x

Н.Учралын боов, Б.Энхбаярын бордюр буюу ТОГТОЛЦООНЫ ГАЖИГ

УИХ-ын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр нүүр номдоо Баянзүрх дүүргийн 26-р хорооны явган замыг эхлүүлсэн тухайгаа мэдээлэл оруулжээ. Явган замын өргөн нь хамгийн багадаа 1,5-4 метр,хот байгуулалтаар баруунд төгссөн залуус үнэ хөлсгүй, сайн дураараа хийж байгаа... энэ тэр. Гоё оо гоё. Үнэн хэрэгтээ байдаг л нэг зам, хашлага. Манай хотын захиргааныхны жилдээ нэг хуу татаж сольдог олон бордюрын нэг нь. Элсэн дээр ингээд сул тавьчихаар дахин дахин солих, мөнгөө эргэлдүүлэхэд нь мар байдаг юм шиг байна лээ. Явган хүний замыг яаг ингэж тавих ёстой гээд нь хэн нь хэзээ ийм стандарт тавьчихсан юм бүү мэд. Хааяа гадагшаа явахдаа харахаар явган зам, машин зам хоёрын заавал ингэж өөр стандартаар тавих ёстой гэсэн дүрэм журам байдаггүй л болтой юм билээ. Адилхан л асфальтаар хуччихсан, ганцхан замын хөвөө буюу зорчих хэсгээрээ л тусгаарлагддаг. Манайх л болохоор яачихсан юм бүү мэд, жилийн жил, хаврын хаварт баахан явган нүцгэн улс зам дээр суугаад “элсээр байшин барьж” харагддаг. Б.Энхбаяр гишүүн ч гэсэн “тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ”, тэр жишиг рүү орж байгаа юм болов уу даа. Өөрийнх нь сонгогдсон тойрог учраас сонгогчиддоо ч гэсэн үзүүлж харуулмаар юм байдаг биз.

Саяхан цагаан сараар Н.Учрал гишүүний тойрогтоо тараасан боовны асуудал бөөн дуулиан болж, гишүүнээс нь эргүүлэн татахдаа тулж байв даа. “Учралын боов” гэж ярьсан комедианыг гүтгэсэн хэргээр цагдаад өгч эрүүгийн хэрэг ч үүсгэсэн гэсэн. Анх сонгогдсон цагаасаа хойш хоёр бүрэн эрхийн хугацаанд тойргийнхноо мөнгөөр “зодоод” бүр ам ташуулчихсан бэлтэй айлын хүүхэд л дээ. Имиж нь нэг тиймэрхүү. Ерээд онд аав нь гайгүй гүйлгээ ухаантай хүн байсан, хүү ч гэсэн тэрийг нь өвлөө биз. Угаасаа ч өнөөдрийн нөхцөлд улс төр, бизнес хоёр нэг тогооноос хооллож байгаа, тэрийг нь тэр гэж ялгахын тэмдэггүй болсон.

Харин Б.Энхбаяр гишүүнийх бол арай өөр. Ядаж л хууль ёс, зарчим энэ тэр яриад байдаг болохоор нь зарчмын бус зүйлийг дэмжээд явахгүй дээ гэсэн нэг жаахан найдлага байгаад байдаг. Гэтэл нэг л өдөр “тойргийнхоо хороонд явган зам тавьж байна. Бэлэг шүү” гээд гараад ирэхээр үнэндээ л харамсах сэтгэл төрдөг юм байна. УИХ-ын гишүүн хүн сайн дурын ажил, сайн үйлсийн аян энэ тэр хийж болно л доо. Тэр нь ганцхан сонгогчдын саналыг худалдан авахад зориулагдсан байж болохгүй. Н.Учрал гишүүн жишээ нь боов тараасан шалтгаанаа “ахмадын тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй байна” гэж хэлсэн. Тэгвэл тэтгэврийн бодлогоо сайжруул. Б.Энхбаяр гишүүн жишээ нь тойргийнхоо сонгогчдод тусалмаар байвал хариуцсан дүүрэг, хороог нь ажиллуул, хотын захиргаанаас төсвийг нь нэх. Яах гэж орон нутаг тусдаа удирдлагатай, төсөвтэй байдаг билээ. Хотын даргыг өрөөндөө дуудаад аргадсан, зэмлэсэн ч эрх нь байгаа шүү дээ. Харин тэдний өмнүүр орж зам тавьж, шавар зуурч л болохгүй. Түүнийгээ нийгмийн сүлжээгээр зарлах нь бүр ч зохисгүй харагдаж байна. Хууль зүйн дэд сайдаар ажилласнаас хойш сүүлийн хэдэн жилд бүрдүүлсэн имижэд нь ч зохихгүй.

Хоёрдугаарт энэ бол сүүлийн хорин жил ярьж байгаа мажоритари тогтолцоо бас нэг гажиг. Хууль тогтоогч байхын тулд боловсрол хэрэг алга, мэргэжил мэдлэг чөтгөр лүүгээ тонилог. Сонгуулийн кампаниа санхүүжүүлэх чадвартай, дээр нь намдаа хандив өгчихдөг, тойргоо хэдэн төгрөгөөр авилгадаад гараад ирдэг байхад л болоо. Мажоритари тогтолцоон дээр манайд сонгууль ингэж л явдаг. Сонгогдоод гараад ирсэн хойноо сонгуульд зарцуулсан мөнгөө эргүүлж авахын тулд намын даргын кнопны хүүхэлдэй болно. Төсвөөс цуглуулж авсан тэр мөнгөөрөө эргээд тойргийнхноо хахуульдана. Ийм л циклээр бүрэн эрхийн дөрвөн жилээ өнгөрөөдөг. Зам талбай засах, боов шоов тараах бол юу ч биш.

Атал дэргэдүүр нь улс орны хөгжил дэвшил, иргэдийн эрх, эрх чөлөө, төрийн үйлчилгээ, түүний чанар стандарттай холбоотой, хууль тогтоогч, төсөв батлагчийн хувиар жинхэнээсээ шийдвэл зохих өч төчнөөн асуудал шаварт хутгаастай. Түүнийг бүрэн бүтнээр нь хардаг нэг ч хүн байхгүй. Үүнийхээ төлөө сонгогдсон гишүүд нь ч, нэр дэвшүүлсэн нам нь ч хариуцлага хүлээдэггүй. Үүнийг л сонгуулийн мажоритари тогтолцоо буюу тойргийн систем гээд байгаа юм шүү дээ. Ядаж л манай нөхцөлд. Ардчиллын суурь соёлтой, улс төрийн боловсролтой, нийгмийн соёл нь хэдэн зуунаар төлөвшчихсөн оронд бол өөр байх л даа. Манайд лав биш ээ.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 5 цаг 54 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 5 цаг 59 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 6 цаг 5 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 6 цаг 7 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 6 цаг 9 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 9 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 6 цаг 10 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 8 цаг 9 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 8 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 8 цаг 13 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 8 цаг 13 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 8 цаг 16 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 8 цаг 16 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 10 цаг 11 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 10 цаг 11 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 10 цаг 14 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 10 цаг 15 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 12 цаг 29 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 12 цаг 31 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 12 цаг 32 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top