x

Гүйх нохойд гүйхгүй нохой саад... Л.ОЮУН-ЭРДЭНЭ ба Х.БАТТУЛГА

Наадмын дараах улс төр намрын бороотой хамт эхлэв. Баяр наадмын дуулианаар баруун аймгуудыг зорьсон нийслэлчүүд буцахдаа Дарханы замтай барилдан тамираа барж байх зуурт нийслэлд том улстөрчдийн том зодоон эхэлсэн байна. Рингэн дээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар эсрэг хараад зогсож байгаа юм дагуу.

Олон нийтийн сүлжээгээр энэ хоёр хүнийг балешигласан, буртагласан хоёр хүч дээр доороо оролцоод явж байна. Барьсан зэвсэг нь Бэрхийн уурхайд барихаа шахсан бурхны хөшөө, Х.Баттулгын АТГ-т шалгагдаж төмөр замын хэрэг. Сүүлд МоАХ-ны газрыг барьцаалсан Хөгжлийн банкны зээл бас нэмэгдээд байгаа. Ядаж л Ерөнхийлөгч асанг эл хэргээр нь АТГ-аас шалгаж эхэлсэн мэдээ байна. Араас нь дагуулаад Засгийн газрыг буулгаж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай цуу үг ч нийгмийн сүлжээгээр цухалзаад эхэлсэн байна лээ. Тэр ч харин юу л бол... Сонгуулиар байгуулсан засгаа солиод сайжирсан түүх манайд лав байдаггүй юм.

Ингэхэд, наадмын дараа Эрдэнэт үйлдвэрээс зарласан нэгэн тендерийн урилгыг олон нийтийн сүлжээгээр сэвээд эхэлсэн. Хэнтий аймгийн Бэрх тосгоны далд уурхайн мүзейд байрлуулах Очирваарь бурхан, түүний дагалдах бурхдыг бүтээлгэхээр 415 сая төгрөгийн тендер зарласан нь олон нийтийн сүлжээгээр цацагдаж, олон хүний хараалыг идсэний эцэст Эрдэнэт үйлдвэр тендерийг хүчингүй болгосноо мэдэгдсэн билээ.

Бодоход наадмаар авсан одонгийнхоо найранд халуурсан үйлдвэрийн захирал Засгийн газрын тэргүүнд өргөл өгөх ёстой гэж итгэсэн бололтой юм. Яг үнэндээ бол хоёр улсын хамтарсан үйлдвэрийг Монголынх болгосон хүн нь Х.Бадамсүрэн биш, Д.Эрдэнэбилэг. Атал тэр хүн шоронд орж, шонд өлгөгдөхдөө тулаад, харин хураасан, зөөснийг нь тарааж суугаа Х.Бадамсүрэн гавьяаг нь эдэлж яваа нэгэн. Тийм болохоор ганцаардахгүйн тулд Ерөнхий сайдад тал өгч, төрсөн тосгонд нь бурхан бүтээхээр зориглосон бололтой юм. "Гүйх нохойд гүйхгүй нохой саад" гэдгийн бас нэг жишээ.  

Үнэн гэвэл Ерөнхий сайдын төрсөн Бэрх тосгонд бүхэл бүтэн аймгаас давсан хөрөнгө оруулалт тавьсан нь Сангийн сайдын ч гэсэн буруу. Төсвийн сахилга бат гэж зүйлийг хэн хариуцах ёстой билээ? Ерөнхий сайдын хувьд эрх мэдэл дээр байгаа цаг хугацаагаа ашиглаад төрсөн нутгаа өөд татчихья гэсэн хувь хүний хүсэл, шунал байсан байж болно. Гэхдээ тэр нь хэр үр ашигтай зүйл вэ гэдэг тусдаа яриа.

Үүнээс илүүтэй Л.Оюун-Эрдэнийн хувьд хэдхэн сарын өмнө үлгэр мэт сонсогдож байсан ”Шинэ сэргэлтийн бодлого”-оо амь оруулж, боомтуудаа чадавхижуулж эхэлсэн нь нэг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хангалттай ажил. Эдийн засгийн үр ашгаараа С.Баярын Засгийн газрын эхлүүлсэн Оюутолгойн бүтээн байгуулалтаас илүү гарна уу гэхээс дутахгүй. Гэвчиг эхлэлээсээ илүү төгсгөл нь чухал гэдгийг бас тооцох ёстой. Одоо яригдаж байгаа эрчим хүчний том төслүүдээ хөдөлгөөд, Эрдэнэбүрэнгийн УЦС, Багануур, Тавантолгойн нүүрсний станцуудаа барьчихвал монголчууд эрчим хүчний хараат бус байдлаасаа ангижраад зогсохгүй экспортын шинэ бүтээгдэхүүнтэй болчихно. Дуртай ч, дургүй ч Л.Оюун-Эрдэнээс зуурах ёстой ганц шалтгаан энэ.

Гэвчиг улс төрчдийн “угж” болтлоо дампуурсан Хөгжлийн банкийг өнгөрөгч хавар хүчтэйхэн сэгсрээд орхисноороо Л.Оюун-Эрдэнэ олон хүний зүрхэнд “шар ус” хуруулсан байж болзошгүй юм. Ялангуяа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхийнхээ нэр дээр авсан Хөгжлийн банкны зээл хэдэн сарын турш хэл амны бай болсны эцэст арай гэж шууд эзнийг нь АТГ-аас зарлан дуудсан явдал Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын дунд “яс” болж тээглэв бололтой. “Улс төрд найз байдаггүй, эрх ашиг л бий” гэж манайхан ярьдаг. Энд нэр нь дурьдагдаж буй хоёр хүний хувьд ч гэсэн хэнд нь чухам ямар эрх ашиг үйлчилж байна вэ гэдгийг өрнөж байгаа үйл явдлаас өлхөн харчихаж болно.

Ухаад байвал өмнө шалгагдаж байгаад Ерөнхийлөгч болоод хаалгасан, төмөр замаар угаасан бондын мөнгө, Ерөнхийлөгч болсныхоо дараа эхлүүлсэн Майдар төсөл гээд Х.Баттулгыг хүзүүг ороох зүйл цөөнгүй. Эдгээр хэргүүдийн, өөрөөр хэлбэл Х.Баттулгын ирээдүй Засгийн газрын тэргүүний хатуу, зөөлөн буултаас хамаарах учир олон нийт ч анхааралтай ажиглаж байгаа. Товчхондоо гэвэл Л.Оюун-Эрдэнийн хувьд “Хийвэл бүү ай” гэдэг үг цаг хугацааг зааж байна.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 4 цаг 8 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 4 цаг 13 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 4 цаг 19 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 4 цаг 21 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 4 цаг 23 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 23 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 4 цаг 23 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 6 цаг 23 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 6 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 6 цаг 27 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 6 цаг 27 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 6 цаг 30 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 6 цаг 30 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 8 цаг 25 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 8 цаг 25 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 8 цаг 28 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 8 цаг 29 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 10 цаг 43 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 10 цаг 45 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 10 цаг 46 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top