x

Ард түмэн түрүүчээсээ "гавандаа" орж байна

Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хууль хэрэгжиж эхлэхээс өмнө мэдээлэл өгөхдөө “Эрүүгийн хуулийн 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах тухай зохицуулалтыг хуульчилсан. Ялтан мэдээлэл дамжуулах бугуйвч буюу цахим гав зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно. Хоёрдугаарт, тодорхой маршрутаар зорчих замыг нь зааж болно. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулна. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулахгүй. Ийм ял авсан хүмүүсийг хянах мэдээллийн төв зөвхөн Улаанбаатар хотод ажиллана. Жилд ойролцоогоор 1080 орчим хүнд ийм ял оноох магадлалтай гэсэн тооцоо хийсэн.

Энэ гав нь дотуураа ган тросстой, мөн тусгай кодоор нээгддэг учраас гар, хөлнөөсөө салгах боломжгүй. Ямар нэг аргаар тайлсан, зориуд эвдэлсэн тохиолдолд ял нь хорих ялаар солигдоно. Гав камергүй. Байршил тогтоох, цэнэгийнхээ хэмжээг дамжуулах гэсэн хоёр төрлийн мэдээлэл өгнө. Энэхүү гав нь гар утасны сүлжээтэй газарт л ажиллах боломжтой. Уг ялыг хэрэгжүүлснээр хорих зардлыг бууруулах бөгөөд одоогийн тооцооллоор гурван тэрбум орчим төгрөг хэмнэх боломжтой” гэсэн юм.

Хэмнэлттэй гэдэг үгээр халхавчлан иргэдээ гэрт нь хорих шийтгэл газар авч байна. Ингээд шоронд хорих зардлаа хэмнээд байгаа хэрэг үү. Хамгийн анх 1080 цахим гав худалдан авч байгаагаа мэдэгдэж байсан бол одоо 1400 хүн цахим гав зүүж, зорчих эрхээ хязгаарлуулаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл энэ талаар мэдээлэл өгөхдөө “Цаашид шүүхийн ял, шийтгэлийн бодлогын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хүмүүсийн тоо өсөх тооцоо, таамаглал гаргасан” гэжээ.

Цаашид олон монголчууд цахим гав зүүж гэртээ хоригдох нь. Иргэн Д.Монголхүүд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө цахим гав зүүж, Баянзүрх дүүргээс гарахыг хориглоод байна.Комминуст нийгэмд одоогийн эрх баригч МАН бүх ард түмнээ үзэл суртлын шоронд хорьдог байсан бол одоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн иргэдээсээ эхлээд цахим шоронд хорьдог боллоо. Өнөөдөр худал хэлж, доромжлох бүгд Эрүүгийн хуулийн заалттай болсон. Энэ мэтээр хуучин цагт ял гэж үздэггүй байсан олон зүйлийг ял болгоод хуульчилсан.

Хуулийн өөрчлөлтийн дагуу хэмнэлт хийх, технологийн дэвшлийг ашиглах нэр дор Монголын ард түмэн цахим гавандаа ороод жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ бол нэг ёсны МАН-ын ард түмэндээ барьж буй “бэлэг” юм. Засгийн газар дижитал шилжилтийг эрчимжүүлж, цахим үндэстэн болно гэж чухамхүү л сүртэй зарласан. Гэтэл үнэн хэрэгтээ цахим үндэстэн болоод сүйд болсон юм ч алга. Бичиг баримт хөөцөлдөөд дүүрэг ороход л “Боржигончуудаар батлуулаад хүрээд ир” гэдэг шиг элдэв цаас, зураг хөрөг, баримт нэхдэг байдал хэвээрээ.

Бүх зүйл бахь байдгаараа. Цахим үндэстэн болж байгаагаас гадна нийслэлийн Засаг дарга нь 74 зөвшөөрлийг цуцалж, иргэн, аж ахуйн нэгжүүдийг дарамтаас гаргаж байгаа гэж мэдэгдсэн ч иргэд гуйж, төрийн албан хаагчид гэдийдэг хэвээрээ. Ингээд үзвэл төрийн бүх үйлчилгээ цахимжаад иргэдэд амар хялбар болоод байгаа юм алга. Харин эсрэгээрээ цахим гавыг л сайн хэрэгжүүлж байна. Цахим шорон цахим яамнаас өмнө аль эрт байгуулагдаад нийгэмд байр сууриа эзэлж, үйл ажиллагаа нь жигдэрчихээд байна. Энэ байдлаараа айл бүрд компьютер гэдэг байсан шиг айл бүрд нэг цахим гав ногдохыг ч үгүйсгэхгүй нь.

МАН 100 жилийн түүхтэй гэж зарлан тунхаглаж байгаа мөртлөө иргэний эрхийг уландаа гишгэсээр байна. Эрх баригчдын эрх ашгийг Эрүүгийн хуулиар хамгаалж байгаа тогтолцоог халах хэрэгтэй.МАН уг нь сонгуулиар ард түмэндээ үгүй ээ мөн их зүйл амласан даа. Гэтэл одоо тун хүйтэн сэтгэлээр л хандаж байна. Үүний нэг жишээ бол татварыг огт нэмэхгүй гэчихээд л өнөөдөр 40 хувиар нэмчихээд сууж байна. Ардчилал гэдгийг гамнаж, хайрлаж байхгүй бол ямар хэврэг байдгийг бүгд харж байгаа. Гэтэл МАН ардчиллыг өдөр бүр хумьсаар л байна. МАН ардчиллыг устгаж Монголыг дээвэргүй шорон болгох нь. Дарангуйллын хар сүүдэр үүгээр түүгээр сүүмэлзэн харагдах нь олонтаа боллоо. Энэ тоолонгоор ардчилал хумигдаж байна.

Хуульч О.Баасанхүү эрх баригчдын энэхүү бодлого үйл ажиллагааны талаар хэлэхдээ "Хуулийн шинэчлэл хийхдээ хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн, хуульд байхгүйгээр хүмүүсийг хавчин гадуурхах, ялгаварлах, мөрдөн мөшгөх үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Хүнийг цагдан хорьх, баривчилна гэвэл зардлыг нь төсвөөс хариуцдаг. Харин бидэнд ирж байгаа мэдээллээр, цахим гавны зардлыг зүүсэн хувь хүнээр өөрөөр нь төлүүлдэг болчихож. Энэ бол төрт ёсонд байдаггүй зүйл. Дэлхийн аль ч оронд тийм зүйл байхгүй. Гэтэл албадлагын арга хэмжээ авахдаа утгагүй зүйлээр журамлан шийдэж байна. Энэ асуудлаар хүний эрхийн байгууллагуудад хандана” гэлээ.

“Үүнийгээ эргэж харъя” гэж ярьж байгаа гишүүд ч алга. Харин одоо энэ асуудлаа ярих, эргэн харах цаг болжээ. Цаасан дээр баталсан цахим гав ашиглах тухай бодлого цагаа олсон шийдвэр биш бололтой. Ашиглаж болох ч хүрээ хязгаарыг нь эргэн харахаас өөр аргагүй нөхцөлд хүрчихлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 5 цаг 52 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 5 цаг 58 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 6 цаг 4 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 6 цаг 6 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 6 цаг 8 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 8 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 6 цаг 8 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 8 цаг 8 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 8 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 8 цаг 11 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 8 цаг 12 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 8 цаг 15 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 8 цаг 15 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 10 цаг 10 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 10 цаг 10 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 10 цаг 13 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 10 цаг 14 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 12 цаг 28 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 12 цаг 30 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top