доош нь хийж унтрааж элдэвлэн дардаг. Эсвэл бид тамын тогооны үлгэрийг хэт их сонсоод бүр улиг болоод тэрийгээ амьдралдаа хэрэгжүүлээд байна уу.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 4 цаг 6 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 4 цаг 12 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 4 цаг 18 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 4 цаг 20 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 4 цаг 22 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 22 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 4 цаг 22 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 6 цаг 22 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 6 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 6 цаг 26 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 6 цаг 26 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 6 цаг 29 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 6 цаг 29 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 8 цаг 24 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 8 цаг 24 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 8 цаг 27 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 8 цаг 28 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 10 цаг 42 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 10 цаг 44 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 10 цаг 45 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top