x

"Пересвет Челубей хоёрын тулалдаан" зургийн НАЙМАН НУУЦ

Үнэн хэрэгтээ бол энэ зураг нь алс холын үеийн тухай өгүүлсэн боловч түрэмгийлэгчдийн эсрэг дайны талаарх орчин үеийн зураачийн үзэл санаа юм.

Оросуудын татар-монголыг дийлсэн цуутай ялалт хийгдсэн гэх Куликовын тулалдааны сэдэвт эргэн орох онцгой тохиолдол Михаил Авиловт хэрэг болжээ. "Татарын Чели-Бейн  Пересветтэй халз тулахаар гарч байгаа нь" зургаа тэр аль өмнө 1917 онд анх тавьж үзүүлсэн байдаг. Хожим тэр зургаа олигтой болсонгүй гээд устгажээ.

Михаил Авилов. "Пересвет Челубей хоёрын тулалдаан" 1943 он

Зотон, тос. 327×557 см

Санкт-Петербургийн Улсын Русский музейд (Оросын музей) хадгалагддаг

Зураг устгагдснаас хойш зууны дөрөвний нэг өнгөрөх цагаар Эх орны дайн эхэлжээ. Дэлхийн нэгдүгээр дайны ахмад дайчин Авилов сайн дураар фронтод очих гэсэн ч наснаас нь болоод түүнд татгалзсан байв. Харин уран зураач дайн эхлэх үед жар хүрсэн байлаа. 1941 оны арванхоёрдугаар сард түүнийг бүслэгдсэн Ленинградаас Узбекистанд нүүлгэжээ.

Зураач 1942 оны намар Москвад ирсэн ба түүнд засгаас урлан гарган өгчээ. Ингээд тэр Оросын Алтан ордтой хийсэн тэмцлийг огт өөр сэтгэлтэйгээр зурж эхлэв. Өөрийнх нь яриагаар зураг ер бусын хөнгөнөөр бичигдсэн гэнэ. Куликовын тулалдааны эхлэл болсон татар монголын баатрын орос ламтай хийсэн тулаан хоюулангийнх нь үхлээр дууссан гэдэг. Тэр нь нэлээдгүй хожмын эх сурвалж болсон "Мамаевын их нүдэлцээний тухай домог"-оос (ердийнхөөр түүнийг XV зууны хоёрдугаар хагас, XVI зууны эхний бичлэг гэдэг) сэдэвлэсэн тогтоогджээ. Өмнөх домог, үлгэрлэлийн эх сурвалжид 1380 оны тэр үйл явдалд  энэ халз тулааны талаар өгүүлэгдээгүй ба орчин цагийн түүхчид "…домог" үнэн эсэхэд  эрзэлздэг.

Дайны жилүүдэд энэ эх сурвалжид шүүмжлэлтэй ханддаг байсан ч харийн түрэмгийлэгчдийн эсрэг амжилттай хийсэн Оросын тэмцлийн түүхийн шаардлага өндөр байлаа. Зөвлөлтийн цэргийн ялалтаар төгссөн Сталинградын төлөөх хүнд тулалдаан явагдаж байсан шийдвэрлэх үед Авилов энэхүү зураг дээрээ ажиллажээ. Зотон дээрх үйл явдал нь үнэн түүхийн резонанс болж чадав. Хэн нь ялах нь тодорхойгүй байгаа ч хувилгаан хөгшнөөр адислуулагдсан дайчин лам амиа алдсан ч догшин дайснаа даран орос цэргийнхэнд найдвар төрүүлж өгчээ. 

1. Тулалдаан болсон газар. Куликово поле (Куликовын тал) нь Дон ба Непрядва голын уулзварт байгаа. Өнөөдөр тэр газар нь Тульск мужид багтах ба тэнд үйл явдалд зохицуулсан музей, дархан газар бий. Гэхдээ, түүхч, хэл судлаач, профессор Сергей Азбелев түүний талаар "XIV зууны судар бичигчид "устье-уулзвар" гэдэг үгээр Волова нуураас Непрядва голын эх авсан газрыг хэлсэн. Тэр нь Дон мөрөнтэй нийлсэн уулзвараас ойролцоогоор 40-өөд километрын зайтай" гэсэн маргааныг өдөөсөн байгаа.

2. Александр Пересвет. Эх сурвалжуудад түүнийг лам, язгууртан тайж хүн гэж нэрлэж байгаа. "...домогт" тэр хүний тулааны талбарт гарахаас өмнөх түүхийг анх өгүүлжээ. Донын Дмитрий вангийн хүсэлтээр ном хурсан хувилгаан Сергий Радонежский өмнө нь алдартай дайчид байсан Пересвет, Ослябю гэсэн хоёр ламыг вантай хамт илгээсэн гэжээ.

Хувилгаан гэгээнтэн хөгшин Куликовын тулалдааны өмнө вантан уулзсан гэдэгт түүхчид бас л эргэлздэг. Жишээлбэл, түүхч Игорь Данилевский оросын цэрэг цугларч байсан Коломно руу яарч явсан Донын Дмитрийн хувьд замаа хоёр дахин уртасган хувилгаан Сергийд хүрэлцэн очих нь эрсдэлтэй хэрэг байсан ба тэр үед ван хөгшин хоёр сөргөлдөөнтэй байсан гэх магадлалтай гэжээ.

3. Челубей. "…домгийн" янз бүрийн редакторлалд энэ догшин дайчинг нэрлээгүй буюу эсвэл Темир-мурза үгүй бол Таврул гэж нэрлэсэн байгаа. Дайсныхаа гол баатрыг анх 1680 оны эх сурвалжид Челубей гэж нэрлэжээ. 

4. Пересветын зэвсэг. Авилов нарийн деталь гаргах эрмэлзлэлдээ хөтлөгдөн Улсын түүхийн музейд орос зэвсэг, хуяг дуулгын олон тооны таталбар хийж байжээ.

5. Дуулга. Домгийн өгүүлснээр, тулалдаанд Пересвет "архангельск маягийн шелом" нэг үгээр, даянч бадарчны куколь гэх гозгор дуулгатай байсан гэнэ. Гэхдээ, зөвлөлтийн зураач баатрын ламын статусыг онцлох гээгүй ба зурагтаа тэр түүнийг христийн ертөнцийн аврагч гэдгийг хуяг дээрх загалмайгаар “хальт” үзүүлжээ. Дайчны толгойг хожуу үеийн пөмбөгөр, шовх үзүүр бүхий дуулга хамгаалжээ. XIV зуунд тийм дуулга Орост дэлгэрээгүй байжээ.

6. Челубейн хувцас. Авилов Узбекистанд нүүлгүүлсний дараа хийсэн азийн хувцас хээний таталбаруудаа энд ашиглажээ.

7. Бамбай. Пересветын жад нь дайсныхаа бамбайн могойн дүрсийг хатгасан байгаа нь Оросын дайны бурхан Хувилгаан Георгийн бэлгэдэл болж байна. Могой нь оросын аман зохиолд талын зэрлэг омгийнхны бэлгэдэл болдог. Тэдний эсрэг тэмцэх уриалга юм.

8. Оросын дайчид. Догдлолд автсан дайсны эгнээг бодвол оросын цэргийн эгнээ тайван, тогтуун итгэлтэй. Тэр нь жад, тугны христийн зурагтай хоругвь гэх далбаа зэргийн босоо байдлаар илэрч Доны Дмитрийн дайчид тэдний үйлс зөвгэдэгт итгэлтэй зогсоно.

ЗУРААЧ: Михаил Авилов

1882 он: Тэрээр Петербургт төржээ.

1904-1913 он: Уран зургийн Академийн дайны зураачийн ангид суралцав. "Ханхүү Иван Грозный ба сурган хүмүүжүүлэгчид" зургаар дипломоо хамгаалжээ.

1914-1917 он: Дэлхийн дайнд сайн дураар оролцон тулалдаж, сэтгүүлүүдэд фронтын  таталбаруудаа нийтлүүлж байв. 

1918-1921 он: Сибирьт амьдрав. Уран зураг, таталбарын курс зохион байгуулж, хотын баяруудад чимэглэл хийдэг байв.

1923 он: Хувьсгалт Оросын зураачдын эвлэлд элсэн таталбар зургийн курс зохион байгуулж байлаа.

1941 он: Ленинградын бүслэлтээс нүүлгэн шилжүүлэгдэв. 

1942-1944 он: Москвад амьдрав. 

1946 он: "Пересвет Челубей хоёрын тулалдаан" зургаар Сталины шагнал хүртэв. 

1947 он: СССР-ын Уран зургийн академийн жинхэнэ гишүүн болоод И.Е.Репины нэрэмжит Ленинградын уран зураг, баримл, уран барилгын дээд сургуульд багшлав.

1953 он:  РСФСР-ын Ардын зураач цол хүртэв. 

1954 он: Насан эцэслэв. Санкт-Петербургийн Тихвины оршуулгын газрын урлагийн мастеруудын дунд нутаглуулагджээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо 1 цаг 44 мин Ираны Ерөнхийлөгчийн осолдсон нисдэг тэргийг олжээ 1 цаг 51 мин Хотын дарга Х.Нямбаатарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгожээ 3 цаг 28 мин ЭМГЭНЭЛ 3 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 4 цаг 8 мин Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн 4 цаг 15 мин Б.Хурцыг өмгөөлөх нь 4 цаг 43 мин О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй 23 цаг 58 мин Номын баяр “Илүү их уншъя” уриа дор зохион байгуулагдаж байна Өчигдөр 13 цаг 01 мин СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ Өчигдөр 13 цаг 00 мин ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Өчигдөр 12 цаг 51 мин “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ Уржигдар 16 цаг 02 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... Уржигдар 15 цаг 37 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Уржигдар 14 цаг 56 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 2024-05-17 Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо 2024-05-17 Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" 2024-05-17 Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ 2024-05-17 “Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт... 2024-05-17 Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил, АН, Хууль 2024-05-17
iИх уншсан
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Б.Хурцыг өмгөөлөх нь Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн... Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг эн...
Top