x

“Эрдэнэс Тавантолгой” 2021 онд орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд үйл ажиллагаа эхэлснээс хойш 2021 оны эцэс гэхэд нийт 83.5 сая тонн нүүрс (2021 онд 8.5 сая тн) олборлосон байна.

Өнгөрсөн онд компани 1.1 их наяд төгрөгийн орлоготой, 110.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Мөн улсын төсөвт 420.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 198.3 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын ажилд зарцуулсныг “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үеэр мэдээлэв.

Түүнчлэн өнгөрсөн онд компани 4 чухал дэд бүтэц, үйлдвэрийн судалгааг боловсруулсны дотор нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц, Тавантолгойн нүүрс ачилт логистикийн төвийн ТЭЗҮ судалгаа, Загийн усны хоолойн зураг төсөл зэрэг багтаж байна. Компани “ЭТТ Бонд”-ын санхүүжилтээр хөрөнгө татан төвлөрүүлж, төслүүдийн санхүүжилтийг тасалдуулахгүй хийж байгаа аж.

Тус компани 2021 онд “ЭТТ Бонд”-ын 1, 2 дугаар транчийн арилжааг амжилттай зохион байгуулж 1 их наяд 22 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлжээ. Үүний 680 орчим тэрбум төгрөг нь иргэдээс эх үүсвэртэй байсныг Эрдэнэс монгол коапнийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.

Компанийн ТУЗ 2021 онд 11.7 сая тонн нүүрс борлуулж 703.3 сая ам.долларын борлуулалттай ажиллах төлөвлөгөөг баталсан ч Цанхийн баруун, зүүн уурхайгаас 6.3 сая тонн нүүрс экспортолж 396.1 сая долларын орлого олжээ. Гэвч цар тахлын хүнд үеийг давах үүднээс эрсдэлийн төлөвлөгөө хэрэгжүүлж, худалдан авагч компаниудаас урьдчилгаа төлбөр авах замаар 709.7 сая долларын орлогыг татан төвлөрүүлжээ. Ингэснээр борлуулалтын орлогын төлөвлөгөөний биелэлт 101 хувьд хүрснийг тус компанийн ТУЗ-ийн дарга Д.Батбаатар онцолсон байна.

2021 оны эцэс гэхэд компани томоохон төслүүдийн санхүүжилтийг 87 хувьд хүргэсний дотор төмөр замын төслүүд багтаж байна. Тухайлбал 2019 оноос хойш ТТ-Гашуунсухайт төмөр замын төсөлд 1.46 их наяд, ТТ-Зүүнбаян төмөр замын төсөлд 1.16 орчим их наяд, 2018 оноос хойш "Тавантолгой түлш" компанид нийт 450 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийгээд байгаа ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 5 цаг 26 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 5 цаг 28 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 5 цаг 31 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 5 цаг 36 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 5 цаг 38 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 5 цаг 41 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 5 цаг 46 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 5 цаг 48 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 5 цаг 51 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 13 цаг 16 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 13 цаг 17 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 13 цаг 21 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 13 цаг 26 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 13 цаг 28 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 13 цаг 30 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 13 цаг 32 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 13 цаг 35 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 17 цаг 37 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 17 цаг 38 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 17 цаг 40 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top