x

Өөрийн омогшил

Монгол хүний хамгийн том эмгэнэл юу вэ? Энэ асуултад хариулт хайцгаая. “Мөнгө” гэж олон хүн хариулна. Мөнгөтэй бол ямар ч сайн сайхан амьдралаа босгочихно гэх хүн зөндөө. Бас арын хаалгадах, авилгадах ахиухан мөнгөтэй байх хэрэгтэй гэж шударга монгол хүн болгон хэлэхийн наагуур байна. Цаашаанаа боловсрол, ажлын байр, эрүүл мэнд, унаа машин, зуслан, хаус гээд хүслээ ярайлгах ба тэр хүсэл нь бүтэж өгөхгүй байгаагаа эмгэнэлд тооцно. Шударга ёс хэмээн амтай болгон ярих боловч чухам юуг тэгж хэлээд байгаа нь нэг мөр болоогүй. Баяжагсдыг адилхан ядууруулж аль гэдгээ шударга ёс болгочихсон хүн маш их байдаг. Нийтээрээ адилхан ядуу байвал шударга ёс нэхээд яах юм? 

Хачин дэмий зүйлс санаанд орохыг алийг тэр гэхэв монголчуудад, тэр болгоныг энд бичих гээгүй.

Хамгийн том эмгэнэл бол миний бодлоор амьдралд хөлөө олж чадалгүй явсаар хөгшрөх. Нийгэмд төрхөө олоогүй, амьдралд эзлэх байр сууриа олоогүй монгол хүн дэндүү олон байна. Тийм хөгшин хөвөө хүн захаас аван ярайна. Хүнийг хүний дайтай явуулахын төлөө ажилладаг нийгэм, байгууллага, сургууль, соёл, гэр бүл, ах зах хүн ховордоо юу, эсвэл угаасаа байгаагүй юм уу? Зөв замаа нэг олоод авбал яваад баймаар залуус Монголд минь яасан их байх юм бэ? Миний нүдэнд л тэгж буугаад болдоггүй. 

Гэтэл шал дэмий цаг нөхцөөсөөр нэг мэдэхнээ хөгширдөг, шал утгагүй амьдарч байснаа гэнэт мэддэг, гэтэл нэгэнт оройтчихсон, ертөнцийн мөхөл сөнөлийг зөгнөсөн гэрэл гэгээгүй нэг ахмад нөхөр нүд анитлаа өөрийгөө ба үр хүүхдээ, нийгмээ хорлоод эрлэгт явдаг. Энэ бол монголчуудын нэлээд хэсгийнхний дүр зураг биш гэх үү?

Дэмий цаг нөхцөөж, шал хачин дэмий юманд шаналж яваа үй олонмонголчууддаа хандан оройтсон хөгшний тухай анхааруулж байна. 

Бас нэг том эмгэнэл бол нүүдэлчний байгаллаг материаллаг сэтгэлээс үүдэлтэй хоосон бардамнал. Чингис хааныг одоо дахин төрүүлээд дэлхийг эзэгнэх гэсэн гэнэн мөрөөдөл, түүнийгээ ил зарладаг, гайхуулдаг, бас хосгүй баян эх орны тухай эцэс төгсгөлгүй магтаал, тэр нь явж явж гадаадынхнаас хамаг юмаа харамлаж, хөөж туух хоосон эх оронч дүр эсгэлт, Монголыг ертөнцөөс таслах гэсэн муйхар сэтгэлгээ. 

“XIII зуунд тэгж байсан” гэдгийг урлаг уран сайхан, кино, театрт доозыг нь хэтрүүлэхгүй хөгжүүлж болноо болно. Гэтэл бодит ахуй амьдрал дээр уран сайхандаж сэтгээд өөрийгөө зовоогоод яваа сэхээтэн голдуу хүмүүсийг би олныг мэдэх юм. Гадаадад түүнийгээ ид хав болгож, очсон улсдаа ад болж, архины хэрэгт орж яваа монголчуудтай таарч л явлаа.

Говь-Алтайд лекц уншиж байхад нэг сумын хариуцлагатай дарга босч ирээд микрофон авдаг юм. Асуулт (санал!) тавьж байнаа. Энэ Путин, Си Жиньпин хоёр руу Монгол Улсын Ерөнхийлөгч захидал байнга бичиж түүх нэхэж дарамтлах тухай. Орос, Хятадыг XIII зуунд бидний монголчууд л буй болгосон. Өнөөдөр Орос, Хятад хоёр дэлхийд нэртэй зүстэй их гүрэн яваа чинь монголчуудын л гавьяа хэмээн тэр захидалдаа бичүүл, үүнд ГХЯ нь юу харж суудаг юм гэж ирээд л зааварчлаад эхлэв ээ, нөгөө сумын дарга маань. Лекцэн дээр шүү. Би хариулах үггүй мад суув. 

Бид хоосон омогшил бардамналаасаа салах хэрэгтэй гэсэн санаагаар ганц жишээ авахад ийм байна. 

Facebook дээр явж байна лээ. Америкийн хоёр мульт тэрбумтаны зураг. Тэгээд ингэж тайлбарлажээ: - Энэ зурганд 138 тэрбум $ нийлээд зогсож байна. Ямарч үнэтэй брэнд харагдсангүй, бас ямар ч гүзээ харагдсангүй. Гудамжинд явбал хүн танихааргүй энгийн гэхээр. Тэгэхлээр их хөрөнгө гэдэг тийм тансаг хэрэглээ биш, тэд ядуу байж үзсэн учир энгийнээр байж үлдсэн. Тэдэнд энэ их хөрөнгө нь сэтгэл ханамж байж магад, чөтгөр бүү мэд, ямар сэтгэл дотор нь орж үзсэн биш. Гэхдээ л тэд энгийнээр үлдсэн нь манай их идэгсэдээс шал өөр юм. Энэ хоёр хэн бэ? Дашрамд хэлэхэд УИХ, Засгийн газраас эхлүүлээд бүх шатны хурган дарга нар ямар пээдгэр билээ? Юм идэж байвал юу ч хамаагүй, зоогийн сав зогссог гэдгийг мэдэхгүй хэзээ нэгэн цагт хуулийн өмнө ирж зохих ялаа авах тийм цаг ирнэ, эхнээсээ ч ирж байна гэжээ. 

Бас л бодууштай пост оруулжээ. Брэнд брэнд гэх донтой монголчуудад дохио сануулга өгчээ.

Гарчигт би өөрийн омогшил гээд битүүгээр биччихсэн. Өөрөөрөө омогшино гэдгийг монгол хүн дээрээ авчраад наавал хэцүүхэн дүр зураг буудаг, миний олж харснаар.

Омогшил байнаа, байна. Чингис хаан, онгон байгаль, олон арван сая мал, эко хүнс, цагаан идээ, ивээдэг бөх морь,эсвэл худалдаад авчихсан брэнд хувцас бараа, гангарааны дээл хувцас, хөөрөг, яаж ийгээд олоод авсан цол, одон тэмдэг гээд байнаа байна. 

Яг Та юу бүтээчихээд яваа вэ гэхэд тойрч бултаад, эсвэл мэдэн будилаад яг таг хариулна гэж байхгүй. Миний ойлголтоор маш энгийнээс, жижгээс эхлэх ухаантай юм, тэр омогшил маань.

Хашааны алга дарам газартаа хүнсний ногоо, мод тарьчихсан, ургуулаад, түүгээрээ омогшиж явахыг хэлж байгаа хэрэг л дээ. Тариалсан хүнсний ногоогоо өөрсдөө идэж хэрэглээд, үлдсэнийг нь борлуулчихаад, түүндээ сэтгэл тэнэгэр явахыг нь хэлээд байна.

Арай томоор ярья. Энэ зурагт өгүүлжээ. “38 мянган чадварлаг инженер хэрэгтэй!” Энэ уриалгыг би жинхэнэ омогшин хүлээн авна. Цаг нь болсон. Гучин жил ардчилагдаад, ард нь залхуурч хэвтсээр одоо юу болчихсон байна? 

Зөв хүн бол, зөв идэвхтэй суралц, зөв сайн мэргэжилтэн бол оо гэсэн уриалга Засгийн газраас гаргасан байна. Жинхэнэ 38 мянган зөв монгол сэхээтэн (хөдөлмөрийн) буй болгох юм байна хэмээн өөдрөгөөр бодлоо. 

Харин уриалаад орхичихож болохгүй. Манай Төрийн гурван өндөрлөгийн уриа дуудлага ардчиллын 32 жилд багадаагүй, ихэдсэн байх. Түүнийхээ араас явдаггүй, ажил болгодоггүйгээс монголчууд санаатай ядуурлаасаа (ажил хийхгүйгээс) салж чадахгүй явна.

Энэ уриагаар бол одоо л ёстой омогшуулж эхлэх нь байна. Би яг тэгж ойлгож байна. Монголчуудыг (эрүүл саруул, ажил хийх чадвартайг нь!) язганатал хөдөлмөрлүүлээд, хөдөлмөрөөрөө тэд нь омогшоод, омогшсон дээрээ амьдрал ахуйгаа дор нь өөд татаад, цаашдаа дандаа аз жаргалаа төлөвлөж зөв амьдaрна! 

Энэ л дутаад байна. Энэ л гол юм нь. Анзаарагдахгүй мэт боловч хамгийн амин чухал омогшил бол ажил хөдөлмөр үр бүтээлтэй эрхлэх! Гэхдээ 3.5 саяулаа шүү!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 4 цаг 24 мин Мэдээж “Ар нь түүз!” 4 цаг 36 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 4 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 5 цаг 1 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 5 цаг 4 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 5 цаг 9 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 5 цаг 14 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 5 цаг 19 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 20 цаг 18 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 20 цаг 22 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top