x

Х.Баттулга АН-ын тамгыг авахын тулд "алахаас бусдыг" хийж байна

УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж өчигдөр "Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" гэж сүрдүүлэв. Тодорхой хэлбэл, Х.Баттулгыг АН-ын даргаар сонгосон АН-ын нэг хэсэг гишүүний байгуулсан Улс төрийн зөвлөлийн шийдвэр ингэж гарсан юм байна. "Зулын гол болно гэх нь хаашаа юм, гэхдээ манай гишүүд гэдэс гүзээгээ угаалгаад эхэлчихсэн шүү" л гэсэн байна. Тэгээд үүнийгээ “шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн зүйл огт биш” хэмээн тодотгожээ.

“Зулын гол болно” гэдэг нь шуудхан хэлбэл амиа хорлоно гэсэн үг. Товчхондоо, Х.Баттулга гэдэг хүн АН-ын тамгыг авахын тулд алахаас буцахгүй нь ээ. Төрийн тэргүүн, улсын эцэг, ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг байсан хүн ийм зүйл хийж болдог ч юм уу, үгүй ч юм уу.

Сануулахад, Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэдэг О.Цогтгэрэлийн намаас АН-ын даргад нэр дэвшиж, ганцаараа уралдан барианд орсон, АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ УДШ-эд хүргүүлснээс (2022.04.13) хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Дээд шүүхийн нөхөд бүртгэлийн асуудлаар шийдвэр гаргалгүй хугацаа алдсан шалтгаанаа “Нийт гишүүдийн хурлыг зарлах ирц хүрээгүй учраас” хэмээн тайлбарласан байдаг. Тэгээд өнгөрөгч мягмар гаригт буюу тавдугаар сарын 17-нд УДШ-ийн цахим хуудсанд “20-ны өдөр нийт шүүгчдийн хуралдаан болно” гэдэг зар тавигджээ.

Гэтэл нөгөө нөхөд “Дор хаяж 10 хоногийн өмнө зараа тавих ёстой байсан, яагаад гуравхан хоногийн өмнө мэдээлэв. Шүүхэд нөлөөлөөд байна” гээд эсэргүүцээд, жагсаад эхэллээ л дээ.

Харин нөгөө тал буюу С.Эрдэнэ даргатай АН-аас өнөөдөр төрийн ордонд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, “Х.Баттулга шүүхэд нөлөөлөхийг оролдож байна. Бид шүүхийн хараат бус байдлыг хамгаална” хэмээн мэдэгдэв.

Бодит байдал дээр АН хоёр хуваагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Өнгөрөгч 2021 оны дөрөвдүгээр сард АН-ын хоёр фракц (С.Эрдэнэ, Ц.Туваан нар) хоёр тусдаа сонгууль явуулж, М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг намын даргаар сонгосон. Хоёулаа сонгогдсон дарга нараа Дээд шүүхэд бүртгүүлэхээр тус тусдаа хүсэлт өгсөн боловч Дээд шүүх “Нэг намаас хоёр материал хүлээж авахгүй, нэгдэж хуралдаад материалаа аваад ир” гэснээс бол жил шахуу хугацаанд АН албан ёсоор даргагүй явсан билээ.

Харин өнгөрөгч гуравдугаар сард УДШ С.Эрдэнийн намаас хүргүүлсэн намын дүрмийн шинэчлэлийг бүртгэж авснаар асуудал нэг талдаа гарсан байдаг. Үүний улмаас Х.Баттулгатай өрсөлдөхөөр намын даргын сунгаанд бүртгүүлсэн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татаж, Х.Баттулга ганцаараа барианд орсон.

Гэсэн хэдий ч албан ёсоор АН даргагүй хэвээр байгаа. Дээд шүүх С.Эрдэнийг бүртгэлээс хассан боловч түүний оронд сонгогдсон М.Тулгатыг бүртгэж аваагүй. Энэ нь Х.Баттулгад “онгорхой хаалга” болж харагдсан байх л даа.

Харамсалтай нь УДШ-ийн хувьд нэг намыг хоёр удаа бүртгэх боломж байхгүй. Тиймээс Х.Баттулга нар АН-ын тамгыг авахыг тулд “алахаас буцахгүй” болж байна. Яг юуны төлөө?!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (172.69.45.134)
    новш
    2022 оны 05 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 5 цаг 51 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 5 цаг 57 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 6 цаг 3 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 6 цаг 5 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 6 цаг 7 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 7 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 6 цаг 7 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 8 цаг 7 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 8 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 8 цаг 10 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 8 цаг 11 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 8 цаг 14 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 8 цаг 14 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 10 цаг 9 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 10 цаг 9 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 10 цаг 12 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 10 цаг 13 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 12 цаг 27 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 12 цаг 29 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 12 цаг 30 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top