x

Н.Түвшинбаярт оноосон ял хөнгөдсөн, эсвэл хүндэдсэн тухай

Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, үхэлд хүргэх хэмжээний гэмтлийг биед нь учруулсан хэрэг гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрчээ.

Өнгөрөгч 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд гарсан энэ хэргийн талаар Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг анх олон нийтийн сүлжээгээр нийтэд анх мэдээлсэн байдаг. Гэмтлийн улмаас ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн Э.Энхбатыг гэр бүлийнхэн нь БНСУ-д найман сар гаруй хугацаанд эмчлүүлсэн боловч ухаан оролгүй байсаар өнгөрөгч оны арванхоёрдугаар сард эх орондоо ирээд нас барсан билээ. Талийгаачийн гэр бүлийнхэн тэр үед “Эмчилгээ авах найдваргүй болсон учраас эх оронд нь авчирч, сүүлчийн замд нь үдэхээр шийдсэн” хэмээн мэдэгдсэн.

Үүнээс хойш зургаан сарын дараа Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал болж, түүнийг “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэм буруутайд тооцож, энгийн дэглэмтэй хорих ангид 16 жил хорих ял оноов. Өчигдөр гарсан шүүхийн шийдвэрийн талаар олон нийт “ял нь хөнгөдсөн, хүндэдсэн” гэх мэт өөр өөрийн байр суурийг нийгмийн сүлжээгээр илэрхийлсээр байна. Ямартай ч шүүхээс түүнийг “хүнийг онц хэрцгийгээр алсан” гэм буруутайд тооцсон явдал нь шударга зүйл болов.

Учир нь хэргийг шалгасан Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс Н.Түвшинбаярыг анх “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан" хэргээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд сүүлд хохирогчийг нас барсны дараа яллах дүгнэлтийг өөрчилж “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан" зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Шүүх үүнийг нь хүлээж авчээ. Учир нь түүний биед учруулсан гэмтэл шууд аминд нь хүрээгүй боловч амь насыг нь аврах боломжгүй нөхцөл байдалд байсан, тэр нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр нотлогдсон учраас тэр л дээ. Мөн Эрүүгийн хуулийн 17.8заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” зүйл ангиар давхар ял төлөвлөж, мөрдөн байцаалтыг дуусгаснаас хойш гурван сарын дараа шүүх хурал болов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2.1-д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэг нь 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ялтай. Мөн хуулийн 17.8-д заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах” гэмт хэрэгт 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байна. Тэгэхээр хорих ялыг зөвхөн “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэгт оноосон бөгөөд 16 жилийн хорих ял гэдэг нь тухайн гэмт хэрэгт заасан ялын дундаж хэмжээ гэж ойлгож болно. Ямартай ч хамгийн доод хэмжээ бол биш гэсэн үг. Бүх насаар нь хорих ялыг хүнийг санаатай алсан, энэ хэргийг бүлэглэж үйлдсэн, урьдчилан үгсэн тохиролцсон, шунахайн сэдлээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор үйлдсэн гэх мэт хүндрүүлэх нөхцлүүд нэмэгдсэн тохиолдолд өгдөг.

Жишээ нь С.Зоригийн  амь насыг хөнөөсөн хэргээр шүүгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын хувьд уг гэмт хэргийг “бүлэглэж үйлдсэн, урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, О нарын 4 хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан гэм буруутайд тооцож, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дахь хэсэгт зааснаар тус бүр 25 жил, Т.Чимгээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 24 жилийн хорих ял оноосон. 2002 оны Эрүүгийн хуульд бүх насаар нь хорих ял байгаагүй, хорих ялын дээд хэмжээ 25 жил байсан. Мөн манай улс цаазын ялаас татгалзаад байсан үе.

Гэвч Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан энэ ялыг Улсын дээд шүүх хянаж үзээд 20 жил болгож бууруулсан байдаг. Тэгэхээр хэдийгээр Н.Түвшинбаяр шүүх хурал дээр “Хуулийн дагуу ял шийтгэлээ хүлээнэ” гэж хэлсэн ч гэлээ шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдаад явбал анхан шатны шүүхээс оногдуулсан 16 жилийн ялыг 12 жил хүртэл бууруулах боломжтой. Тэгээд хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн магадлангаар орох хугацаа ялын 2/3 гэж тооцвол үндсэндээ найман жилийн дараа Н.Түвшинбаяр эрх чөлөөтэй болох боломжтой гэсэн үг. Тиймээс Н.Түвшинбаярт оноосон ялыг хөнгөдсөн, эсвэл хүндэдсэн гэж үзэх нь тухайн хүний л асуудал юм. Гэхдээ шүүх ялыг оногдуулахдаа дээд шатны шүүхүүд нь ялыг ингэж бууруулна, магадлангаар орох хугацаа тэдэн жил байна гэх мэтээр тооцож ялыг оногдуулдаггүй. Зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууд үндэслэж ялыг оноодог.

Мөн дээр нь гэмт хэрэг үйлдсэн хүний биеэр эдлэх ялаас гадна нийгмийн зүгээс үзүүлж буй ёс суртахууны шүүлт гэж асар том “ял” байдаг. Эхнээсээ төрөөс түүнд олгосон шагнал, хүндэтгэлийг хураах ёстой тухай шаардаад эхэлчихсэн байна. Н.Түвшинбаяр хэдэн жилийн ял эдэлсэн ч бай, шүүх нэгэнт түүний үйлдлийг “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэж нотолсон, тэгсэн тэгээгүй үйлдсэн хэргийг нь нийгэм даяараа жигшин буруутгаж байгаа нөхцөлд бүх насаараа “алуурчин” гэдэг нэрийг зүүж явах болно. "Анд нөхрөө, дотнын найзаа онц хэрцгийгээр хөнөөсөн алуурчин"... Гэр бүлийнхэн болон эцэг нь эх нь түүнээс ч илүү шаналж, хүүгийнхээ, эцгийнхээ, нөхрийнхөө үйлдсэн хэргийн төлөө бусдын өмнө толгой гудайж явах болно. Үүнийг нь Н.Түвшинбаяр өөрөө насан туршдаа бие, сэтгэлээрээ мэдэрнэ. Энэ л хамгийн хүнд ял юм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 6 цаг 32 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 6 цаг 34 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 6 цаг 36 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 6 цаг 38 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 6 цаг 39 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 6 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 9 цаг 0 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 9 цаг 0 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 9 цаг 2 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 9 цаг 2 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 9 цаг 3 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 10 цаг 25 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 10 цаг 28 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 10 цаг 30 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 31 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 10 цаг 32 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 10 цаг 49 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 10 цаг 52 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 10 цаг 52 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 12 цаг 38 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top