x

Шүүмжлэл нь доромжлол болж хувираад Шүүхийн үүдэнд хэвтэх цаг ирэв

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид ээ, та нарыг хэн ч биш болгох, шоронд хийж, шонд дүүжлэх Эрүүгийн хуулийг эрх баригчид батлах гэж байна. Маш товчхондоо шүүмжлэлийг чинь доромжлол гэж мушгин Эрүүгийн хуулиар хариуцлага онооно. Ажил хэрэгч шүүмжлэл гэсэн ойлголт арчигдахад хүрэх нь. “Сайн шүүмжлэгчтэй байсандаа би өдий зэрэгт хүрсэн” гэж амжилтын оройд гарсан олон хүн ярьдаг юм. Бүр дэлхийгээр дүүрэн тэгж ярьсан алдартан, суутнууд, сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчид байна. Гэтэл өнөөдрийн Монголд ийм индэр, чөлөөт хэвлэл, сэтгүүлч, шүүмжлэгчид байх ёсгүй хэмээн үзэж, хуульчлах гэнэ.

Батлагдах боломжтой баримт, зөвшөөрөгдсөн үнэн, цаг хугацаа шаардсан хууль бус үйлдлийг, тийм хандлагыг өөр өөрийн арга барил, ур чадвар, өнгө аясаар нийгэмд хүргэх нь доромжлол биш гэдгийг эхлээд хэлье. Олон улсад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид, нийтлэлчид өөр өөрийн арга барилаар мэдээллийг хүргэдэг. Түүнийг нь хөгжсөн хийгээд хөгжиж байгаа улс орнууд хүлээн зөвшөөрдөг. Намайг Батаа доромжилсон гэдгийг хувь хүн өөрөө эхлээд нотолдог Олон улсын хуулийн практиктай. Үүнээс л Монгол зөрөх нь коммунизмын эхлэл юм. Иргэн эхлээд доромжлуулснаа нотолдог хуулийн шалгарсан практикийг өнөөдөр Монголд Эрүүгийн хуулиар л доромжилсон эсэхийг нотолж, ял оноох ёстой гэж байгааг юу гэж ойлгох ёстой вэ.

Ингэж болохгүй, Их хурлын гишүүд ээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар аа. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.15 дугаар зүйлд доромжлох, хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол 450 нэгжээс 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл зөрчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. Энэ бол хэнд ч ойлгогдох хуулийн үзэл санаа шүү дээ. Улстөрчид, төрийн албан тушаалтнууд өөрийг нь шүүмжилсэн, хардсан хэн бүхнийг хуулийн заалтаар залхаан цээрлүүлнэ гэсэн үг.

Монголд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан үйлдэл 2016 оноос хойш их болсон нь эцэстээ ийм л хууль гаргах оршил нь байжээ. Доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах бэлтгэл ажил байжээ.

Хүнийг доромжлох асуудал нь иргэний маргаан байдлаар шийдэгдээд, гэм хор учруулсан бол хохирлоо барагдуулаад явдаг Зөрчлийн хууль нь өөрөө чангадсан байтал шүү. Одоо ингээд эрх баригчид шүүмжлэхийг хуульчилбал иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, улмаар хардах эрх нь хаагдана. Сошиалд байр суурь, үзэл бодлоо илэрхийлдэг байдал хумигдана, улмаар арчигдана. Хүчирхэг хэвлэл мэдээллийн редакциудыг буланд шахна. Шүүхийн үүдэнд сууж цагийг өнгөрөөх болно. Сэтгүүлчид шууд Эрүүгийн ялд унана. Энэ хууль батлагдсанаар хоёр жилийн дараа буюу 2024 оны сонгууль гэхэд чөлөөт хэвлэл, чөлөөт үзэл санаа шоронд орсон байна. Сонгуулиар эрх баригчид дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх боломж Монголын нийгэмд нэгэнт бүрдсэн байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө төгсөж, Үндсэн хуулийг зөрчих нь эрх баригчдын хувьд энгийн үйлдэл болно. Үндсэн хуулийн үзэл санаа бус Эрүүгийн хуулийн үзэл санаагаар бүгд явна. Эрүүжсэн нийгэм, систем тогтож, эр зориг бүхэн мохож үгүй болно. Ирээдүй ердөө л энэ.

Нэгэнт ийм болчихсон нийгэмд иргэд яадаг гээч. Хүн өөрөө өөрийгөө хянах цагдах, хий хоосноос айх, үзэл санааны боолчлолд өөрөө мэдэхгүй ордог юм. “Би ингээд биччихвэл торгуулна, шоронд орно, тэгж ажил, амьдралаа дуусгаад яах вэ” гэсэн боолчлолд. Энэ тухай нийгмийн сэтгэл зүй судлаачид тодорхой ярьж, бичих цаг одоо болсон. Ард иргэдийн зүгээс шүүх, цагдаа, хууль хүчнийхнийг муулж болохгүй. Ийм л аюултай нийгэм бий болдог учраас 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс доромжлох, гүтгэх заалт нь Эрүүгийн хуульд байх ёсгүй гэсэн зөвлөмжийг Монголд ирүүлсэн юм. Ингээд Монголын парламент тухайн үедээ Эрүүгийн хуулиас хоёр ноцтой заалтыг хассан билээ. Тэгсэн одоо буцаан сэргээж байна. Олон улсад хүний нэр төрийг хамгаалах харилцаа Иргэний хуулиар зохицуулагддаг. Ганц Монгол Улс л Эрүүгийн хуулиар зохицуулж эргүүтэх нь. Энэ бол Монголын өнөөдрийн эрх баригчдын байгаа царай, сайн удамшсан дарангуйлагч хандлага биз ээ.

Ард иргэдийн амьдрал улам муудаж, Монголд маш олон хүнд асуудал улстөрчдийн мулгуу шийдвэр, бодлогогүй алхам, алсын хараагүй үйлдлээс болж уналтад орж байна. Энэ харанхуйлал нийгмийн бухимдлыг ирэх жилүүдэд улам их нэмнэ. Бүр дээд цэгтээ ч хүрч мэднэ. Үүнээс сэргийлэх ганц дархлаа бол аль ч улс оронд чөлөөт хэвлэл, сэтгүүлчид байдаг. Тэд буруу бүх зүйлд нүд хурц, хараа сонор байж нийгэмд хүргэж байдаг. Ямар ч байсан тэд дуугарч байдаг. Тэр дотор нь алдаа, оноо, хэтрүүлэг, зүйрлэл... бүгд бий. Олон улс өөрөө ийм юм, сэтгүүлчдийнхээ характер, харизмыг дагадаг. Иргэд хүссэн хүсээгүй сэтгүүл зүйгээс “юм” хүлээдэг учраас тэр. Энэ нь хүний нийгмийн харилцаанд нэгэнт тогтсон зүй тогтол билээ. Дарангуйлагчтай нийгэмд мэдээллийн энэ дэд бүтэц рүү, хэвлэн нийтлэх эрх чөлөө рүү, редакци руу фокусалж, аль болох дарамтлах, дарж байх санааг агуулж байдаг нь үнэн. Зарим оронд сэтгүүлчдээ шоронд хийж, шонд дүүжилж байгааг хөршүүдийн жишээнээс харж байна. Ийм аймшиг руу Монголын нийгэм явж байгаа учраас сэтгүүлчид өөрсдийн индрээ хамгаалах ариун “дайн”-д мордох цаг болжээ. Иргэд ч айхгүйгээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхийн төлөө сэтгүүл зүйг дэмжих ёстой. Ямар ч айдасгүйгээр үгээ хэлэх тийм л нийгэм монголчуудад өнөөдөр хамгийн эрхэм чухал. Хөгжсөн улс орнуудад бол хууль нь иргэдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Ийм л хуулийн үзэл санаа үйлчилдэг. Харин өнөөдөр Монголд огт эсрэгээрээ эрх баригчдын эрхийг хамгаалдаг хууль үйлчилж байгаа нь энэхүү Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.15 дугаар зүйлд ...доромжлох, хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол... гэх өөдгүй заалтаас харагдаж байгаа биз. Эрүүгийн хуулийн энэ нэмэлтийг устгахын төлөө тэмцэцгээе, сэтгүүлчид ээ. Тэгэхгүй бол бидний эрүүл шүүмжлэл бүхэн доромжлол болж хувираад Шүүхийн үүдэнд хэвтэх цаг ирлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 4 цаг 9 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 4 цаг 14 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 4 цаг 20 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 4 цаг 22 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 4 цаг 24 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 24 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 4 цаг 24 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 6 цаг 24 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 6 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 6 цаг 28 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 6 цаг 28 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 6 цаг 31 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 6 цаг 31 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 8 цаг 26 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 8 цаг 26 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 8 цаг 29 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 8 цаг 30 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 10 цаг 44 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 10 цаг 46 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 10 цаг 47 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top