x

Банкууд ипотекийн зээлийн хүсэлт авахаа зогсоож, олголт удааширч байна

Дундаж орлоготой иргэдийн хувьд орон сууцтай болох хамгийн том боломж нь ипотекийн зээл байдаг.

2013 оноос хойш хэрэгжиж буй уг хөтөлбөрийн дагуу 2022 оны эцэс гэхэд нийт 100 мянга гаруй өрх орон сууцтай болжээ. Энэ хугацаанд харьцангуй тогтвортой үргэлжилж байсан ч сүүлийн саруудад арилжааны банкууд зээлийн хүсэлт авахаа зогсоож эхлэв. Иргэд авах байраа тооцоолж, урьдчилгаа төлбөрөө хуримтлуулсан байгаа хэдий ч зээл авах боломжгүй буюу банкууд хүсэлтийг нь хүлээж авахгүй байгаад бухимдалтай байгаа юм. 

Шадар сайд ч мөн ипотекийн зээлийн гүйцэтгэл оны эхний дөрвөн сарын байдлаар дөнгөж 25 хувь байгааг шүүмжилж, удаашралтай байгаа шалтгааныг судалж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарахыг холбогдох албаныханд үүрэг болгосон билээ.

Иймд ипотекийн хөтөлбөрийн зээл олголтын нөхцөл байдлын талаар энэ удаад хөндөж байна.

Монголбанкнаас зээл хэвийн олгож байгаа гэж мэдээлсээр байгаа ч бодит байдал арай өөр байгааг иргэд хэлж байна. Жишээлбэл, зарим банк зөвхөн эрүүл мэндийн салбарынхны зээлийн хүсэлтийг авч байгаа бол зарим нь ипотекийн зээл судлуулах дарааллыг бүртгэж байгаа юм. 

Г.Намуун: Арилжааны банкуудад 2,000 гаруй өрхийн нийт 200 тэрбумын төгрөгийн зээл судлагдаж байна

Төв банкнаас ипотекийн зээлийн явцын талаар тодрууллаа.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Ахлах эдийн засагч Г.Намуун "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ оны тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар 13 мянган зээлдэгчийн 824 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт банкууд дээр нэмж ирсэн. Өмнөх оны хүлээгдэж байсан хүсэлтүүд болон шинээр ирсэн хүсэлтээс 187 тэрбум төгрөгийн зээлийг 2,300 орчим өрхөд олгосон.

223 тэрбум төгрөгийн 225 зээлдэгчийн хүсэлт нь журмын шаардлага хангаагүй гэх тодорхой шалтгаанаар буцаагдлаа. Одоогоор арилжааны банкуудад 200 тэрбумын төгрөгийн 2,000 гаруй өрхийн зээл судалгаанд байгаа.

Монголбанкны зүгээс цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний дагуу ипотекийн хөтөлбөрийг 2023 он дуустал үргэлжлүүлэн санхүүжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Жилд ойролцоогоор 700 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монголбанк болон банкны эх үүсвэрээр санхүүжүүлнэ.

Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн 2022 оныг дуустал нийт таван удаа зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна. Тав дахь удаагийн төлбөрийн хойшлуулалтаар 3.4 их наядын үлдэгдэлтэй, 63 мянган зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авч, төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүйгээр хойшлуулаад байна" гэв.

Түүнчлэн өмнөх зээлдэгч нарын төлбөрөөр шинэ зээлийг санхүүжүүлж байдаг тул төлөлтийг хойшлуулсан нь эх үүсвэр хумигдах шалтгаан болсон гэдгийг Монголын Ипотекийн корпорацын гүйцэтгэх захирал Б.Гантулга хэлсэн юм.

Тэрбээр "Зээл удаашрах болсон гол нь шалтгаан нь эх үүсвэр нэлээд хумигдсан. 2017 оноос хойш иргэдийн төлөлтөөс хөтөлбөрийг эргэн санхүүжүүлж ирсэн. Энэ нөхцөл байдал нөлөөлж байна" хэмээв.

Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны хоёрдугаар сарын 9-нд "Ипотекийн зээлийн төлөлтийг цаашид хэвийн байдлаар нь үргэлжлүүлье гэх байр суурийг Монголбанкнаас баримталж байгаа. Зээл авсан иргэдийн төлөлт нь дараагийн зээлдэгч нарын эх үүсвэр, боломж болдог. Одоогоор энэ нь хязгаарлагдмал болж байгаа тул тэнцвэрийг хангах үүднээс хэвийн байдлаар үргэлжлүүлэх байр суурьтай байгаа" гэсэн билээ.

Цар тахлын тухай хуулийг он дуустал сунгах шийдвэр гарсан тухайн үед ипотекийн зээлийн төлөлтийг хэрхэх тухай нь нийтийн анхаарлыг татаж байсан юм. Учир нь өмнө нь зээл авсан хүмүүс төлөлтийг хойшлуулах нь ашигтай хувилбар байж болох ч шинээр авахаар төлөвлөсөн иргэдэд тийм ч таатай мэдээ биш байв.

Орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ өмнөх жилээс 25 хувиар өсөв

Ипотекийн зээлийн хүү 2020 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн 6 хувь болон буурсан нь зээлийн эрэлтийг нэмэгдүүлсэн гэхэд болно. Гэвч зээлийн хүү буурснаар иргэдийн сард төлөх мөнгөн дүн буурсан уу гэвэл эсрэг тооцоолол гарна. 

Монголын Ипотекийн Корпорацаас 2020 болон 2022 оны нөхцөл байдалд тулгуурлан тооцож үзэхэд, 20 жилийн хугацаатай ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 6 хувь болгож бууруулахад сарын эргэн төлөлт нь 14 хувиар багасахуйц байсан ч бодит байдал дээр үнийн өсөлттэй холбоотойгоор харин ч 11.6 хувиар өссөн гэж гарчээ.

Тодруулбал, 2020 онд орон сууцны нэг ам метр талбайн үнэ 1.9 сая байх үед 8 хувийн хүүтэй зээл авсан иргэн сард 642,667 төгрөг төлөхөөр байв. Харин 2022 онд м.кв-ын үнэ 2.4 сая болж өссөн байхад 6 хувийн хүүтэй зээл авч байгаа бол сард 717,104 төгрөг төлөх нь.

Монголбанк өнгөрсөн сард зах зээл дээрх орон сууцны үнийн мэдээллийг танилцуулсан Үүнээс үзвэл шинэ орон сууцны үнэ нэг м.кв-ын үнэ дунджаар 3.2 сая болсон нь өмнөх оноосоо 24.7 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин хуучин орон сууцны үнэ дунджаар м.кв тутамдаа 3 сая төгрөг байна. 

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 4 цаг 38 мин Мэдээж “Ар нь түүз!” 4 цаг 50 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 5 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 5 цаг 15 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 5 цаг 18 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 5 цаг 23 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 5 цаг 28 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 5 цаг 33 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 20 цаг 32 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 20 цаг 36 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top