x

Гавьяаг нь Х.Бадамсүрэн хүртэж, гавыг нь Д.Эрдэнэбилэг зүүлээ

Монголын төр Эрдэнэт үйлдвэрийн нөөцийг 70 жилээр нэмэгдүүлж зургаан жил удирдсан Х.Бадамсүрэн захирлыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа. Сайхан хэрэг л дээ, түүнд баяр хүргэе. 

Эрдэнэт үйлдвэрийн өнөөдрийн сайн сайхан амжилт ололт, ашиг орлогыг ярихад Монголын талд бүрэн авчирсан “түүх” заавал яригдах учиртай.

Монголын төр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд авчирсан Должингийн Эрдэнэбилэгийн гарт нь гав зүүж яллагдагчаар татаж шоронд хийж үзүүлсэн. Түүнд гавьяа байсан уу гэдгийг бодохыг ч хүссэнгүй. Одоогоор түүнд 7 жилийн өмнөх Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалд хатгагчаар орсон, 8 жилийн өмнөх Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесст хатгагчаар орсон. Мөн 6 жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг шилжүүлэх ажиллагаанд тухайн үеийн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт хамжсан, Зохион байгууллалттай бүлэглэл байгуулсан гэсэн хэргүүдээр ял тулгаж буй. Одоо мөрдөж байгаа хуулиар бол бүгд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд авчрахад гол үүрэг гүйцэтгэсэн Должингийн Эрдэнэбилэг 2019 оны 3 дугаар сараас хойш хилийн дээс алхаагүй, гадны эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх ч эрхгүй 3 жил 4 сарын хугацаанд тарчилж байна. 

Дээр нь өнөөдрийн байдлаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т концессын гэрээ хэрэгжүүлж байсан "Кью Эс Си" ХХК-ийг Улсын дээд шүүхээс тогтоосон 192 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банканд төлчихөөд байна. Энэ төлбөрийг суутган тооцох уу, “бэлнээр тоолоод” авах уу гэдэг нь Монголын төрийн л мэдэх хэрэг.

2018 оны 1 дүгээр сарын 6. Засгийн газар нууц асуудал хэлэлцжээ. Дуусангуут нууц хурлаараа юу ярьснаа зарлав. Улсын Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг няц гишгэж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргаснаа гурван сайд мэдэгдэл хийв.

Засгийн газар хуралдаад л Улсын Дээд шүүхийн шийдвэрийг өөрчилдөг, тэнд суугаа 16 сайдын гарын үсэгтэй тогтоолоор дээрэм хийж болдог цаг үе иржээ. Тэр үеийн Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлснээр бол Дээд шүүхийн шийдвэр өмнөх Засгийн газрын шийдвэрийг л буруутгасан. Одоо өөр Засгийн газрын шийдвэр гарч байгаа нь энэ гэсэн юм.

Өнөөдөр тэр хүн ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байна. Харин өнөөдөр ямар нөхцөл байдал үүсэв?

УИХ-ын 2018 оны 1 дүгээр сарын 4-ний 23 дугаар тогтоолын хэрэгжилтийг хянаж ХЭЛЦЭЛ хийж харилцан суутгах санал боловсруулж Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад, Сангийн сайд ахалж “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан гэх “Монголиан коппер корпорейшн” талтай хийсэн хэлцэл хийж байна. Засгийн газрын зорилго нь Монголын төр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг улсын мэдэлд буцаан авахын тулд худалдан авсан гэх тал буюу “Монголиан коппер корпорейшн”-д төлбөрөө төлөх явдал.

Ингээд Д.Эрдэнэбилэгийн авчирсан Эрдэнэт үйлдвэрийг улс төрийн аргаар төрийн мэдэлд “булааж” аваад, оронд нь ял тулгаж өр буюу Д.Эрдэнэбилэгээс авах авлага гэгчийг үүсгээд түүнд төлөх байсан өрнөөсөө ямар эх үүсвэрүүдээс, ямар дарааллаар суутган тооцох жагсаалтаа гаргаж, үүний дагуу УИХ-ын 2018 оны 01 дугаар сарын 04-ны 7 дугаар тогтоол баталсан байдаг юм.

Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбилэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авчирсаныхаа төлөөсөнд шоронд хоригдож, ял тулгуулж, эрүүл мэндээрээ хохирч, Төрд хураалгасныхаа дараа төрөөс авах ёстой нөхөн олговрынхоо оронд тэдний амаараа тогтоосон мөнгөн төлбөр бүрийг суутгуулж эд хөрөнгөөрөө хохирч “шагнуулав”.

Ажлын хэсгийн ахлагчийн хувиар Б.Жавхлан сайд Засгийн газарт асуудлыг танилцуулсны дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 9-нд  “Монголиан коппер корпорейшн”-ий удирдлагуудад санал хүргүүлсэн. Үүнд дээрх харилцан хамаарлуудыг нь дурдаад яаж суутган тооцох саналтай байгаагаа хүргүүлээд байр суурь, саналаа Ажлын хэсэгт яаралтай ирүүлэхийг хүссэн байдаг. Нийт дүн 1.1 их наяд төгрөг! Үүнээсээ ял тулгахдаа тогтоосон дүнгээр “Өр төлүүлж байна” гэх нэрийдлээр суутган тооцсоор байна.

Яагаад Монголын эдийн засгийн хүндрэлтэй тэр цаг үед Монголын төрд 400 сая ам.доллар огт байгаагүйн төлөө, Хоёрдугаарт, Оросын талаас санал болгосон ажлын 12 хоногийн дотор багтааж Монголын төр энэ их хэмжээний мөнгийг босгож чадахгүй байсны төлөө Д.Эрдэнэбилэг шоронд суух, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох ёстой гэж?  Дашрамд ОХУ-ын  “Ростех”-ээс  ирсэн захидалд Эрдэнэтийн 49 хувийг Монголын талд өгөх эсэх тухай хаалтын хугацааг тодорхой тогтоосон байсныг сануулъя.

Энэ 49 хувийг Монголын талд авчирсан нь гавьяа юу? Эсвэл улс төрийн намын хуучин кадр төрийн томилгоогоор төрийн өмчит компанийн захирлаар ажиллах нь гавьяа юу гэдгийг ялгаа ийм л байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • maria (172.70.162.206)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Патрисия Мартинс гэдэг, өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би асар их өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа ХОСЕ ЛУИС түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй (Педра Гончала) тааралдав. Тиймээс би тус компанийн шуудангаар (joseluisloans@gmail.com) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийг 2 хувийн хүүтэй баталж өгсөн нь миний төлөө юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал JOSE luis loan-тэй түүний имэйлээр холбогдоно уу. (joseluisloans@gmail.com)
    2022 оны 07 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 4 цаг 5 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 4 цаг 11 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 4 цаг 17 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 4 цаг 19 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 4 цаг 21 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 21 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 4 цаг 21 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 6 цаг 21 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 6 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 6 цаг 25 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 6 цаг 25 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 6 цаг 28 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 6 цаг 28 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 8 цаг 23 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 8 цаг 23 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 8 цаг 26 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 8 цаг 27 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 10 цаг 41 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 10 цаг 43 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 10 цаг 44 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top