x

Эрдэнэбүрэнгийн станцыг Ван И-гээр хөдөлгөж, Эгийн голыг Гутеррешийн анхааралд оруулах нь

АНУ Украинд өндөр технологийн зэвсэг нийлүүлж, хойд хөрш Украиныг онилсон дайралтаа засгийн эрхийг нь авах ажиллагаа болгон өргөтгөхөө зарласан, шуудхан хэлэхэд дайн наад зах нь нэг, хоёр жилээр сунжрах нь тодорхой болсон хэцүү цагт дэлхийн анхаарал Азийн Монгол руу хандсан өдрүүд үргэлжилж байна. Улс орнууд бизнесийнх нь түнш болох гэж өрсөлддөг урд хөршийн Гадаад хэргийн сайд бол дэлхийн хамгийн завгүй эрхмүүдийн нэг. Тээр жил Жорж Буш манайд дөрвөн цаг айлчилсан шиг давчуу хугацаагаар буугаад мордох зиндааны эрхэм хонон өнжин тухлаад буцна гэдэг зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш. БНХАУ манай улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгаа хэрэг. Ван И Б.Батцэцэг сайдтай уулзаад Эрдэнэбүрэнгийн станцын ажлыг эрчимжүүлье, худалдааны эргэлтээ нэмье, төмөр замын чинь асуудлыг шийдээд өгье, нүүрсний экспорт чинь өсөх нь тодорхой гэчихлээ. Ноён Ван “Хятад Монгол хоёр улс нь сайн хөрш, сайн андын хувиар сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахад бэлэн байна” гэсэн үг унагалаа.

Товчхондоо дэлхийн геополитикийн асуудал хурцадсан, тахлын аюул хэвээр байгаа ийм үед ус агаар шиг хэрэгтэй шийдлүүдээр дүүрэн айлчлал болж өндөрлөлөө. Гадаад харилцааны сайдуудын уулзалтын албан мэдээллээс анзаарахад томоохон төсөл хөтөлбөрүүд дээр хамтрах тухай яриа хөөрөө өрнөжээ. Оюутолгойгоос өөр гадны хөрөнгө оруулалтгүй шахам гэлдэрч яваа эдийн засагт энэ мэт мэдээлэл ус агаар шиг хэрэгтэй. Наад зах нь л гадаадын хөрөнгө оруулагчдад сайн мессэж болж хүрнэ. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт удахгүй дуусах гэж байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалт дуусчихвал гадаадын хөрөнгө оруулалт гэх юмгүй болно гэсэн үг. Ийм эгзэгтэй цагт Монголын Засгийн газарт ганц л гарц бий. Тэр нь гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, сонирхлыг өдөөж, мөнгөө итгэж оруулахуйц шийдлүүд. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувьд гадны мөнгөтэй эрхмүүдэд дэлгэж буй шинэ хөзөр нь гадаад бодлогын ухаалаг нүүдэл болж байна. Дэлхий хаашаа эргэх нь тодорхойгүй болчихсон өнөөдрийн тухайд ОХУ, Япон, Польшийн Гадаад хэргийн сайд нарын айлчлалын дараа Ван-И сайдын айлчлал залгасан нь санамсаргүй давхцал биш. Хятадын Гадаад хэргийн сайд зэрэгцээд шахуу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Улаанбаатарт хөл тавьж буй нь ч нэгийг өгүүлж, хоёрыг хүүрнэж байна.

Судлаач Д.Баярхүү манай сонинд өгсөн ярилцлагадаа НҮБ-ын даргын айлчлалыг “Дэлхийн олон талт дипломатын сонирхлын уулзвар нь Монгол болчихов уу гэлтэй мэдрэмж төрж байна. Энэ бол манай улсын олон талт дипломат бодлогын ялалт.... Маш ноцтой сорилттой тулгарч байгаа энэ цаг үед Монгол Улс олон тулгуурт энхийг эрхэмлэгч, прагматик гадаад бодлогоо тууштай ухаалгаар явуулж байгааг үнэлсэн хэрэг” гэж дүгнэсэн байна лээ. Толгой дохихоор дүгнэлт. Нэг талаас харвал манай улс Д.Баярхүү судлаачийн хэлснээр олон талт дипломатын сонирхлын уулзвар болсон нь бодитой үнэн. Нөгөө талаас нь харвал Монголын Засгийн газрын гадаад харилцааны бодлого хөрөнгө оруулж, бизнесийн түнш болох гэж буй мөнгөтэй эрхмүүдэд итгэл төрүүлэхүйц өнгөөр өрнөж буй нь олзуурхал төрүүлж байна. Казахстан шиг ОХУ-тай шууд дайсагнасангүй, Беларусь шиг дайныг дэмжигч болж улсаа сүйдлэх алхам хийсэнгүй. ОХУ, Хятадыг өнө эртний уламжлалт харилцаатай найрсаг хөрш гэж харж, Япон, Польшийг гуравдагч хөршөө гэж найрсан гар барьж, НҮБын даргыг гишүүн орны хувьд хүндэтгэн угтаж байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын айлчлалын өмнөхөн буюу өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрчим хүчний сайдтай хамт Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажилласан нь ч тохиолдлын явдал биш.

Энэ үйл явдлаас Монголын Засгийн газар гучаад жил яригдаад шийдэгдэж чадаагүй усан цахилгаан станцын төслөө хэрэгжүүлэх арга шийдлийг зоригтой эрж хайгаад эхэлчихжээ гэсэн дүгнэлтийг төвөггүй хийчихэж болохоор байна. ОХУ-аас эрчим хүчээрээ хараат аж төрөхгүй байх гол шийдэл болсон энэ төслийг урд хөрш мөнгө санхүүгээр дэмжье гэж шийдсэн нь тийм ч холын үйл явдал биш. Одоогоос зургаан жилийн өмнө Эгийн голын усан цахилгаан станцын барилгын ажил эхэлсэн боловч хойд хөршийн зүгээс эсэргүүцсэнээр төсөл гацсан түүхтэй. ОХУ Эгийн голын усан цахилгаан станцыг Байгал нуурт сөргөөр нөлөөлнө гэж үзээд НҮБ-д гомдол гаргачихсан, Эгийн голын усан цахилгаан станц ТӨХК, ШУА-тай хамтарсан судалгаагаар Эгийн төсөл Байгал нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарчихсан, Францын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгээд эхэлчихсэн ийм цагт Ерөнхий сайд төслийн талбайд ажиллаж “Төслийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна” гэж мэдэгдсэн нь цаанаа нарийн учиртай. Засгийн тэргүүн НҮБын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэйилэрхийлчихсэн ийм үед НҮБын дарга бодит мэдээллийг засгийн тэргүүнээс сонсчихвол ЮНЕСКО-гоос гарах шийдвэрт эерэгээр нөлөөлөх нь ойлгомжтой.

Товчхондоо Ван И-гийн айлчлалаар Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын асуудлаа шийдчихсэн Монголын засаг Антонио Гутеррешийн айлчлалаар удаан жилийн настай Эгийн голын усан цахилгаан станцын гацаагаа арилгах нь бараг л тодорхой болж. Эцэст нь давтаад онцолъё. Гадаад бодлогын ухаалаг нүүдлээрээ нүүрсний тээврээ шийдчихсэн, дэлхийн хүчирхэг гүрний нэг Хятад улстай эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэхээр бат нот гар барьчихсан, эрчим хүчний асуудлаа шийдэхийн төлөө бодитой ажлууд хийгээд эхэлчихсэн Монголыг хөрөнгө оруулагчид өмнөхөөсөө өөрөөр харж, тэр хэрээр эдийн засагт эерэг өөрчлөлт ирнэ гэсэн өөдрөг бодолтой өдрүүд үргэлжилж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 4 цаг 6 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 4 цаг 11 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 4 цаг 17 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 4 цаг 19 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 4 цаг 21 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 21 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 4 цаг 22 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 6 цаг 21 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 6 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 6 цаг 25 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 6 цаг 25 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 6 цаг 28 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 6 цаг 28 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 8 цаг 23 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 8 цаг 23 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 8 цаг 26 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 8 цаг 27 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 10 цаг 41 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 10 цаг 43 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 10 цаг 44 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top