x

УКРАИНЫ ДАЙНЫ ӨРТӨГ

Баян хүчирхэг гүрнүүд дайн хийдэг. Ядуу улс дайн хийхэд хэцүү. Учир нь ядуу улсуудад буу зэвсэг, сум авах мөнгө байдаггүй. Украинд дайн хийж байгаа Орос хэмжээлшгүй их баян улс биш. Орос улсын эдийн засаг Өмнөд Солонгосын хэмжээнд ч хүрдэггүй. Орос улс нефть, хий, нүүрс, зэвсэг, үр тарианы худалдаагаар мөнгө олдог улс. Зөвхөн нефть, хийгээр Орос улс нэг сард 20 тэрбум доллар олдог хэмээн хэвлэл дээрээс уншсан санагдана. 

Эдүгээ дэлхийн хүчирхэг эдийн зсагтай өрнөдийн улсууд Оросыг эсрэг эдийн засгийн хориг тавьж байгаа бөгөөд оросын нефть, хий, нүүрсийг авахыг хориглож байгаа тул оросын эдийн засаг алсдаа доройтох нь мэдээж. 

Эдүгээ Орос улс Украины эсрэг нэг өдөрт 500 сая орчим долларын өртөгтэй дайн хийж байна. Ийм өндөр өртөгтэй дайн хийж буй Оросын эдийн засаг цаашид удаан хугацаагаар тэсэж чадна гэж үү.

Украины дайн эхлээд таван сар болж байна. Орчин үеийн дайны өртөг улам өндөр үнэтэй болсон. Украины дайнд алагдсан украины цэргүүд, энгийн иргэд, хүүхэд хөгшдийн амь насыг үнэлж болохгүй. Учир нь хүний амь хамгийн үнэтэй зүйл. 

Украины Ерөнхий Прокурорын Газрын мэдээлснээр дайн эхэлснээс хойш Украинд 361 хүүхэд алагдаж, 700 хүүхэд шархаджээ. Ихэнхи хүүхэд, хөгшид, иргэд Донецк, Харьков, Киев, Черниговский, Луганск, Николаев, Херсон мужуудад алагджээ.

Дайны эхний сар украины бөмбөгдүүлсэн хотууд, орон сууц, обьектууд бүгд нийлээд 80 тэрбум долларын хохирол үзээд байна хэмээн мэдээлж байсан. Одоо хичнээн тэрбум долларын хохирол болж нэмэгдсэнийг мэдэхгүй байна. 

Харин дайн хийж буй Оросын армийн зарцуулалтыг олон улсын байгууллага тооцож дараах байдлаар гаргажээ. 

Оросын арми гэрээт цэргийн албан хаагчдад нэг сард 200 000 – 300 000 рубль, нэмэлт төлбөр хоногт 53 доллар өгч байна. Дайнд оролцож байгаа цэрэгт нэг өдөрт дунджаар 200 ам.доллар зарцуулж байна. 

Энэ дайны эхний саруудад Оросын 100 000 цэрэг Украиныг түрэмгийлж байлдаан хийж байлаа. Эдгээр цэргийн нэг өдрийн зардал 20 сая ам доллар болж байна. Нэг өдөрт Украины дайнд 270 орчим орос цэрэг амиа алдаж байна. Украинд алагдсан орос цэргийн ар гэр тус бүрт 7.4 сая рубль буюу 110 000 доллар өгч байна. Нэг өдөрт шархадсан 500 орос цэргийн зардалд 3 сая рубль зарцуулж байна.

Дайны явцад алагдсан, шархадсан орос цэргийн зардалд Оросын Холбооны цэргийн төсвөөс нэг өдөрт 50 сая ам доллар зарцуулж байна.

Оросын арми пуужин, суманд маш их зардал гаргаж байна. Нэг хоногт оросын арми 50 000 сум хэрэгслэл зарцуулж байна. 

Нэг өдөрт Оросын арми Украины нутаг дэвсгэрт 20 пуужин харваж байна.Эдгээр пуужингуудын үнэ бол хамгийн багадаа хэдэн зуун мянган доллараас эхлээд хамгийн ихдээ ширхэг нь 10 сая долларын үнэтэй байна.

Оросын “Искандер” пуужин нэг ширхэг нь 3 сая доллар, “Калибр” пуужин нэг ширхэг нь 6.5 сая доллар, хамгийн хямд зөвлөлтийн үеийн “Х-22”, “Х-55” пуужин 1-2 сая долларын үнэтэй аж.Пуужингийн дундаж үнэ нь 3 сая ам.доллар байна.

Сум, гранат, сумнаас хамгаалах хантааз, хувцас, шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, цэргийн техник хэрэгслэлийн үнийг оруулвал үлэмж их тоо гарна. 

Оросын арми зөвхөн цэргийн сргуулилалт нэг өдөр хийхэд 10 сая доллар зарцуулдаг байжээ. Энэ зардал дайны үед 2 дахин өсөх нь мэдээж. 

Оросын арми энэ дайндолон танк, нисэх онгоцоо алдаж байна. Нэг өдөрт Оросын армийн алдсан танк, хуягт тэргийнүнэ 40 сая доллар, нисэх онгоцнуудын үнэ 60 сая доллар болж байна.

Эдүгээ Орос улс 1650 танкаа алдаад байна. Нэг танкны үнэ: Хуучин зөвлөлтийн үеийн танк хагас сая доллар, орчин үеийн “Т-80”, “Т-90” танкны үнэ 3-5 сая доллар байна. Оросын устгагдсан танкны ихэнхи нь “Т-72Б” танк бөгөөд нэг бүрийн үнэ нь 2 сая доллар юм. 

Хуягт машинуудын үнэ хуучин нь 200 000 доллар, шинэ загвар нь 1-2 сая доллар юм.

Агаарын нисэх хүчний онгоц, далайн тэнгисийн хөлөг онгоцны үнэ маш өндөр байдаг.

Хуучин сөнөөгч нисэх онгоц “Су-25”11 сая долларын үнэтэй. Шинэ сөнөөгч нисэх онгоц “Су-35” 100 сая долларын үнэтэй.Сөнөөгдсөн нисэх онгоцнуулын үнэ дунджаар 25 сая доллар байна. 

Оросын живсэн “Москва” хөлөг онгоцны үнэ 750 сая доллар байна. Украины усан цэргийн байлдагчид Оросын усан флотын 1 тэрбум долларын үнэтэй тэнгисийн хөлөг онгоцнуудыг устгажээ.

Эдгээр зардлуудаас гадна эзэлсэн нутаг дэвсгэр дээрхи зардлууд, эзэлсэн газрын засаг захиргааны зардлууд, Росгвардийн дайчдад төлөх зарддал, хөлсний цэргүүдийн зардал, хөлсний цэргийн групп “Вагнер”-ийн зардал, ар талаас цэргүүдэд туслах тээвэр ложистикийн зардал, байлдааны техникийг тээвэрлэж хүргэх, засварлах, бэлтгэх, нөөц хүчний зардал, шархадсан цэргийг эмчлэх болон цэргийн амралтын зардлууд гарч байна. 

Орос цэргийн ар талын зардалд хоногт 50-100 сая доллар гарч байна.

Оросын Засгийн газар дайнд алдсан цэргийнхээ тоог зориуд бууруулж мэдээлэн ихэнхи цэргээ дайнд сураггүй алга болсон нэрээр дайнд үрэгдсэн цэргийн ар гэрт тэтгэлэг өгөхгүй аргацааж байна. 

Дайн эхний сард Орос улс дайнд 55 тэрбум доллар зарцуулжээ. Алсдаа Орос улс дэлхийн хоёдугаар дайны дараа хамгийн их зардал энэхүү дайнд зарцуулах нь тодорхой болоод байна. Дайн эхлээд Путин 35 тэрбум долларын гарз амсаад байна. Нэг хоногт 230 сая долларын цэргийн техникээ алдаж байна.

Эдүгээ Орос улс Украин дахь цэргийн тоогоо нэмэгдүүлж Оросын 190 000 цэргийн албан хаагч Украинд орж ирээд байна.Одоогоор Украинд Оросын армийн 5700 танк, 7600 хуягт машин, 3800 их буу, бусад техник 1900 орж ирээд байна. Эдгээр их буу хоногт 250 удаа буудаж, 1900 техник хоногт 475 000 удаа буудаж, нэг хоногт 24 000 тонн байлдааны сум гаргаж байна. Путины цэрэг Украинд хоногт 15 сая долларын шатахуун зарцуулж байна. Танкууд нь ганц удаа шатахуун дүүргэхдээ 6.3 сая литр шатахуун авч байна. Сөнөөгч нисэх онгоцууд нь нэг хоногт2.3 сая литр шатахуун зарцуулж байна. Байлдааны машинууд нь нэг хоногт 5.9 сая литр шатахуун зарцуулж байна. Нэг хоногт: Их буу 475 сая долларыг зарцуулж байна. Гранатаметад 95 сая доллар, Пуужинд 120 сая доллар, Шатахуунд 15.5 сая доллар, Хөлсний цэргүүдэд 1.2 сая доллар зарцуулж байна. 

Путин Украиныг эзлэхэд 3 хоног зарцуулна, нэг хоногт 333,6 сая доллар зарцуулна хэмээн төлөвлөжээ.Гэвч энэ дайн санаснаар нь 3 хоногийн дотор дууссангүй. Энэ дайн үргэлжлээд хагас жил болж байна. Путин энэ дайнд оросын татвар төлөгчдийн маш их мөнгө зарцуулж байна. Путин энэ дайнд нэг хоногт 500 сая орчим доллар зарцуулсаар байна. Гэвч Путин энэ дайныг зогсоож цэргээ Украинаас гаргасангүй, харин дайнаа улам өргөжүүлсээр өдий хүрэв. Путин дотооддоо дайныг эсэргүүцсэн иргэдээ баривчилж шоронд хийсээр байна. Саяхан Оросын Пенза хотын дунд сургуулийн багш эмэгтэй Ирина Генийг Украинд явуулж байгаа оросын түрэмгийлэгчдийн дайныг эсэргүүцсэн үг хэлсний төлөө баривчилж 5 жилийн хорих ял өгч шоронд хийжээ. Ирина багшийг сурагчид нь гар утсан дээр түүний хэлсэн үгийг бичиж матаас хийж баривчлуулжээ.

Дайнд эцэстээ ард түмэн хэлмэгддэг, улс орон ядуурч, өлсгөлөн, өвчин, ядуурал ихэсдэг. Афганы 10 жилийн дайнд зөвлөлтийн арми 15 000 цэргээ алдсан бол афганы ард түмэн 1.5 сая иргэнээ алдсан. Тэрхүү социализмын үед Зөвлөлт улс бүх орлогынхоо 50.0 хувийг цэргийн зардалд зарцуулдаг байсан. Танк, байлдааны нисэх онгоцыг олон мянгаар нь үйлдвэрлэдэг мөртлөө ард түмний өргөн хэрэгцээний барааг чанартай үйлдэрлэж чадахгүй, ард түмэн нь ядуу амьдарч байсан.Эцэстээ Зөвлөлт улс задарч их хямралд орсон түүхтэй.

Ноён Путин. Утга учиргүй цуст харгис дайнаа зогсоо. Дэлхий дахин энэ дайныг эсэргүүцэж байна. Дэлхий дахин энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсч байна. Хотят ли русские войны - Оросууд дайныг хүсээ гэж үү?

Д.Сүхбаатар

2022.08.11

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 8 цаг 34 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 8 цаг 37 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 8 цаг 38 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 8 цаг 40 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 8 цаг 42 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 8 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 11 цаг 2 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 11 цаг 3 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 11 цаг 4 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 11 цаг 4 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 11 цаг 5 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 12 цаг 28 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 12 цаг 30 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 12 цаг 32 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 12 цаг 34 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 12 цаг 35 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 12 цаг 51 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 12 цаг 54 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 12 цаг 54 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 14 цаг 40 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top