x

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сард айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сард айлчилна. Манай улсын гадаад харилцаа, худалдааны гол түнш, стратегийн чухал харилцагч орны хувьд энэ удаагийн айлчлал өндөр ач холбогдолтойг эдийн засагчид болон судлаачид хэлж байна. Эдийн засаг, нийгмийн томоохон төслүүдэд хамтарч ажиллах чухал яриа хэлэлцээр хүлээгдэж буйг онцолж байна. Айлчлалаар хоёр орны эдийн засаг, худалдааны болон хил, боомтын асуудал, томоохон төслүүд, түүнчлэн БНХАУ, ОХУ-тай яригдаж буй гурван талын Эдийн засгийн коридор, эдийн засгийн төслийн асуудлыг хөндөж, мэдэж бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцана гэдийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн 7 хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр танилцуулсан юм.

Олон улсын судлаач, профессор Ж.Баясах, “БНХАУ-ын дарга Ши Жиньпин анх Монгол Улсад төрийн айлчлал хийснээс хойш хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлж байна. Түүнээс хойш Монгол, Хятад, Орос гурван орон “Эдийн засгийн коридор” байгуулахын төлөө хамтран зүтгэж, энэ ажилд ахиц дэвшил гарсаар буй”-г онцлон дурдаж байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалаар эрчим хүч, хилийн боомтын асуудлыг хэлэлцэх хүлээлэлттэй байна.

Айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС болон Багануурын ДЦС-ын бүтээн байгуулалтын талаар эцэслэн ярилцаж, хилийн боомтуудтой холбоотой асуудал хүлээгдэж буйг “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал, эдин засагч Б.Дөлгөөн тодотгож байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажлыг энэ намар эхлүүлснээр 5 жилийн дараа бүрэн ашиглалтад оруулах талаар Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгаад байгаа юм.

Баруун бүсийг эрчим хүчээр хангах стратегийн чухал төслийн санхүүжилтийг айлчлалын үеэр шийдвэрлэнэ гэсэн хүлээлэлттэй байна. Мөн Гашуунсухайт, Ганц мод, Шивээхүрэн, Сэхээ, Бичигт, Зүүнхатавч зэрэг боомтын төмөр замыг холбох ажлыг шуурхайлах зэрэг эдийн засагт нэн түрүүнд шаардлагатай, хүлээлэлттэй байгаа асуудлыг хөрш оронтой хэлэлцэх хүлээлэлттэй байна.

Энэ талаар “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал, эдин засагч Б.Дөлгөөн хэлэхдээ, хилийн боомтуудаас гадна дээр дурдсан УЦС, ДЦС-ын бүтээн байгуулалтад БНХАУ-тай хамтран оролцох, хөрөнгө оруулах чиглэлтэй байгааг тодотгож байна. Энэ талын яриа хэлцэл урагшлавал бүтээн байгуулалтын ажил хурдасна хэмээн хэлж байна.

Урт хугацаанд урд хөрш рүү гарах хилийн боомтуудыг нээж нэмснээр, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт болон эрэлт нэмэгдэж, улмаар эдийн засаг тэлж, гадаад валютын нөөц бүрэлдэх боломжтойг шинжээчид онцолж байна.

Дэд бүтцийн асуудлаа шийдэх замаар, нөгөө талаар харилцан бие биедээ ашигтай худалдааг илүү дэлгэрүүлэх талаас нь ярилцаж, ойлголцолд хүрэх тусам манай улсад орж ирэх валютын урсгал нэмэгдэж, ингэснээр валютын хуримтлал бий болж, ирэх онд төлөх гадаад, дотоодын өрийг барагдуулах боломж бүрдэнэ хэмээн дүгнэж байна.

Айлчлалаар тээвэр-логистикийн асуудлыг ярилцан шийдэж чадвал өнөөдрийг хүртэл тулгараад буй тээврийн зардал буурах боломжтой. Энэ нь өнөөдрийн импортын өндөр зардал, инфляцийн дарамтад ороод буй энэ цаг үед чухал нөхцөл болно гэж шинжээч судлаач нар үзэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 7 цаг 21 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 7 цаг 23 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 7 цаг 25 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 7 цаг 31 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 7 цаг 33 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 7 цаг 35 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 7 цаг 41 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 7 цаг 42 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 7 цаг 46 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 15 цаг 11 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 15 цаг 12 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 15 цаг 16 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 15 цаг 21 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 15 цаг 23 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 15 цаг 25 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 15 цаг 27 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 15 цаг 30 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 19 цаг 31 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 19 цаг 32 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 19 цаг 35 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top