x

“Road to Nation Championship” тэмцээний хагас финалын тоглолтууд эхэллээ

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад и-спорт маш хурдацтай хөгжиж байна. Хэдхэн жилийн өмнө олон нийтийн дунд и-спорт гэх ойлголт байгаагүй ч өнөөдөр спортын нэг төрөл болтлоо хөгжиж, мэргэжлийн, чадварлаг, залуу тамирчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Тиймээс SocialPay аппликэйшн залуучуудын хүсэл сонирхлыг дэмжиж 101 сая төгрөгийн шагналын сантай Монгол Улсын хамгийн том и-спортын тэмцээн болох “Road to Nation Championship”-ийн финалын тоглолтуудыг Зургаадугаар сарын 18-наас Долдугаар сарын 3-ны хооронд зохион байгуулж байна.

Тус тэмцээн нь энэ оны 1-р сараас эхлэн 6 сарын турш үргэлжилсэн ба DOTA 2, CS:GO, PubG Mobile, Mobile Legends: Bang Bang гэсэн 4 төрлөөр явагдаж байна. Тэмцээнд давхардсан тоогоор 1024 баг, 4864 тамирчид өрсөлдсөнөөс финалд 52 баг, 84 тамирчин хурд хүч, чадвараараа шалгаран үлдлээ. Харин 2022.06.18-наас хэсгийн шат болон Playoff-ын тоглолтууд явагдах ба финалын тоглолтууд 2022.07.02,03-ны өдрүүдэд “The Corporate Hotel and Convention Centre”-ийн төв танхимд болно.

Гранд финал явагдах өдрүүдэд SocialPay фэйсбүүк хуудас болон Jig Jug платформ дээр тоглолтуудыг шууд дамжуулан хүргэх болно. Харин та тус тэмцээний шалгарсан, шилдэг багуудын, гал гарсан тоглолтыг дэргэдээс нь үзэхийг хүсвэл  SocialPay аппликэйшн ашиглан www.shoppy.mn-ээс тасалбараа захиалах боломжтой.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч: SocialPay

Ивээн тэтгэгч: U brand, Coca Cola,

Хамтран ажиллагч: Shoppy.mn

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/JigJug.mn-с

Та тэмцээний шууд дамжуулалтыг Univison#601, DDish#607, LookTV, Jig Jug Platfrom, SocialPay фэйсбүүк хуудсаас хүлээн авч үзээрэй.

Jig Jug платформын тухай: Монголын цогц, лайв стриминг платформ нь 2020 оны 1 сараас зах зээлд “Life Style” болон и-спортын стриминг хийх вебсайт болон аппликэйшнээр нэвтэрч байсан. 2022 оноос платформын өнгө төрөх үндсэн стрийм хийх чиглэлээ өөрчилж, Юнител группийн доор ирснээр дан ганц и-спортын контент бүтээж, стрим хийх бус, тэмцээн зохион байгуулах, и-спортын эко системийг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын и-спорт тэмцээнийг өөрийн платформоор шууд дамжуулан хүргэх, шинээр гарч буй баг тамирчидтай хамтран ажиллаж эхэлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 7 цаг 11 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 7 цаг 13 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 7 цаг 15 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 7 цаг 21 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 7 цаг 23 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 7 цаг 25 мин Төслөөр 5600 гаруй ажлын байр шинээр бий болно 7 цаг 31 мин Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа 7 цаг 32 мин Иргэдийг телеграм болон цахим орчинд болгоомжтой байхыг анхаарууллаа 7 цаг 36 мин Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 15 цаг 1 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 15 цаг 2 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 15 цаг 6 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 15 цаг 11 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 15 цаг 13 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 15 цаг 15 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 15 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 15 цаг 20 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 19 цаг 21 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 19 цаг 22 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 19 цаг 25 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top