x

“Азеруудын амссан зовлонг хохоолууд амсаx цаг!”

Орос-Украины дайнтай холбогдуулан 2015 oнд бичсэн орчуулгаа сайтдаа тавихаар шийдлээ. Эндээсмэдлэг мэдээлэл ахиухан олж авах болов уу хэмээн уншигчиддаа учирлая.

Ийм нэг хэлц үг, егөөдөл оросуудын дунд яригдах болжээ. “Хохо́л”(хохлу́шка – эмэгтэй нь) гэдэг нь украинчуудыг егөөдсөн доромж нэр. 

Азербайжаны haqqin.az хэмээх портал сайтад тавигдсан мэдээллээр бол, Украин гэдэг бол1993 оны Азербайжан аж. Уг сайтад “Дашалтаас Дебальцево хүртэл” гэсэн гарчиг бүхий лут том өгүүлэл тавигдсан ба түүхэн өгүүлэл гэмээр санагдлаа. Украинд өрнөсөн үйл явдал бол 1990-ээд оны эхээр Карабахт өрнөсөн үйл явдлын давтамж хэмээн онолджээ. Ганц Карабахт ч биш, Азербайжанд өрнөсөн үйл явдал өнөөгийн Украин дээр нүднээ яг буух ба ялангуяа 1993 он яг харагдав гэв. Бүрэн эрхт улс мөн үү, биш үү гэдгийг нь Украин, Азербайжан дээр яг сориод тавьчихаж байгаа юм байна. Энэ хоёр улс үндэстэн хэзээ ч тусгаар тогтнолоо олж авалгүй явсаар 1991 оныг хүргэсэн, тусгаар тогтнож явсан туршлага сургамжгүй явсны гайгаар нэг нь Нагорно-Карабахаасаа, нөгөө нь Крымээсээ салж хагацаад, мөд Донбассаасаа салж хагацах гэж байгаа нь энэ болов уу хэмээн haqqin.az сайт бичсэн байх юм. 

Цааш нь сонирхъё. Этносын нэр, малгай хаяг гэж нэг юм байдаг бол түүнийгээ “украинчууд”, “азербайжанчууд” гээд зүүгээтэхсэн чинь л бөөн хэрүүл дагуулаад байж байгаа энэ ажээ. Этнос гэдгийг үндэс угсаа гэж буулгаж болно. Этносын тийм нэр малгай хаягтай явахыг хүсэхгүйчүүд нь салан тусгаарласнаа зарлачихлаа. Нэгэнд нь болсон, нөгөөд нь болж буй үйл явдал ердөө л энэ. Мэдээж тусгаар тогтнолоо зарламагц л тусгаар тогтнолгүй явсны гайгаар интернационалчид биш, националистууд төрийн толгойд гараад ирнэ, тэгээд бүх лай эхэлнэ. Гүрж дээр ч мөн нотлогдсон, Өмнөд Осет, Абхазаасаа салж хагацсан гашуун жишээ Украинд дохио сануулга даан ч болсонгүй. Националистуудын солиорол Днестрийн бүгд найрамдах улс гэгчийг Молдовад тулгасан, тэр нь 23 жилийнхээ нүүрийг үзэж буй. 

Энэ бүх тохиолдолд Орос олон улсын батлан даагч, энхийг сахиулагч, эврэлүүлэгчийн гол үүрэг гүйцэтгэв. Харин эвлэрүүлээд хөгжил цэцэглэлийг хангасан нь өнөөг хүртэл байхгүй. Тэгнэ гэсэн горьдлого хааяагүй. Азербайжан, Гүрж, Украинд төрийн эрх Үндсэн хуулийн бус аргаар нэг бус удаа шийдвэрлэгдэж байлаа. Киргизийг бас нэрлэж болно. Тэр тоолонд Оросыг харддаг боловч тэр эргэлтүүдэд Оросын оролцоо гэхээр баттай ноттой баримт нэгээхэн ч үгүй. Харин үймээн болж өнгөрсний дараа нутгийн оросууд, нутгийн украинчууд (Молдовад), нутгийн армянчууд (Азербайжанд) Оросоос авралын гар хүсэн хүлээсэн нь нууц биш, ОХУ авралын гараа сунгасан, цаадуул нь үндэстэн угсаатны цэвэрлэгээний аюулаас аврагдсан. Олон улсын хяналт нэн даруй тогтоохгүй бол Босни шиг лал, христианаараа хуваагдан угсаатны цэвэрлэгээ хийвэл хийхээр донсолгосон үеүд хуучин СССР-ийн нутагт бишгүй л тохиолдож байсан. 

Азербайжан, Украинд адилтгахаар үзэгдэл өчнөөн төчнөөн өрнөсөн, өрнөж ч байна. Үндсэрхэг үзлийг дэвэргэх нь хэтэрсэн. Азербайжанд пантюркизмын үзлийг курдууд дэвэргэсэн ба Украинд бандеровщина гэх үзлийг “неонацист” гэж оросуудын нэрлээд буй хэт даврагчид дэвэргэсэн. Мэдээж Оросын эрх ашиг хөндөгдөж, нутгийн уугуул орос иргэдийн хэл соёл, иргэншил, оршин байх баталгаа алдагдсан бол Орос оролцож л таарна. Тэр нь Азербайжан, Украины хувьд дайсагнан үзэх гол нөхцөл шалтгаан. Гэхдээ Орос өөрөө хөндлөнгөөс оролцсоноо ямагт үгүйсгэнэ, үгүйсгэх мөртлөө өдсөн нь нөгөө талын националистуудыг хэмээн яллан буруутгана, арга буюу аргагүйн эрхэнд орос иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаас аргагүй байдалд хүргэлээ гэнэ. Тархи угаалтыг Орос дэндүү сайн хийнэ. Хуягласан суртал нэвтрүүлэгт үнэхээр гаршсан. 

Үнэхээр ч цаад Азербайжанд нь нутгийн армян ба нутгийн тун цөөн тоот орос, өнөөгийн Украинд бол нутгийн Донбассын оросууд улс төр, нийгмийн бүх ялгаварлыг амсаж, эрх мэдэл, аз жаргалтай амьдралаа алдсан тул ОХУ-аас өөр түших тулах хань нөхөд байхгүй гэж мэтгэнэ. Түүнийг нь ч Орос “харгалзан үзнэ”, тэглээ гээд тэднийг Москвад аваачаад тансаглуулахгүй, нутагтаа жаргалаа ол гэнэ, түүнд чинь “тусална” гэнэ, тусламж нь зэвсэглэсэн сайн дурынхан “ополченц” (хөлсний цэрэг, байнгын армийн алин нь ч байж болно) болж хувирна, зэр зэвсгээс өөр тэдэнд илүүчлэх юм Орост байхгүй.

Азербайжаны haqqin.az порталын мэдээллийг л тайлбарлаад байгаа хэрэг шүү дээ. “Украинд хоёрдугаар Карабах бий болов” хэмээн Минскийн тохиролцооны дараахи Донбассыг нэрлэж, тэгэх ч болно хэмээн таамаглагчид олон гарч ирж байна. Орос нь тухайн цагт карабахчуудыг дэмжсэн, гал зогсоолгосон, энх тайвныг тогтоосон, түүнээс хойш 22 жил Нагорно-Карабах оршин байж байна, түүн шиг Донбассыг Орос дэмжээд гал зогсоолгоод, энх тайвныг тогтоолгоод, Украиных ч биш, Оросынх бүр биш Донбассыг гаргаад ирэх юм биш биз гэх хардлага таамаг олонтаа цухалзжээ. 1993 онд Азерын, 2015 онд Украины эрх баригчдын амссан зовлон, хүлээсэн ялагдал нь бараг адил юм. Дайны гарз хохирол гэж ярих аваас байлдаж буй хоёр тал л амссан байж таарна, дайны ачааны хүндийг хоёр тал л хүлээсэн байж таарна. Хоёр тал гээд байгаа боловч эцсийн дүндээ хохирогч нь Азербайжан, Украин хоёр л юм. Учир нь үндсэн нутагт нь өрнөж буй дайн. Карабахын дайны үед дайтагч талуудын аль алин нь Оросоос зэвсэглэж байлаа. Зөвлөлтийн армиас үлдэж хоцорсон зэвсэг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Украин дээр ч энэ үзэгдэл давтагдсан. Зөвлөлтийн армиас өвлөж авсан зэвсэг техник, дээр нь олзны зэвсэг үүрэг гүйцэтгэлээ. Ерөөсөө Орост бүтээсэн, бүтээж буй зэвсгийн аж үйлдвэрийн бүх бүтээгдэхүүн – хамгийн орчин үеийн буудлагын зэвсэг, байлдааны техник, танк, тийрэлтэт пуужин, нисэх онгоц бүгд л хуучин СССР-ийн орон зайд хэрэглэгдэх, цэц мэргэнээ сорих нигууртай хэмээн өрнийнхөн таамагладаг нь эндүүрэл биш гэдгийг Гүрж, Украины дайнууд харуулжээ. Тухайн үеийн азербайжаны, өнөөгийн украины армийн байлдааны бэлтгэл, байлдах ур чадвар, зориг зүрх нь мөн адил талдаа. Тэд дайнд ялах хүсэл тэмүүлэл муутай, харин дорнод украины ополченцууд, карабахчууд үзэл санааныхаа төлөө, газар нутгийнхаа төлөө, эрх чөлөөнийхөө төлөө тулалдаж байгаа тул ялах магадлал өндөр. Тийм тэмцлийг Орос “хүнлэг ёс”-ны үүднээс дэмжихээс аргагүй.

Карабах дахь байлдааны ажиллагаанд оросын цэрэг оролцсон, Кировабад хотын гарнизоны ачаар Шаумяновск районы армянхүн амыг хядуулчихаагүй юм. Тухайн цагт Б.Ельциний оролцоотойгоор гал зогсоох тухай Бишкекийн 1994 оны протокол байгуулагдаж, түүнд нь Ельциний ятгалга шахалтаар Армен, Нагорно-Карабахын дарга нар гарын үсгээ зурж байв. Хэрэв тэгээгүйсэн бол Карабахын арми Баку хүртэл давшчихаар зэхээд байв. Гадаадын хөлсний цэрэг Карабахт ашигласан хур туршлага Донбасст бас давтагдлаа. Гейдар Алиевын өнгөн дээр Карабахын дайнд азеруудын талд хэдэн мянган афган, чеченьчүүд хөлсөөр тэгэхдээ лалын итгэл үнэмшлээрээ байлдаж байв. Тэд л аминд орсон хэмээн азерууд эдүгээ үздэг. Тэд дайчин ааг омгоороо Карабахын тосгодыг чөлөөлж, азербайжаны засгийн газрын цэрэгт хүлээлгэн өгч, цаашаа давшиж байжээ. Харин азербайжаны цэрэг тосгодыг хүлээн аваад дээрэм тонуул, яргаллыг хэтрүүлээд хариуд нь армянчууд сөрөг давшилт хийн тосгодоо эргүүлж авдаг байв. Донбасст энэ явдал яг давтагдсан, 1500-2000 гадаадын хөлсний цэрэг украины армид байлдаж байна, тэд чөлөөлдөг, араас нь украины арми ороод хэлмэгдүүлдэг, хариуд нь ополченцууд давшдаг хэмээн haqqin.az сайт үзжээ. 

Цаашаа Азербайжан, Украин дахь мөргөлдөөний ялгаа гэж юу вэ гэдэг дээр оросын regnum.ruгэх нэгэн сайтын мэдээллээс эшлэе. Ялгаа их байна гэнээ. Украин бол Оростой шууд хил залгаа, Донбасс бол Оросын баруун өмнөд хилийн дагуухи бүс нутаг бол Карабах, Армен нь Оростой хил залгадаггүй. Дэлхий дэх өнөөгийн геополитикийн нөхцөл байдал ч өөрчлөгдсөн тул Карабахын дайн гэдгийг Донбассын дайнтай зүйрлэшгүй. Оросын өнөөгийн удирдлага нь шууд хил залгаа бүс нутагтаа мөргөлдөөний сунжирсан голомт байлгаад байх сонирхол бүр ч байхгүй. Тэгэхдээ тэр хавьд нь Украины хил хязгаар дотор мөргөлдөөнийг тэр голомтыг намжаах бололцоо бас байхгүй. Намжаалаа ч Оросын эрх ашгийг хөндсөн өөр нэг мөргөлдөөний голомт хаа нэгтэй уугина. Жишээ нь Карабахт хилийн мөргөлдөөн эргэж дэгдэх, тэр нь дайн болж хувирах магадлал нэн өндөр. Армен-Азербайжаны хил дээр ч буун дуу үе үе нүргэлж буй. Ер нь Азербайжаныг тойрсон хоёр хямрал улам хурцдана. Газрын тосны үнэ үргэлжлэн унасаар байх ахул нэг хямрал нүүрлэнэ. Карабахаас болж дайн дэгдвэл давхар цохилт амсана. Азербайжаны үндэсний мөнгөн тэмдэгт манатын ханш 34 хувиар уруудсан нь тийм давхар цохилтын нэг нь байж болох юм. Украины асуудлаас болж Өрнөд-Оросын хооронд буй болсон сөргөлдөөнд энэ улс төвийг сахих гэж бүр ч хэцүү шахалтын өмнө ирж байх шиг.Хойгуураа бол Каспийн тэнгисээр Азербайжан нь Оростой хиллэдэгийн хувьд энэ орны стратегийн байршил өөр олон нээнтэг, эрсдэлийг ирээдүйд тулгаж болох талтай гэжээ.

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 11 цаг 15 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 11 цаг 17 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 11 цаг 18 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 11 цаг 19 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 11 цаг 19 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 11 цаг 20 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 11 цаг 21 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 11 цаг 24 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 12 цаг 1 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 12 цаг 8 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 12 цаг 25 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 12 цаг 38 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 12 цаг 44 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 14 цаг 40 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 14 цаг 41 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 14 цаг 41 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 14 цаг 42 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 14 цаг 43 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 14 цаг 43 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 14 цаг 44 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top