x

БАЙРАКТАР

Bayraktar хэмээх энэ туркийн нисэгчгүй дрон сүүлийн үед ихэд нэрд гарч байна. Энэхүү дрон Туркэд амжилттай туршигдсаны дараа анх 2014 онд Туркэд курдын босогчдын эсрэг амжилттай хэрэглэгджээ. Дараа нь Азербайджан улс Байрактарыг худалдан авч Нагорный Карабахийн дайнд амжилттай хэрэглэв.

Энэ дайнд Азербайжаны арми армений армийн эсрэг тулалдаж байхдаа туркийн Байрактарыг хэрэглэж, Орост үйлдвэрлэсэн армений цэргийнПВО/ агаараас эсэргүүцэн хамгаалах систем/9 ширхэгийг устгаж байжээ. Эдүгээ энэхүү Байрактар Украины дайнд оросын танкийн цуваа, их буу, ПВО, нисэх онгоц, нисдэг тэрэг, шатахууны агуулахыг устгахад гол үүрэг гүйцэтгэж байна. Оросын арми 2-р сарын 24-ний үрээр 04 цагт Украиныг гэнэт довтолж хамаг нисэх онгоцыг нь болон ПВО-г устгасан тул украины зэвсэгт хүчинд одоо энэхүү Байрактар болон танк устгах Жавелин, нисдэг тэрэг устгах Стингер гол үүрэг гүйцэтгэх болсон аж.

Энэхүү дроныг анх Туркийн авто сэлбэг үйлдвэрлэдэгБайкарын гэр бүлийн “Baikar Makina” хэмээх компанид зохион бүтээжээ. Энэхүү дроныг зохион бүтээсэн залуу инженер Сельчук Байрактар бол АНУ-д Массчусетсийн дээд сургууль төгсөөд тэндээ эрдмийн зэрэг горилж диссертаци бичиж байгаад түүнийгээ гэнэт орхиж Туркдээ буцаж ирээд 2009 онд Байрактарын анхны “Байрактар ТВ1” загвараа бүтээв. 2014 онд анхны нислэг нь амжилттай болов. 2014 онд “Байрактар ТВ2” загвар нь агаарт 8 км өндөрт 24 цаг 34 минут нисч дроны төрөлд дэлхийн рекорд тогтоов. 

Байрактарын техникийн үзүүлэлт: Хөдөлгүүр нь 100 морины хүчтэй. Урт нь 6.5 метр. Далавч нь 12 метр. Хүндийн жин 650 кг. Шатахууны багтаамж АИ 95 бензин 300 литр. Хамгийн их хурднь 222 км/цаг. Нислэгийн радиус 150 км. Өндөр нь 8200 метр. 

Байрактар хамгийн сүүлийн үеийн электрон тоноглолтой, видео зураглал бичлэг хийдэг, шөнийн дурантай, Байрактарын биед нь төмөр бага орсон, ихэнхи нь пластмасс тулрадараар илрүүлэхэд хэцүү, бараг боломжгүй байдаг .Байрактарыг газраас их буугаар буудах, пуужингаар харваж оноход ихэд хэцүү байдаг ажээ.

Байрактарын зэвсэглэл: 4 пуужин зөөж харвадаг. Нэг Байрактар дроны үнэ 1-2 сая доллар. Нэг комплект нь 6 дрон, Удирдлагын 2 станцаас бүрддэг. Мөн 200 ширхэг пуужин болон бусад тоног төхөөрөмж ордог. Нийлээд нэг комплект нь 69 сая долларын үнэтэй. 

Орчин үеийн америкийн нэг “F 16”сөнөөгч нисэх онгоц болон оросын нэг “Су” нисэх онгоцны үнэ 60 сая доллар. Үүний дэргэд Байрактар хямд үнэтэй юм.

Украин улс Донбассын дайны үед 2019-2021 анх Байрактарыг хэрэглэж байсан. Эдүгээ Орос Украиний дайнд украины арми Байрактарыг өргөн хэрэглэж оросын танк, ПВО, нисдэг тэрэг, тэнгисийн харуулын катер, хөлөг онгоц, их буу, шатахууны агуулахыг олноор нь устгаж байна. Дроныг өглөө эрт үүрээр хэрэглэж оросын олон техник зэвсгийг эрт илрүүлж устгаж байна.

Байрактарыг худалдаж авсан орон: Украин, Азербайджан, Грузин, Киргиз, Туркменистан, Ливи, Марокко, Пакистан, Ирак, Нигери улс.

Худалдан авахаар захиалга өгсөн улс: Болгар, Унгар, Казахстан, Сири, Латвия улс. 

Монгол улс ч гэсэн Байрактарыг авах нь ашигтай юм. Монгол улс Орос улсаас Зөвлөлтийн дал наяад оны хуучирсан Миг онгоц юм уу, АНУ-аас 60 сая долларын үнэтэй F-16 нисэх онгоц авснаас 6 дронтой энэхүү Байрактар системийг авсан нь ашигтай. Үнэ хямд, үр дүнтэй, ашигтай юм. Байрактарыг цэргийн зориулалтаар ашиглахаас гадна уудам Монгол орны ой уулс тал хээрээр агаараас хяналт тавьж түймэр зэрэг зөрчлийг илрүүлэхэд ашиглаж болох юм. 

Д.Сүхбаатар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 5 цаг 51 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 5 цаг 56 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 6 цаг 2 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 6 цаг 4 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 6 цаг 6 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 6 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 6 цаг 7 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 8 цаг 6 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 8 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 8 цаг 10 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 8 цаг 10 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 8 цаг 13 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 8 цаг 13 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 10 цаг 8 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 10 цаг 8 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 10 цаг 11 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 10 цаг 12 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 12 цаг 26 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 12 цаг 28 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 12 цаг 29 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top