x

"Аялал зугаалгын АИ-92 чацга үйлдвэрлэдэг, ажлын дизель амьдрал үйлдвэрлэдэг"

Эрх баригч Ардын намын дарга сайдууд АИ-92 шатахууны үнийг он дуустал нэмэхгүй гэж гэж жигтэйхэн сүрхий мэдэгдэл хийгээд байгаа.

Тухайлбал, Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал гэдэг нөхөр “Монгол Улсын Засгийн газар “Роснефть компанитай сүүлийн дөрвөн сарын турш хэлэлцээ хийж бодит үр дүнд хүрлээ” гэж мэдэгдсэн. Түүний хэлж буйгаар бол АИ-92 бензиний жижиглэнгийн үнийг 2390 төгрөг дээр тогтворжуулж, литр тутамд 1340 төгрөгийн хэмнэлттэй худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Дэлхийн зах зээл дээр АИ-92 бензин тонн нь 747-1285 ам.доллар болж 72 хувь өссөн бол манайд зургаан хувийн өсөлттэй байгаа. Энэ нь сүүлийн 30 жил хийгдэж байгаагүй түүхэн гэрээ мэтээр яриад байгаа. Яг үнэндээ АИ-92 бол монголчуудын аялал зугаалгын бензин. Одоо манайхан ажил албаны тухай бодолгүй, огтоос бодож санах юмгүй бүгд эх орноороо хөндлөн гулд зугаалж яваа.

Тэгэхээр АИ-92 бензин шулуун шударга эрсхэн хэлэхэд яалт ч үгүй чацга “үйлдвэрлэж” байгаа нь үнэн. Үндсэндээ ард түмэн үзэсгэлэнт байгалийн сайханд зугаалж, газар сайгүй ялгадсаараа булж явна. Зуны дэлгэр цагт амарч зугаалж яваа ард түмний буруу гэж мэдээж юу байхав. Хамгийн гол нь АИ-92 бензин ийм л үүрэгтэй байна гэдгийг нь тодотгож хэлж байгаа хэрэг. Ардын намын хурган сайдуудын попроод, түүхэн шийдвэр гэж хэлээд байгаа АИ-92 Монголд ийнхүү зугаалгын зориулалт бүхий үүрэг гүйцэтгэж байна. Хэрвээ ажил мэддэг, амьдрал мэддэг, ард түмнээ боддог дарга сайдуудтай, эрх баригчидтай байсан бол АИ-92-ын үнийг буулгах бус Монголын эдийн засагт гол нөлөө үзүүлдэг, хадлан тариа, төмс ногоог нь хангадаг дизель түлшний үнийг бууруулах байлаа. Тэгвэл улс орны цаашдын нөхцөл байдал бид бүхний ахуй амьдралд бодит нөлөө болох байлаа. Үүнийг хэн ч бодож тооцоолсонгүй нь харамсалтай.

Гэхдээ манайхны энэ унхиагүй дарга нар мэдэхгүй байна уу, мэдсэн ч ажил хийж, тариа ногоотой зууралдаж байгаа хүмүүсээ улам чангалж, аялж зугаалж эх орноороо хэрэн хэсэж яваа нөхдөө улам давраагаад байна уу. АИ-92-ынх нь үнийг бууруулаад, монголчуудыг ажил хийлгэхгүй тэнүүлж, харин ажлынх нь ганц амин судас болсон дизель түлшнийх нь үнийг улам нэмээд, энэ тэнэгүүдийг гурил будаагүй, төмс ногоогүй, хадлан тэжээлгүй болгоод өгье гээд оросууд хөмхийгөө зуугаад, биднийгээ чангалж суух шиг. Ийм л дүр зураг уншигдаад байна. Энэ сарын 16-аас АИ95 4210, дизель түлш 4030 төгрөг болж нэмэгдсэн. Хотоос зайдуу сум сууринд дизель түлшний үнэ улам үнэтэй байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн тариаланч Г.Батбаяр “Манай суманд дизель түлш 3690 байснаа 4070 болчихсон байна. Үндсэндээ хадлан тарианы ажил, намрын их ажил эхлэх гэж байгаа энэ хариуцлагатай үед түлшний үнэ 380 төгрөгөөр нэмэгдчихлээ. Тариаланч бидэнд асар том цохилт боллоо. Одоо дахиад түлшний үнэ нэмэгдэх сураг байна. Арай үгүй байлгүй дээ. Тариа тарих, түүнээ хураах, мөн тариагаа зөөх комбайн, трактор, техник хэрэгсэл бүгд дизель түлшээр хөдөлдөг гэдгийг энэ төр засгийнхан мэддэг баймаар юм. Мөн хадланчдын өвсөө хаддаг пад пад трактороос аваад газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын хөдөлж байгаа болгон дизелиэр ажиллаж байгаа. Тэгтэл амь амьдрал болсон түлшний үнийг нэмээд харин 92 шатахууны үнийг тогтворжуулна, бууруулна, он дуустал нэмэхгүй гэж зарлаад байгаа нь ямар учиртай юм бэ. Намрын ургац хураалт дээр маш их хүндрэл гарах нь тодорхой боллоо. Энэ байдлаараа тариаланчид ургацаа хурааж чадах эсэх нь асуудалтай боллоо. Ирэх жилийнхээ талбайг бэлтгэж уринш хийдэг. Манай энэ тариалангийн бүс нутагт уринш хийсэн нэг ч тариаланч одоогоор алга. Түлшнийхээ үнэнд боомилоод гараа хумхиад хэлэх ч үггүй сууж байна. Уринш хийж чадахаа байвал ирэх жил будаа тарихгүй. Ийм л хүндрэлтэй асуудалтай бид бүхэн туллаа” хэмээн арга цөхрөн ярьж байна.

Монголчууд биднийг талх гурилтай залгуулж, төмс ногоотой байлгаж байгаа тариаланчид, ногоочид, буянтай хүмүүстээ эрх баригчид минь арай өширхдөг юм биш байгаа даа. Яг тариа ногооных нь цагт түлшнийх нь үнийг чөлөөлж өгөх байтал сөхөрч унатал нь нэмж, амаар нь шороо үмхүүлж, яс махтай нь хатааж байгаа нь нээрээ тариаланчдын хэлдгээр ямар учиртай юм бэ. Нөгөө төмс хүнсний ногоо, улаанбуудайныхаа хэрэгцээг дотооддоо 100 хувь хангана гэж хэлээд байсан нь энэ үү. Эсвэл гурилгүй, ногоогүй болгож ард түмэн өлбөрч үхэхийг харах гээгүй юм бол дизель түлшнийхээ үнийг бууруулаач ээ. Эдийн засагч Г.Батзориг саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Холбогдох байгууллагуудаас инфляцийг 16 хувьд хүрсэн талаар мэдээлж байна. Гэвч бодит байдал дээр 20 гаруй хувь давсан” гэдгийг мэдэгдсэн. АИ95 болон дизель түлшний үнэ өссөнтэй холбоотойгоор ирэх есдүгээр сарын эхээр инфляц төд удалгүй 30 хувь руу дөхөх нь. Ингэснээр Монголчуудын гурван хүн тутмын нэг нь бус, хоёр хүн тутмын нэг нь ядууралд нэрвэгдэж, цаашлаад өлсгөлөнд нэрвэгдэх аюултай гэдгийг ч олон улсын санхүүгийн байгууллагаас анхааруулсаар байгаа.

Наанаа найланхай аашилж байгаад ар хударгаар нь хутгалдаг нэгэн шиг Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Уул уурхайн сайд Г.Ёндон нар “Дизель болон АИ-92 шатахууны үнийг тогтворжууллаа” хэмээн ард түмнийг тохуурхсан, ажил хийж байгаа тариаланчид, ногоочидодоо өширхсөн юм шиг ийм увайгүй мэдэгдэл хийхээсээ ичих хэрэгтэй. Ичээд зогсохгүй амьдрал бүтээж байгаа тариаланчид, ногоочдоос уучлал гуйх ёстой. Аялж зугаалж, эрхэлж яваа иргэдэд таалагдах гэсэн тэнэг шийдвэрийн горыг бид улсаараа, нийтээрээ, нийгмээрээ удахгүй хүртэнэ. Монголчуудын амьдрал, хувь заяа эцсийн эцэст дизель түлш дээр тогтож байгааг эрхэм сайд нар та бүхэн мэддэг болов уу. Хэрвээ мэддэг байсан бол ард түмэнд таалагдахын тулд АИ-92 шатахууны үнийг буулгаснаас, амьдралд нь нөлөөлөх дизель түлшний үнийг бууруулж, улс орноо ард түмнээ бодох байсан юм.

Манай улс нэгдүгээр сараас долдугаар сарын10-ны хугацаанд нийт 946 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 872.3 мянган тонн шатахуун байна. Үүнээс АИ-92 автобензин 314.8 мянган тонн бол дизель түлш 472.9 мянган тонн байна. Өөрөөр хэлбэл, АИ-92 шатахуунаас дизель түлшний хэрэглээ 158.1 мянган тонноор өндөр байна. Үүнээс үзэхэд хэрэглээ өндөр бүтээгдэхүүнийхээ үнийг тогтмол хэмжээнд барих нь эдийн засгийн хувьд өндөр үр нөлөөтэй гэдэг нь нэгэнт тодорхой харагдаж байгаа юм. Угтаа энэхүү энгийнээс энгийн ойлголтыг энэ Засгийн газрынхан бүгдээрээ мэдэж байгаа ч үнэнийг нь хэлэх зоригтой, шударга хүн алга. Хүүхэд нь буруу зүйл хийснийг нь мэдэж байгаа ч толгойг нь эргэтэл хашгирч, дороо дэвхцэж уйлаад зогсохгүйг нь мэддэг эрх хүүхдээсээ айдаг эцэг эхчүүд шиг л нүдэн балай чихэн дүлий суусаар.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 4 цаг 24 мин Мэдээж “Ар нь түүз!” 4 цаг 36 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 4 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 5 цаг 1 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 5 цаг 4 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 5 цаг 9 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 5 цаг 14 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 5 цаг 19 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 20 цаг 18 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 20 цаг 22 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top